Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

1,5 сая гэхийн оронд 999999 төгрөг гэсэн бол яах байсан бэ?

Шинэчлэгдсэн: 2008-06-20 18:35:16 УБ

мөнгө
мөнгө
Миний эх орон цасан малгайгаа цаасан малгайгаар хэдүйнэ солиод, байгаль дэлхий хур бороогоо шаагиулсан зуны дунд сарын шинэдээрсэн. Монголчууд бид баргаараа сохор улс төрийн хөлчүүрхэлд хөл алдаж эзэнтэй эзэнгүй хов живийг ид шаргиулж байсан саяхны нэгэн өдөр огт санамсаргүй юм болоодохжээ.

“Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас “Эх орны хишиг “ сан байгуулах тусгай хууль гаргаж ,улсынхаа хөгжилд тустай, иргэн бүрийнхээ амьдралд өгөөжтэй хэлбэрээр зарцуулна” гэсэн зорилт тавьсан мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгч, хэвлэл мэдээллээр сурталчлаад удаагүй байлаа.Тэгтэл сониуч сонгогчид Ардчилсан намынхан “Эрдэнэсийн сангаас” нэг сая төгрөг өгнө гэж яриад байна. Танай нам “Байгалийн хишиг” сангаас чухам хэдийг өгөх гэж байна гэж тов тодорхой тоо нэхжээ. Асуух л асуулт. Сонголт хийх гэж байгаа сонгогчид тайлбарлуулах гэсэн зүйлээ л зөв асуусан байж. Нэгэнт асуусан болохоор хариу өгөхөөс өөр яахсан билээ. Тэгэхээр нь Монгол улсынхаа иргэн бүрд 1,5 сая төгрөгөөс доошгүй хишиг хүртээнэ гэж тооцоолж байсныгаа ил гаргаад албан ёсоор баталгаажуулаад хэлчихэж. Хэрэг мандах нь тэр . Хамгийн нажидтай нь гэвэл өрсөлдөгчийнхөө цаасан гивлүүрийг сөхөөд жинхэнэ царайг нь харуулчихсан гэмээр байгаа юм. Хэрэв 1500000 төгрөг гэхийн оронд 999999 төгрөг гээд АН-ынхаас ганц төгрөгөөр дутуу тоо хэлсэн бол хэл амгүй өнгөрөх байсан биз.

Мөнөөх ард түмний төлөө зүтгэдэг цорын ганц хүчин гэж тунхагладаг цаадуул нь “Заавал сая төгрөг өгнө, саяыг эс өгсөн ч саяыг л өгнө, саяаас илүүг хэрхэвч хялайлгахгүй гэсэн хатуу бодлоготой улсууд байснаас шал дургүй нь хүрсэн үү яасан юм, ямар боловч наашаа харж инээгээд цаашаа хараад уйлдаг далд санаагаа илчилчихсэн байна. МАХН манай ардчилсан намынхнаас хамаагүй илүү их хишиг хүртээхээр амлаж биднийг араар нь тавих гэж байна гэсэн хардлага төржээ. Түүнийг энэ өнцгөөс нь анх “Би ардчилсан анмын төлөөлөл ” гэж өөрийгөө тодруулж байгаа СЕХ-ны нарийн бичгийн дарга нэгэн залуу олж хараад нийтэд зарласныг бусад нь өлгөж аваад л шуугиулсан байна. Тэр бээр би СЕХ ны хүн, улс төрөөс ангид байх үүрэг зорилготой хүн гэдгээ мартсан уу яасан байдгийм мэдэхгүй, “Би ардчилсан намын хүн шүү. Энэ хувьсгалт намынхан чадах гэж байна ” гэсэн өөнтөгч сэтгэлдээ эзлүүлсэн бололтой. МАХН-аас тавьсан зүй ёсны шаардлагын хариуд “Намайг ардчилсан намын төлөөлөл болохоор ингэж” байна хэмээн улс төржсөн гомдол мэдүүлээд сууж байгааг зөвтгөхөд хүнд байна. Сүүлийн үед сонин хэвлэлээр хэлж байгаа зүйлүүд нь яалт ч үгүй улс төржсөн үг өгүүлбэрээр дүүрэн байна. Францын нэртэй сайн зохиолч Альфонс Додегийн “Хан хүүгийн үхэл” хэмээх соёлжиж гэгээрсэн хүн бүрийн хэдүйнэ мэдэх болсон сонгодог өгүүллэг аргагүй л санаанд орж байх юм.

Тэнд дурдсанаар бол бяцхан ханхүү хүнд өвчлөөд нас эцэслэх болж л дээ. Тийм амь тулгамдсан бачуухан мөчид хан хүү маань баахан бодол болж байснаа: “Би ойлгож байна. Гэхдээ л найз Беррод минь их мөнгө өгчихвөл миний оронд үхээд өгөхгүй юм болов уу?” хэмээн хэлснээр дүрсэлсэн байдаг. Найзынхаа халуун амийг их мөнгөөр ацаглаад тэр нь үхэж өөрөө амьд үлдэхийг хүсэж байна. Түүн лүгээ адил АН-ынхан өөрийн гол өрсөлдөгч МАХН-ыгаа их мөнгө цацан хамаа намаагүй гүтгэн муучлаад байвал “Бидний оронд сонгуульд ялагдаад өгөхгүй юм болов уу “ гэж горьдоод байгаа юм биш байгаа. Мөнөөх бие биений эсрэг гүтгэлэг дайралт хийхгүй гэсэн анхны тохиролцоо маань хаашаа хийсчих нь тэр вэ? Сонин байна шүү.

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: lovely_zulu, Цаг: 2008-06-20 17:38:04, IP: 202.170.84.10, Улс: Mongolia
  

Songuuli gej Sonjoo yum aa ard tymeen

songuulid ogoh ene eh zardalaa oor zuulid zarlagdaasai, niigemin asuudald yamarch
mongo baodaggyi mortloo, ene heden jildee songuuli hiih mongoo tsugluuldag y7um shig
bainaa da

Ard tymeen oyutan zaluusaa, tegehiin orond surtsgaaya bi CAMBRIDGEd
surch baigaa, bagsh ni ih goyo zaadag yum baina, oilgomjtoi, hogjiltei bas olon tsag
baidag, gadaad bagsh bagshin mergejiltei blhoor ih tr ogoojtei bna,

surgaltiin
tuv hesej baiga hymyys shuud end irsen ni deer shy, bi olon surgaltin tyv hesseed
sain gesen ch taalagdaagyi, end yneheer oor yuma. damaar irsen ni ch sain,
surtalchilgaa bish shy hymyysee, yneheer tsag yreed irj haij baisnaas deer shy

 
Бичигч: jenii26, Цаг: 2008-06-20 22:41:04, IP: 99.205.160.70, Улс: United States
  

мэдэхгүйм даа

энэ ер нь юу л болдог бол доо....бодохоос ч айдас
хүрч байна шүү...тэр их мөнгө хаанаас гарч ирэх
бол...өгөх хирээрээ авах татвар нь
нэмэгдэж,шударга дундажаа мөлжиж л урд
хормойгоороо хойд хормойгоо нөхөх гээд байна
уу даа...улам л нарийн бохир болоод байх юм...энэ
тогтолцоог өөрчлөнө гэхээр өөр олигтой юм нь
байхгүй ч юм шиг....
за тэгээд угаасаа аль нэг
нь гарах нь тодорхой харин бага дарамталж ард
иргэдээ сөхрүүлээсэй дээ эрхэм түшээд минь...

 
Бичигч: Avia, Цаг: 2008-06-21 03:45:35, IP: 87.251.153.18, Улс: Russian Federation
  

YADARGAATAI TENEG YUM BEE

1,5 SAYA TUGRUGUUR CHIN YADGIIN, UNE NEMEGDEHIN BAS NEG SHALTAG BOLNO BIZ. TERNIIHEE
OROND METRONII GANTS SHUGAM BARIDAG BOLOOSOI. BUGLURUUNDUU AMIDRAAD YAVJ BHDAA
TAARSAN YUMNUUD

 
Бичигч: sSs_777, Цаг: 2008-06-21 21:55:32, IP: 141.85.0.120, Улс: Romania
  

wha haha

Za muusain lalaruud songuul boloh geheer l iim ch ym tiim ch ym geel baahan hudlaa
shaaj shaaj baigaal gardag garsan hoinoo harin hogshoon chi zaldaa gene de muusain
golognuud bugd adilhan zugeer l mongol ulsiig maani suuruulj baigaa nowshnuud
zailaasai bilee arai ch de minii mongol uls

 
Бичигч: arsai, Цаг: 2008-06-29 00:00:40, IP: 61.85.47.78, Улс: Korea, Republic of
  

haha

ene banjig netiig iim adgiin novsh gej bodsongui.yamar ineedtei adgiin shaarnuud end
bsan ym be.uliarsan ulaan kommunist gej eg nariig heleh bhdaa.bichsen yumnaasaa
ichdeggui yum bhdaa.xy namaa omoorood busdiig yu ch helsen boloh yum bna
ldaa.yooyo.arai ch dee

 
Бичигч: ihmongols, Цаг: 2008-07-15 20:04:46, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
Бичигч: stilwell2007, Цаг: 2008-07-17 03:08:10, IP: 99.204.21.112, Улс: United States
  

SHAME ON YOU, BAYAR

Олон юм яриад яахав. 5 хүний амийг хөнөөсөн
Цагдаагийн Амарболд, түүний босс болох БАЯР
нар улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой.
Хэрвээ огцрохгүй бол тэд нарыг албан тушаалын
хэнээтэй увайгүй адгийн шаарууд гэж нэрлэвэл
зохино.
Ард түмнийхээ өөдөөс галт зэвсэг
хэрэглэнэ гэдгийг яавч хүлцэх арга алга.
Зөвхөн энэ шалтгаанаар БАЯР болон түүний
сайдууд хариуцлага хүлээх ёстой. Бусад
асуудлаар харин зөв буруу гэж амаа чилтэл
маргаж болно.

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Л.Гүндалай: Өөд нь хаясан чулуу өөрийн тань толгой дээр буусан гэдэгтэй санал нийлэх үү С.Баяр: Нийлэхгүй
2008-07-17 11:16:43 GMT+8 (УБ)
-Зэвсэгт хүчнийхэн хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн
2008-07-15 11:57:37 GMT+8 (УБ)
-Гэмт хүн гэлбэлзэж, гэнэн адуу үүрсэв үү
2008-07-10 12:23:41 GMT+8 (УБ)
-Ямар ч буруугүй гэж Ж.Батзандан мэдүүлжээ
2008-07-07 10:07:18 GMT+8 (УБ)
-АН-ЫНХНЫ ЛУЙВАРДСАН 2004 ОНЫ СОНГУУЛЬ
2008-06-25 14:19:51 GMT+8 (УБ)
-Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Лхагвасүрэн:
2008-06-25 14:18:51 GMT+8 (УБ)
-Ичгүүргүй сонгууль
2008-06-24 14:05:17 GMT+8 (УБ)
-САНЖААГИЙН БАЯРААС СҮНСЭЭ ЗАЙЛТАЛ АЙГСАД ХЭН БЭ?
2008-06-24 13:35:53 GMT+8 (УБ)
-НЭГ ЗҮРХ-НЭГ ЗОРИЛГО
2008-06-24 13:35:50 GMT+8 (УБ)
-МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар залуус санал, сэтгэгдлээ мессежээр илгээж байна
2008-06-23 14:12:01 GMT+8 (УБ)
-НЭРС ЖАГСААСНААР ҮЙЛДВЭРЖДЭГ ЮМ БИШ
2008-06-21 15:59:18 GMT+8 (УБ)
-АН-ЫН ГИШҮҮД, ДЭМЧИГЧДЭД Ч АДИЛХАН Л ӨГНӨ ШҮҮ ДЭЭ
2008-06-18 17:12:34 GMT+8 (УБ)
-АН-д мөрийн хөтөлбөр байхгүй
2008-06-18 17:05:52 GMT+8 (УБ)
-С.Чинзориг: МАХН иргэн бүрт 1,5 сая төгрөг олгоно
2008-06-12 15:25:36 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж