Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

НЭРС ЖАГСААСНААР ҮЙЛДВЭРЖДЭГ ЮМ БИШ

Шинэчлэгдсэн: 2008-06-21 15:59:18 УБ

АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Монголдоо үйлдвэрлэе” гэсэн нэг том бүлэг бий. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үйлдвэржилт-ардчилсан хувьсгалын хоёрдахь шат гэсэн том уриан дор 100 үйлдвэрийн нэрийг жагсаан бичиж нэг хэсэг мэдээллийн пиар дэгдээв. Бүр хүн үнэмшмээр ган, болд, барилга, эрчим хүч, нүүрс, химийн үйлдвэрлэлийг эн тэргүүнд хөгжүүлнэ.....

“Made in Mongolia” нь дэлхийд өрсөлдөх бүрэн чадвартай бүтээгдэхүүний брэнд нэр болох болно. 200 сая доллараас багагүй хөрөнгө шаардах эхний 10 төслийг 2009 онд багтаан нийтэд зарлана гэх мэтээр авч алджээ. Яг л уулын оройгоос өнхрүүлсэн хоосон төмөр торх шиг дүн дан хийж гарчээ.

Үйлдвэр барьж байгуулахын хүнд хэцүүг яс махаараа мэдэрсэн эрүүл саруул ухаан бодолтой хүмүүс АН-ын Ардчилсан хувьсгалын II шатыг үйлдвэржилтийн бодлогыг тавин хэдэн онд өмнөд хөршид давалгаалж улс орон, ард түмэнд нь ихээхэн хор хохирол учруулсан “гацаа болгонд ган хайлуулах үйлдвэр” гэсэн дарвиан үймээнийг санагдуулж байна. Дөрвөн жилд 100 үйлдвэр байгуулна гэж ярих нь байтугай бодохоос ч сэтгэлд үл багтана. Байгуулах гэж байгаа юм бол байсан үйлдвэрүүдээ ардчилсан хувьсгалын I шатанд юунд устгаж үгүй хийсэн юм бол?

Орчин үеийн техник, технологитой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, эдийн засгийн хувьд ашигтай, эх орны хөгжилд өгөөжтэй нэг үйлдвэр байгуулна гэхэд ямар их тооцоо судалгаа, хөрөнгө мөнгө, өндөр мэргэжлийн боловсон хүчин, цаг хугацаа хэрэгтэй байдгийг том үйлдвэр байтугай монгол гэрийг ч зөв барьж үзээгүй Элбэгдоржтонгууд яаж мэдэх билээ дээ, хөөрхий минь.

Ерээд онд Монгол Улсын хамаг үйлдвэрийг хувьчлал нэрээр тарааж, устгаж машин техникийг нь төмрийн ченжүүдэд худалдаж, орон байрыг нь ууш зууш, унтлага хэвтлэгийн газар болгон хувиргаж, мэдлэг мэргэжилтэй инженер, техникч, ажилчдыг нь гудамжинд хөөж гарган ажил амьдралгүй болгож байсан их хар нүглээ АН-ынхан 18 жилийн дараа арилгаж, цайруулахаар оролдож байгаа нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй байна. Хэнд ч хэрэггүй эрэмдэг зэрэмдэг баахан байшин босгож тэмээн дээр ямааны гарз гарган улс орныг хохироохоор зэхэж байх вий дээ гэж санаа зовинож байна.

Анхан шатны хэлмэгдлийнх нь хар гайг арилгаж бүрэн дуусаагүй байхад бас дахин гай хөөгөө чирэхээр “үйлдвэржилт, үйлдвэр” гэж хашгирч буй тэр хүмүүст итгэхэд үнэхээр хүнд байна. Босгоно гэхгүй унагана, устгана гэж ардчиллынхан хэлбэл хүмүүс илүү итгэх бизээ.

Үйлдвэр барих нь байтугай дотор нь ч орж үзээгүй тэдний үглэн донгодох сурталчилгаа яриа бол сонгуулийн шоу, хатуухан хэлбэл хар пиар, хадны цуурай төдий зүйл шүү. Монголын үйлдвэрүүдийг устгаж баяжсан хүмүүсийн башир хуурамч үгэнд бүү итгэ! Бүү март!, Мартвал сөнөнө шүү!

С.БУЯН

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: arsai, Цаг: 2008-06-29 00:07:48, IP: 61.85.47.78, Улс: Korea, Republic of
  

ene banjig net chini yu ve

bi yu unshij bgaagaa medehee boliloo.

 
Бичигч: ihmongols, Цаг: 2008-07-15 20:04:34, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
Бичигч: stilwell2007, Цаг: 2008-07-17 03:05:12, IP: 99.204.21.112, Улс: United States
  

SHAME ON YOU, BAYAR

Олон юм яриад яахав. 5 хүний амийг хөнөөсөн
Цагдаагийн Амарболд, түүний босс болох БАЯР
нар улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой.
Хэрвээ огцрохгүй бол тэд нарыг албан тушаалын
хэнээтэй увайгүй адгийн шаарууд гэж нэрлэвэл
зохино.
Ард түмнийхээ өөдөөс галт зэвсэг
хэрэглэнэ гэдгийг яавч хүлцэх арга алга.
Зөвхөн энэ шалтгаанаар БАЯР болон түүний
сайдууд хариуцлага хүлээх ёстой. Бусад
асуудлаар харин зөв буруу гэж амаа чилтэл
маргаж болно.

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Л.Гүндалай: Өөд нь хаясан чулуу өөрийн тань толгой дээр буусан гэдэгтэй санал нийлэх үү С.Баяр: Нийлэхгүй
2008-07-17 11:16:43 GMT+8 (УБ)
-Зэвсэгт хүчнийхэн хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн
2008-07-15 11:57:37 GMT+8 (УБ)
-Гэмт хүн гэлбэлзэж, гэнэн адуу үүрсэв үү
2008-07-10 12:23:41 GMT+8 (УБ)
-Ямар ч буруугүй гэж Ж.Батзандан мэдүүлжээ
2008-07-07 10:07:18 GMT+8 (УБ)
-АН-ЫНХНЫ ЛУЙВАРДСАН 2004 ОНЫ СОНГУУЛЬ
2008-06-25 14:19:51 GMT+8 (УБ)
-Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Лхагвасүрэн:
2008-06-25 14:18:51 GMT+8 (УБ)
-Ичгүүргүй сонгууль
2008-06-24 14:05:17 GMT+8 (УБ)
-САНЖААГИЙН БАЯРААС СҮНСЭЭ ЗАЙЛТАЛ АЙГСАД ХЭН БЭ?
2008-06-24 13:35:53 GMT+8 (УБ)
-НЭГ ЗҮРХ-НЭГ ЗОРИЛГО
2008-06-24 13:35:50 GMT+8 (УБ)
-МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар залуус санал, сэтгэгдлээ мессежээр илгээж байна
2008-06-23 14:12:01 GMT+8 (УБ)
-1,5 сая гэхийн оронд 999999 төгрөг гэсэн бол яах байсан бэ?
2008-06-20 18:35:16 GMT+8 (УБ)
-АН-ЫН ГИШҮҮД, ДЭМЧИГЧДЭД Ч АДИЛХАН Л ӨГНӨ ШҮҮ ДЭЭ
2008-06-18 17:12:34 GMT+8 (УБ)
-АН-д мөрийн хөтөлбөр байхгүй
2008-06-18 17:05:52 GMT+8 (УБ)
-С.Чинзориг: МАХН иргэн бүрт 1,5 сая төгрөг олгоно
2008-06-12 15:25:36 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж