|
АН-ЫН ГИШҮҮД, ДЭМЧИГЧДЭД Ч АДИЛХАН Л ӨГНӨ ШҮҮ ДЭЭ
Шинэчлэгдсэн: 2008-06-18 17:12:34 УБ Чингэлтэй дүүргийн иргэн Батнасан нүүрэндээ бухимдлын сүүдэр хүүшлүүлсээр гэртээ орж ирлээ.
-Цаана чинь хар пиар дэгдэж, хэрээ шувуу нисэлдээд сүйд боллоо гэж тэр уухичив.
-Юу гэсэн пиар тарааж байна вэ?
-МАХН “Эх орны хишиг”-ээ АН-ын гишүүд, дэмжигчдэд өгөхгүй гэнэ. Та нар ахиу мөнгөнд хууртвал амаараа шороо үмхэнэ шүү. Баттай, баталгаатайгаар нь АН-аас нэр дэвшигчдийг дэмжин саналаа өгч бидний амалсан Эрдэнийн хувийн 1 сая төгрөгийг авцгаа гэсэн бор шувуу нисгэж байна.
-Хүн амьтан түүнд нь үнэмшиж байна уу, тэгээд?
-Үнэмшээд сүйд болчихсон юм алга л даа. Гэхдээ эргэлзээд байна. Эргэлзэнэ гэдэг осолтой. Гуйвж, дайвж нүх шуудуунд уначих гээд буруу зүг рүү будилж тэнэж төөрч ч мэднэ.
-МАХН 88 жилийн тэртээ анх байгуулагдахдаа л эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн хүндэтгэж хамгаална гээд тунхаглан зарласан. Одоо ч тэр язгуур зарчмаа чанд баримталсаар байгаа. Хамгийн сүүлд 2007 оны 10 дугаар сард хуралдсан 25 дугаар их хурлааараа сайшаасан “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”-даа улс эх орныхоо хөгжил, ард түмнийхээ сайн сайхан аж амьдралыг цогцлон бүрдүүлэхийн төлөө улс төрийн бусад намуудтай хамтран ажиллахыг эрхэмлэнэ гээд тов тодорхой заачихсан байгаа шүү дээ.
МАХН-ын дэвшүүлсэн “Эх орны хишиг” бол ард түмэндээ зориулсан сайн санааны өглөгийн хүндэтгэл. МАХН-д ард иргэдээ анги нам, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах атгаг санааны үртэс ч байхгүй. МАХН сонгуульд ялж төр засгаа байгуулсан нөхцөлд Монголын бүх иргэд, түүний дотор АН-ын гишүүд дэмжигчид ч адилхан “Эх орны хишиг” хүртэнэ шүү дээ. Үүнд эргэлзэж тээнэгэлзэх, будилж буруу намд саналаа өгч “Эх орны хишиг”-ийн баталгааг алдагдуулах хэрэг байхгүй. Айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн ална гэсэн нэг гашуун боловч үнэн үг бий. Ард түмэнд хүртээх “Эх орны хишиг”-ийн хувь хэмжээ АН-ын нэг саяас 500 мянгаар давж нэг сая таван зуун мянгад хүрчихсэнд л уурлаж бухимдсандаа ийм хар пиар түгээж буй хэрэг. Гэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Саяхан нийслэлд хүчтэй газар хөдөлнө гэсэн цуурхал-худлаа гэдэг нь мэдэгдээд байсан хэрнээ олныг түгшээж ямар их эргэлзээ айдас төрүүлэв. Тийм цуурхал дэгдээж урьдчилсан сорилт хийсэн АН одоо юу ч гэж цуурч хар пиар тавьж байхаас сийхгүй шүү! Худал зүйлийг мянга давтахад үнэн юм шиг ойлгогддог гэсэн фашизмын гол онолчийн “сургаал” байдаг. Цуурхал яриаг дор дор нь няцааж, баттай үнэнийг олон түмэнд цаг цагт нь хэлж байх нь зөв…
Батнасан гуай сонгогчдыг үймүүлж, эргэлзүүлж буй хар пиарыг бутцохихоор зөв итгэл, бодит мэдээлэл өвөртлөн гарч одов.
Ард иргэд минь МАХН-д л итгээрэй. Аавын хүү, ээжийн охиныг нэгийг нь ч ялгаварлан гадуурхалгүй цөмд нь “Эх орны хишиг” 1.5 сая төгрөгийг хүртээнэ шүү. Энэ харин баталгаатай.
Г.ГҮНБАЯР
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: a_d7,
Цаг: 2008-06-19 21:45:24,
IP: 203.91.114.3,
Улс: Mongolia
| | |
icheech
zaa bolioch ee, chi ooroo jinhene tsuurhal hiij b.a ooroo hiij chadahgui b.j hunii hiisen bitgii ataarh za. Ur dung ni uzchiheed chi algaa tosood zogsoj b.a da |
| |
|
Бичигч: bama_okey,
Цаг: 2008-06-21 10:51:10,
IP: 202.179.10.10,
Улс: Mongolia
| | |
hen ch itgehgui
xy nam ichih heregtei odoo ta nart hogshchuul l ogno.herew zaluus ogch bgaa bol heleh ug alga ta nar today henii huchind erh cholootei hussenee awah bolomjmoi durtai duugaa sonsoj gadaadruu garch bgan be ain.Erdeniin hishig 1500000 chini huuli zorchij bgaa garaagui bj ingej bgaa ym chini garcan hoinoo yah bol ternii orond ard tumneesee asuusan 10zow bodlogo 100% iluu bna hamaagui amidraltai shuudee songol hiih hugatsaa boloogui bna sain bodooroi zaluusaa bid odool zow songolt hiih heregtei tehgui bol tsoohon heden mongolchuud mini yduurch duuslaa sh dee odoo boloo MY MONGOL MONH ORSHIG |
| |
|
Бичигч: zarmedee,
Цаг: 2008-06-22 02:26:19,
IP: 76.102.31.237,
Улс: United States
| | |
yyplav
max nam ingeed l zygeer baisan xynii yyriig xudal ygeer xyrgedeg baixgyi yu.
|
| |
|
Бичигч: mendsaikhann,
Цаг: 2008-06-23 18:20:04,
IP: 202.170.84.10,
Улс: Mongolia
| | |
surchihsiim
ugaasaa sursan yumiig suraar booj boldoggui bz dee.
ed ugaasaa ingeed saurchihsiim sh dee. buur etseg eheesee ulamjlaad abtsan zan daa
|
| |
|
Бичигч: arsai,
Цаг: 2008-06-29 00:02:59,
IP: 61.85.47.78,
Улс: Korea, Republic of
| | |
yaaaaaaaaaaaaaa
henii mongiig hend ogoh geed bgaa yum be max namaaa |
| |
|
Бичигч: ihmongols,
Цаг: 2008-07-15 20:04:58,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
| | |
ugs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
|
| |
Сэтгэгдэл бичих
|
|
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
|
|
|