Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Ичгүүргүй сонгууль

Шинэчлэгдсэн: 2008-06-24 14:05:17 УБ

Ёстой сайхан бороо орлоо. Сонгууль ойртоод, худлаа байг ч хамаагүй, дан сайн сайхан юм амлаад, тэрэнд нь монголчууд итгээд байгаа болохоор тэнгэр уясах нь аргагүй юм даа. Гэхдээ би баргийн юманд итгэхээ больжээ. “эрэл”-ийн б.эрдэнэбатын байнгын ялдамхан инээмсэглэл, буянгийн жаргалсайханы тэртээ ерээд онд амласан олон мянган долларын цалин намайг хүнд итгэхгүй амьтан болгож орхижээ.

Боловсрол гэж ярьдаг, сонгуулийнхаа уриа болгодог атлаа боловсролынхоо зүрх болсон уран зохиолын хичээлийг дамбийжаагийн гараар дунд сургуулийн хичээлээс сугалж хаясан болормаа эгч намайг бас аймхай болголоо. Ийм л аймхай, итгэх чадвараа алдсан би энэ сонгуульд оролцож байна. Гэхдээ би ганцаараа биш юм аа. Гудамжны плакатан дээрх нэр дэвшигч энэ олон хүүхнүүдийн зургийг компьютерээр янзалчихсан болохоор өвөртөлж унтдаг нөхрүүд нь хүртэл танихгүй байгаа гэсэн. Радио fm-ийн нэвтрүүлэгчид нам намын нэр дэвшигчдийг ар араас нь угсруулан магтаж ярьсаар байгаад галзуугийн эмнэлэгт очих байх аа гэж ярьж байна. Энэ сонгууль, худлаа амладаг, нэр дэвшигч нар өөрийгөө эрээ цээргүй магтдагаараа сүүлчийнх болтугай гэж ерөөгөөд, марзганалаа татан, гол юмаа хэлсүгэй. Энэ бол ичих ичгүүрийн тухай юм.

Хүний мэдлэг боловсрол хэдий гүн өргөн байна, ёс суртахуун нь төдий чинээ дээд, ариун байх ёстойг өрнөдөд шашны сурталтнууд “муу сэтгэлтэнд мэдлэг бүү өг, харгис болно” гэж айлдсан жон локк хамбын үгээр илэрхийлжээ. Монголд бол хүн бүр шахам мэддэг “их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу”. Гэтэл өөрийгөө мэдлэг боловсролтой сүрхий амьтан гэж боддог, үүнийгээ түмэнд ичихгүйгээр рекламдаж зарласаар уих-д сонгогдчихно гэж бодогчид энэ сонгуулиар тоогоо алдлаа. Энтеровирусээс илүүтэйгээр, аугаа ихийн дэмийрэл өвчний халдвар түгшээж байна. Тийм л эрдэмтэй байсан бол салбарынхан нь тухайн хүнийг яагаад ор тас мэдэхгүй байгаа юм? Ийм л чадвартай байсан бол заавал улс төрд орох ямар хэрэгтэй юм? Бизнесээ өргөжүүлэх гээд байгаа юм уу? Мөн олон хэл мэдэх нь, олон удаа гадаадад явж үзсэн байх нь парламентад ямар хэрэгтэй юм? Зарим гишүүд нь монголоороо ч ярихгүй байсаар дуусгадаг парламентад англи , орос, немц ч юм уу хэлтнүүд хэрэг болж гэнээ. Ингээд л эмэгтэйчүүдийн академийн ч юм уу докторууд, долоо хоногийн семинарын дипломтой эрдэмтэд, таван хэлтэй малын эмч хүртэл уих-д 39о-ээд нэр дэвшигч болон өрсөлдөж байна.

Уих-ын гишүүн х.баттулгыг дээхнэ би ганцхан юмны төлөө их тоосон. Бусад нь хоёр долоо хоногийн гадаадын курсэд сууж ирчихээд эрээн сертификатаар нүүрээ ихэмсэг нь аргагүй сэвж байхад тэрбээр зүгээр л бүрэн дунд боловсролтойгоо хэнээс ч нуугаагүй, үүнээсээ ичээгүй, өөрөөр хэлбэл хүн хуураагүй цорын ганц эрхэм байв. Улстөрд өсч яваа нь бичсэн нийтлэлүүдээс нь харагдаж, үзэл бодлоо хамгаалан, дээд боловсролтой ямар ч лойдоруудаас хол тасархай ухаанаар сонгогдсон тойргоо авч яваа энэ залуу бол магадгүй, манай парламентыг чимсэн ганц бөх хэвээр үлдэх байх. Бөх хүн тэнэг, бөө хүн худалч гэдэг явган яриаг түүнд л лав хамааруулж болохгүй. гэсэн хэр,дэвжээн дээрээ л сайхан харагдахаас өөр газар таашаагдахгүйгээ мэдэхгүй спортын баячуул аархсандаа төрд санаархах боллоо. Ардчилсан намаас нэр дэвшигч кёкүшюзан батбаяр булган сүүлтэй л биз, даруухан л биз, мөнгөтэй л биз, япон хэлтэй л биз, энэ чинь төрийн хүний шалгуур юм уу?

Эрдэм мэдлэг, эр бяр хоёр нэг зиндаанд оччихсон хэрэг үү? Залуу үеийнхэн эрээ цээргүй том цээжтэй болсон нь дунд, ахмад үеийнхэн өөрсдөө үе шиг үе байж чадаагүйн гай юм даа. Хорин хэддүгээр ч билээ тойргийн цэрэнчунт гэнэ үү, нэг хүү байна. Далан долоон оны “төл” тэрбээр өдөр тутмын сонинд “монголын шилдэг эрдэмтэн” гэж үсгийг нь томоор өрүүлж ирээд л өөрийгөө зад рекламджээ. Эмч гэх тэр шальдар хүү хэнийг аварч анагааж, ямар нээлт хийгээ вэ? Шагдарсүрэн эмч шиг ачтан байж, зүрхний бундан шиг мянга мянган хүний аминд орж, хайрулла шиг хагас зуун жил шахам мэдрэлийн нарийн судаснуудыг залгаад зогсч байсан атлаа эгэл энгийний үлгэр эмч нарын дэргэд, бүр тэгж ярихаа больё, хүнд өвчтөн сахиж нойргүй хонодог зүгээр нэг асрагчийн хажууд тэр хэн бэ? Би хавтгайруулж, хүн бүхэн тийм байх ёстой гэж байгаа юм биш. Алдар нэрээр бус, сэтэр тушаалаар бус, нийгэмдээ өгсөн өглөгөөр нь хүнийг хэмждэг. Гадаадын төсөл олоод цохичих хэмжээний цагаан гартан болмогцоо л төрийн хууль тогтоолцоно гэж ядахнаа насаа ч гололгүй сэнхийх хаашаа муухай харагддаг юм. Үүний зэрэгцээ, салбартаа гологддог, тэдэнтэйгээ хэл амаа олдоггүй, амбийц нь дэндсэн улс улс төр лүү шаарлагдаад байдгийг ч бид доогтойхон анзаарсаар л байдаг шүү дээ .

Баянзүрх дүүрэгт ардчилсан намаас дэвшсэн и.нарантуяа гэж монголыг аврагч дарь эх тодорлоо. Уг нь жендер мендер яриад бусад хүүхнүүд шиг л өрсөлдөж байгаа байх. Гэхдээ теле-имижээ арай л даваадуулчихсан нь өөрт нь эргээд гай болох шинжтэй . Телевизийн сурталчилгаанд хөврөх зураг дүрс дотор ану хатан, мандухай цэцэн, удвал ахайтан, норовбанзад тэргүүтэн... Үзэгдээд өнгөрөхөд тэр ихсийн яг араас нь залгаад нарантуяа гэж ирээд л уран уншигч цоллох нь нэр дэвшигчийг ямар их жолдуулна вэ? Ингэж монголын алдартан суутнуудтай эн зэрэгцэн өөрийгөө “томруулахыг” зөвшөөрч байна гэдгээрээ л энэ нэр дэвшигч төрд дэндүү жижигдэж байгаа юм. Ичнэ гэдэг ёс суртахууны амин судас билээ. Үүнтэй яг адил жишээг, харамсалтай нь, их намын дарга ж.батзандангаас харж болно. Тэрбээр өөрийгөө сүх жанжны маань нутгаас төрсөн хоёр дахь сүхбаатар гэж санаж байх шиг байна. Хятад, оросоос хараат, манж, гамин үүрлэчихсэн, алба гувчуураа төлж дийлэхээ больтлоо тамирдсан ядуу буурай улсыг богд хаанаа ятган байж эх орноо чөлөөлөх, өнөөгийн тусгаар улсын энх цагт, муу ч гэсэн монгол төрийнхөө нүүрэн дээр сүхийн талбайд ардчиллаа мэдэрчихсэн иргэдийн цуглаан удирдах хоёр тэс өөр зүйл байх. Ардчилал ялаагүйсэн бол хэн байх билээ гэдгээ олон хүн өнөө мартжээ. Үгүйсгээд, үзэн ядаад байгаа арван найман жил дотор чинь өөдрөг гэгээтэй зүйл олон болж өнгөрсөн... Өнгөрсөн үедээ хандаж байгаа ийм хатуу экстремист “зарчмаар” л ж.батзандан ирээдүйг босгохоор зорьж байгаа бол хэцүү л байна. Зөвхөн тулган шаардалт хийж, иргэдийнхээ бухимдал хорслыг дэвэргэн турхирснаар бид амжилт олохгүй. Улс төрд хөнгөхөөн заль, бас ичих ичгүүр, хоргүй уран мэх,хэрэгтэй цагт буулт хийх хувь чанар ч хэрэгтэй юм биш үү.

Их эвслийн сонгуулийн “эх орноо цэвэрлэе” гэх урианаас яагаад ч юм, геноцид ханхлаад байгааг яах билээ? Яруу найрагч дашбалбар ах ингэж нэг буруудсан юм. Өрөвчхөн найрагч түүний амнаас “энэ хэдэн улсыг дүүжилбэл таарна” гэсэн цухалхан үг санаандгүй унахад олон хүн сэрдхийсэн. Үүнтэй л яг адил, гучаад он цусаар нь урсаж дуусаагүй монголчуудын чихэнд тус эвслийн уриа сталины “чистка наций” шиг буух юм. Энэ цэвэрлэгээгээ яаж ч тайлбарлах гээд нэмэргүй, хатуу л дуулдаж байна. Энэ эвсэл хэдийгээр монголын ард түмнээс төрсөн, монголын л төлөө гэсэн нэр дэвшигчидтэй байтлаа сонгуулийн уриагаа хэлхэх үедээ монгол үг хэлний мэдрэмжтэн, үгүй ядаж хэл уран зохиолын сайн багш авдаг байж дээ.

УИХ-ын 26 дугаарт тойрогт тус эвслээс дэвшсэн хорин таван настай о. Магнайд нэг сайн чанар бий. Энэ нь үл эргэлзэх. Шийдэмгий, эрс тэс байх нь залуу цагийн мөнхийн дагуул. Гэхдээ нэгэн агшинд шийдсэн зүйл зуун жилийн харамсал төрүүлж болох. Өөрийн суртлын ах батзандантайгаа цуг бүхнийг үгүйсгэх нигилизмтэй, элэг нэгтнүүдтэйгээ ач тач үзэлцэх реваншизмтай байвчиг халуун сэтгэлизм гэж нэг зүйлийг манлайлагчдаасаа ард түмэн маань асар их горьддог. Энэ халуун сэтгэл бол таных шиг дүрсхийсэн омголон зангаар ч дан илрээд байхгүй. Улстөрч хүнд бусдын төлөө өөрийгөө шаналаадаг, цог мэт дотроо нуудаг унтрашгүй халуун сэтгэл байхгүй л бол гончигдоржийнх шиг цэгц ухаан хүйтэндэж, онол хууль шаравдоржийнх мэт худалдагдаж , гүндалайнх шиг хоосон эр зориг мохдог. Сэтгэлээ халааж хөргөж, өөрөөр хэлбэл ажил амьдралын хат сууж,он цагаар шалгаж, сэтгэлийн буртаг, нүдний гэмээ арилгасан хойноо төр түмэнд нэр хүндээ олдог монгол уламжлалыг та л лав сөрье гэж үнэхээр залуу хүн шиг байж ядаж байна. Өөрөөс тань дутахгүйгээр, бүр илүүтэйгээр эх орныхоо төлөө шаналагчид ухаан зориг муутайдаа бус, өөрийгөө аль нэг талаар голсондоо л өндөр босготой төрд орж ирдэггүйг ч бодолцоорой. Энэ эвслийн нэр дэвшигчдийг ногоон намын дарга энхбат тасархай хол өнгөлж байгаа. Намынх нь нэрнээс ч бодсон гэсэн, байгаль экологийн сүйрэлд ойртсон улс орныхоо парламентад энэхүү зөв харагдах соёлтой, шаггүй боловсролтой эрхмийг сонгох нь зүйтэй байх аа.

Бусад нэр дэвшигчийн тухайд цаг хэмнэе.
Сэтгэлээр дутмаг, мэдлэгээр баян, халуун сэтгэлтэй ч боловсролоор маруухан, энэ сонгуулиар бол цөмөөрөө эх оронч болчихсон энэ нэр дэвшигчдийг гал тогооныхоо комбайнаар “миксердчихвэл” дундаас нь цөөхөн ч, овоо хэдэн юм гарах байх гэж санагдах юм. Аймаар сонсдож байна уу? Гэхдээ л яг тэгмээр байна. Цэцэрхэж хүн муу хэлсэн, өөрсдийнхөө эзлэх ёстой орон суурийг өөр улсад алдчихаад хэзээ хойно шогширохоос цаашгүй, хүлээцтэй тэвчээртэй бус хүйтэн бэртэгчин нь дэндүү одоогийн сэхээтний давхаргыг халж шинэ хөрс бий болох шилжилтийн энэ үед өч төчнөөн халуун сэтгэлтнүүд тэмцэх аргаа олж ядаж, ганцаардаж, ихэнхдээ муу хэлүүлсээр байгаа юм.

Нэгэн сүрхий улстөрч “мэдлэггүй сайхан сэтгэл бол тэнэгийн төрсөн дүү “ гэж иш татаад, энэ үгээ ахмадын чөлөөт холбооны баасан эгчид зориулжээ. Тийм ээ, муу баасан эгч маань ямар харвард, оксфордын их сургууль дүүргэж, төрийн ордонд цай зөөлгөж ямбалж үзсэн биш. Талбайд ахмадуудтай цуг даарч бээрэн, цагдаад чирүүлж л үзсэнээс биш. Хараал ерөөл сонсч байж , гаа нь гарсан бохь шиг гудамжаар нэг хаягдсан ахмадуудын асуудлыг дүлийрсэн төрийн чихэнд сонсгож чаддаг энэ эмэгтэй бол миний л бодлоор, улстөрчдийн хүйтэн хасах сэтгэлтэй харшилддаг нэмэх цэнэгийн галт бөмбөг. Саяхан л гэхэд дайнд оролцсон ахмад настнуудыг орон сууцтай болгох зарлиг гаргуулж дөнгөсөн нь бага хэрэг үү? Төрд номтны дүр эсгэн ахмадуудаа ор нэрийн төдий халамжаар хуурч аргацаасаар ирсэндээ ичих ч үгүй “хүйтэн” улс баасан эгчийн халуун сэтгэлээс суралцмаар юм даа.

Тэрбээр уих-д сонгогдож эс чадсан ч хүмүүс түүнийг хүрээлнэ.
Ах дүү зураач ихэр- Ц. Энхжин, Мөнхжин, сэтгүүлч З. Алтай гээд олонд харьцангуй танигдсан уран бүтээлчид энэ сонгуульд өнгө будаг нэмж байгаа. Аялсан улс орныхоо түүх соёлыг ярихаасаа илүү “бразили хүүхний өгзөг нь дажгүй юм аа” ч гэж байх шиг, “надад одоо наймхан доллар байна” гэж гомдоллож ч байх шиг, өөрөө бол энгийн сайхан гэж боддог ч, явган яриатай сэтгүүлч алтай ах маань сэхээтний төлөөлөл болохыг чармайж байгаа. Ивээн тэтгэгчдийн мөнгөөр дэлхийг хэрэх нь гавьяа л юм биз, эх орныхоо амаргүй цаг үед өөрийгөө золиослон дайчилсан, жинхэнэ сэхээтнээс л олж хардаг тэр эрсдэл нь хаа байнаа? Хэзээ олж харсан юм бэ? Тийм л тайван, манлайлалгүй, өөрөөр хэлбэл эрсдэл хийж бусадтай тэмцэхгүй либерал ааш чинь одоогийнх шиг хурцадмал асуудлуудтай төрд зохих юм уу? Хувийг нь эзэмшдэг 25 дугаар телевиз буюу үзэл бодлын чинь индэр зах зээлийн хуулиар арилжаалагддаг.

Бие даасан, чөлөөт, хувийн гэсэн логотой , энэ сайхан хамт олонтой телевиз өөрийн чинь хувийн ааш араншинд захирагдан төрийн чухал санал хураалтуудыг арилжаалахгүйн баталгаа бий юу? Ялангуяа бие даан сонгуульд оролцож байгаа таны сонгогчид эзэнгүйдэх тохиолдолд? Тань шиг бие даагчид намуудын халаасанд орж саналаа худалдсаар ирсэн туршлага өөрийг чинь ийн хардахад хүргэж байна. Элэг нэгтнүүд чинь та нарын өмгөөллөөр дутаж байхад зүгээр л ажлаа хийгээд, хэнбугайгаас ч мөнгөтэй, эрх мэдэлтэй, амар тайван амьдарч байснаа эрхэм та нар минь гэнэт шударга ёс энэ тэрийг яриад унахаар юм мэддэг улс гайхаад байна. Бие дааж улстөрд орох нь аль ч нам хүчнийг тоодоггүй сэхүүнийг бус, санаа нэгт хүрээллээ олоогүй л яваа зожгийг бас хэлэх байх шүү. Таны рейтинг тойрогтоо өндөр байгаа, хожмоо таны л сувгаар сэтгүүлч бидэнд хаалттай мэдээллүүд урсан орж ирж, та жинхэнэ сэтгүүлч гэдгээ харуулах цаг хүртэл таны тухай энэ өөдгүй бодлоо би хадгалсаар байх болно, уучлаарай.

Их багагүй сээр зан гаргасан , ёс суртхууны ямар ч цэнзүүргүй энэ сонгууль хурдан нэг тийш болоосой. “доголон хүний дэргэдүүр гүйж өнгөрөхөөсөө “ ичдэг над бол гишгэх газар олдохгүй нь . “миний монголын газар шороо”-г хамгаалахаар тэмцэгч п.болд сонгуулийн сурталчилгаа хийх мөнгөгүй байхад монголын өмнөд хилийг эмтлэн хятадуудад худалдаад дуусч байгаа “ажнайн” д.бат-эрдэнэ өмнөговиос дахин нэр дэвшсэнд ичиж байна. Шинээр бүрэлдэх парламент тэгэхээр мэдлэгтэй, чадвартай байх нь хамгийн гол бус, ичих нүүртэй болж бүрэлдвэл л хамгийн сайн. Мэдлэгтэй нь түүнээ зарладаггүй, эх оронч нь цээж дэлдэхгүй, залуу нь түрэмгийлэхгүй, баян нь аархахгүй ийм нэг төрийг босговол яасан юм бэ? Тамга атгамагцаа эх орноо хэсэгчлэн хэрчиж харийнханд өгөхөөс айж ичдэг, олны амьжиргааны мөнгөөр казино хэсэхээс эмээдэг, намын халхавч дор суудлын бөглөө болж бугшихаасаа зовдог...ийм л хүний төрхтэй улстөрчидтэй болмоор байна. Шинэчилж байна гээд нялх нармай хувьсгалчдаа яаж будилахыг харж зовнихгүй байя.

Төрийн хачиг хувалзнууд хэн хэн болохыг мэдсэнээс хойш даруйхнаа сэгсэрч хаяад, нэр цэвэр үлдсэн, шилэгдмэл түшээдээ дахин оруулж ирье. Намуудыг дайсан мэт үзэх , намыг амьд залуу гишүүдтэй байсаар атал заазны мал мэт нас шүдээр нь ангилах нь орос, монголоос өөр оронд үгүй тул нам намаас судалж шинжиж, голж гоочилж байгаад төрөө босгоё. Нам гэдэг бүдүүвч ерөнхий нэр хүнийг ичих нүүргүй байлгаж чадаж байгаа бол түүнээс нь салгаж, хариуцлага тооцох механизмыг бүрэлдүүлье. Х.тэмүүжин шиг номоо мэддэг хуульч, д.лүндээжанцан шиг амьдрал мэддэг түшээгийн дэргэд суудлаа засаг. Төр энэ мэтээр цусаа сэлбэнэ.уламжлал шинэчлэлийн зохист харьцаатай, туйлшраагүй, хожим нь ичихээргүй сонголтоо хийхэд хэдхэн хоног үлджээ.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: zulzii, Цаг: 2008-06-25 12:27:20, IP: 67.159.44.138, Улс: United States
  

zulzaga

Unuudur 14 tsagaas MAXH XAAH banknii towd 1.500.000 buyu eh ornii hisheg uguh gj bn

 
Бичигч: muki, Цаг: 2008-06-25 14:55:55, IP: 168.131.52.28, Улс: Korea, Republic of
  

yooo yanaa ene ene xulan egch

xulan egch zoxiol bichixdee gaigu ch gsen aaviigaa yagaad ch guitsexgu. uuruu tugs
bish baij busdiig iim yadruuxan shuumjlex ni unexeer zoxixguimdaa. uuruu ch bas
ichguurgu aashilj bgaan bish u. xelnii medleg parlamentad xereggu bdiin bol yu
xeregtein be. duugaraxgu bj bgaad duusgadag parlament boloxoor duugai tevhceertei
suudag xun xeregteim u. tegvel xelgu dulii irgedee tsumiig ni songochuul yasiin.
hehe. bas ix xartai shuumj bichjee. gexdee zuvxun neg taliig barisan ene shuumj chin
ergeed uuriig chin xu. namaas ovoo yum avaad iimerxuu yum saraachijdee gex xardlagiig
turuulj bxiin. ta ch sanasnaas yadruuxan amitan yumda. medexgui chadxguigeeree
gaixuuldag ter tanii durtai gunduugui mongol zan chin tan shig xuuxnuuded nuxur
songoxod l xereg bolox bx. uls ex orond gunduugui gedeg xalxavchtai buduuleg modon
tolgoinuud xereggu gedgiig ungursun "ichguurgu songuuli" uudiin ur dun bolson garuud
batlaad bna shde. ted naraas chin ichix tsag ireed bnash de.

 
Бичигч: TsTsT, Цаг: 2008-06-26 16:56:52, IP: 123.51.1.20, Улс: Australia
  

Tiim zhuu, Hulaan!

Hun uuruu yamar baih ni end tiim chuhal gej u? Uil yavdald zuv unelelt ugch chaddag
baih bas chuhal shuu. Minii huvid Hulangiin bichleg buh ner devshigch, huuchin
gishuudig hamaaruulaagui ch setgeld buuhaar bichjee. Bid ichih nuurtei huniig songoh
heregtei, tegehgui bol ichih nuurgui hun yamar ch, yamar ch shuu muuhai zuil hiigeed
tsochroh ch ugui suugaad baival bid dahiad 4 jil tedniig harj, bas 4 jil haraaj suuh
bolno!

 
Бичигч: arsai, Цаг: 2008-06-29 00:04:33, IP: 61.85.47.78, Улс: Korea, Republic of
  

banjig net gej yyu ve

max namiin huruunii huuheldei

 
Бичигч: Smile_1202, Цаг: 2008-07-02 13:56:39, IP: 140.115.189.41, Улс: Taiwan
  

Hulan egchid

hulan egchee ta iim ym bichij ner hvndee unagaj bhaar shvlgee bicheed suuj bsn ni
deer ym shv. deer bichsen ymnuud chin ataarhsan ch ymu eswel ooroo ner hvnd oloh gj
bga ym shig sanagdaj bna. Manai mongoliin niigem hedii doroi baigaa ni tani hvmvvs
iim utgagvi ataarhal utgagvi yaria vil yawdlaas bolj bga ym shdee. Ta vneheer demii
ym bichjee enenii orond neg shvlgee bicheed tawisan bol bayarlah bailaa

 
Бичигч: otgon2000, Цаг: 2008-07-12 17:00:09, IP: 121.6.180.188, Улс: Singapore
  

DEER SETGEGDELEE BICHSEN MULGUU GARUUD ICHEESEEII BILEEEEEEEEEE!!!!!!!!!!!!

TANAR ODOO YU BICHEED BGAN BE??? "HULAN EGCH ZOHIOL BICHIHDEE GAIGUI CH AAVIIGAA HEZE
CH GUITSEHGUI" CHI ENE HUNII GAITAI GAIGUI ZOHIOL BICHDEGIIG N SHUUMJILEH HEN YUM BE,
YAMAR BOLOVSROLTOI BOLOOD YU HIIJ YAMAR GAVIYA BGUULSAN GD CHI ENE MUNDAG HUNIIG
AAVTAI N HARITSUULJ BUUR TSAASHIDIINH N CAREER-G HURTEL YAGAAD CH AAVIIGAA GUITSEHGUI
GDGR DUGNEJ HELJ CHADAJ BN VEE??? GUITSEH GUITSEHGUI CHAM SHIG HUMUUS DUGNEDEGGUI YUM
ZA!!! "OOROO TUGS BISH BJ BUSDIIG IIM YADRUUHAN SHUUMJILEH N ZOHIHGUIMAA" GENUU???
CHINII BODLOOR TOGS HUN GEJ YAMAR HUNIIG HELDIIN? DELHII DR TOGS YUM BUUR TOGS HUN CH
GEJ BDAGGUI YUM! YADRUUHAN GECHIJEE HARIN CH CHAM SHIG TENEG HUMUUSD NEG YUM
BODUULAHAAR BDAL NOHTSOL-G ZOVOOR HARJ OILGUULJ CHADAHUUTS BICHIJ SHUUMJILSEN BH SHIG
BHIIN DAANCH CHAM SHIG HUMUUS IIM HURTS UHAANTAI HUNII UHAALAG ZOV SHUUMJILELIIG CH
UNSHAAD OILGOHGUI BUUR DUURTSEN HUMUUS IH BOLJEE...ZOHIH GDG UG CHIN HUVTSAS, EEMEG
ZUULT YAMAR NEGEN ED ZUILIIG HAANA OMSOJ ZUUH ESVEL BAIRLUULAH GDG DR HEREGLEDEG YUM
TENEGEE TERNEES HUNII YU YARIJ BICHIH N OORT N ZOHINO ZOHIHGUI GEJ YARIDAGGUI YUM
SHDEE!!! ULS TORD YALANGUYA MANAI EH ORNII ULS TORD ODOO UNENDEE HEL SHIG HEREGGUI
YUM ALGA...HELNII MEDLEGTEI GD YAHIIN? PARLAMENT-D TER HELEERE YARIHIMUU HAASHAA
YUM??!! DUUGAI TEVCHEERTEI HUN DARUU HUN 2 GDG CHIN SHAAL 2 OOR ZAN CHANAR MEDVUU!
ZAN CHANARAA HOOROND N YALGAJ SALGAJ MEDEHGUI YUM BJ BAS IH HUN SHUUMJILEH
SANAATAI...MEDLEG BOLOVSROLTOI N OORIIGOO REKLAMDAJ TSEEJEE BALBAHGUIGEER DARUUHAN
BJ, MEDLEG MARUUHANTAI N HUDLAA YARIJ HUNIIG HUURAHGUI UNENEEE HELJ YARIH HEREGTEI
GDGIIG L HULAN EGCH HELEED BNSHDEE YAG L SONGUULIIN UNEN BODIT BDALIIG HELJ BN,
ENENII YU N CHAMD ZOVHON NEG TALIIG BARISAN SANAGDAAD BGAN?! INGEJ UNENIIG BODITOOR
HARJ NER NUUREE BODOLGUI EH ORON ARD TUMNIIHEE TOLOO GD CHADAH YADAHAARAA BICHIJ
SHUUMJILJ BGAA HUN TER NAMAASAA MONGO AVAAD BICHSEN BSN CH YADAG YUM BE!! GOL N
UNENIIG BICHSENEES HOISH,,ENE HUND AMIDRAHAD N BUSDIIN ADIL MONGO HEREGTEIN BGAAZDEE
BUSAD SHIG HUDLAA YARIJ AMLAJ BOHIR MONGO OLOGCHIDOOS EH ORNIIHOO TOLOO SHUDRAGAAR
TEMTSEJ HODOLMORLOJ BGAA IIM HUMUUSD HARIN CH BUUR ILUUG OGOH HEREGTEI!!! TORIIN
TERGUUTNUUD N ICHIH NUUREE GEETSIIN YUM CHIN ENGIIN CHAM SHIG ARD N IIM YUM
BICHIHEESEE ICHIHEE BAICHIHDAG N ARGACHGUI YUMUUDAA...
ICHIH NUURTEI MON SHUDRAGA
UNENCH HUMUUSEE DEMJITSGEEYE!!!!!!!!!

 
Бичигч: otgon2000, Цаг: 2008-07-12 17:24:49, IP: 121.6.180.188, Улс: Singapore
  

SMILE_1202-AA OORSDIIN ASHIGIIN TOLOO ARD TUMENDEE YU CH YARIJ AMLAJ YAHAAS CH BUTSAHGUI BOLTSON ENE SONGUULIIN HEDEN SHUNALIIN TULAMNUUDAD HULAN EGCH YAG YUND N ATAARHAAD BGA YUM SHIG BNAA?

HULAN EGCH YAAJ NER HUNDEE UNAGAASAN YU BE? ARD TUMEN EH ORNOO GSN CHIN UNENCH
SETGELTEI HUN EH ORON ARD TUMEN N HOL TOLGOI N ALDAN IIM UIMEEN SAMUUNTAI BOLTSON UED
TESEHGUI BUHIMDAAD INGEJ ZORIGLON UNENIIG BODITOOR BICHIJ SHUUMJILJ BGAA N CHAMD NER
TOROO UNAGASAN HEREG BOLJ BNUU TEE? YOSTOI TENEG YUM BICHIH YUM CHAMD ZGR URDAH
HICHEEL AJILAA HIIGEED L YAVBAL YAAG TAARNA TUUNEES ILUU YUMAND BITII HUSHUU DUR
CHAMD TEGEH UHAAN ALGA!!! ENE SHUUMJILELIIG BICHSENEER HULAN EGCH YAG HEND ATAARHAAD
BGAN BE? BIDEND HUDLAA DANDAA SAIN SAIHNIIG AMALSAAR BIDNII HUCHEER DEESH GARAN
HORONGOJISON EH ORON ARD TUMNEE GSN YAMAR CH SETGELGUI HUITEN AMIA BODOGC NART
ATAARHAHUU ESVEL OOROO ICHGUURGUI HUDALCHUUD SHIG OLNII ANHAARALD BJ CHADAHGUUI BN,
HEDEN YUM BICHIJ OLNII ANHAARALD ORJ NER TOR OLII GEJ BODSONDOO ATAARHAAD UUNIIG
BICHEE YU???? JINHENE YAMAR CH UTGAGUI DEMII YUM BICHDEG HUN CHIN HARIN YOSTOI CHI
BNDAA HOO!!! DUUGAI YAVJ HICHEELEE HII MINII DUU!!!

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Л.Гүндалай: Өөд нь хаясан чулуу өөрийн тань толгой дээр буусан гэдэгтэй санал нийлэх үү С.Баяр: Нийлэхгүй
2008-07-17 11:16:43 GMT+8 (УБ)
-Зэвсэгт хүчнийхэн хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн
2008-07-15 11:57:37 GMT+8 (УБ)
-Гэмт хүн гэлбэлзэж, гэнэн адуу үүрсэв үү
2008-07-10 12:23:41 GMT+8 (УБ)
-Ямар ч буруугүй гэж Ж.Батзандан мэдүүлжээ
2008-07-07 10:07:18 GMT+8 (УБ)
-АН-ЫНХНЫ ЛУЙВАРДСАН 2004 ОНЫ СОНГУУЛЬ
2008-06-25 14:19:51 GMT+8 (УБ)
-Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Лхагвасүрэн:
2008-06-25 14:18:51 GMT+8 (УБ)
-САНЖААГИЙН БАЯРААС СҮНСЭЭ ЗАЙЛТАЛ АЙГСАД ХЭН БЭ?
2008-06-24 13:35:53 GMT+8 (УБ)
-НЭГ ЗҮРХ-НЭГ ЗОРИЛГО
2008-06-24 13:35:50 GMT+8 (УБ)
-МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар залуус санал, сэтгэгдлээ мессежээр илгээж байна
2008-06-23 14:12:01 GMT+8 (УБ)
-НЭРС ЖАГСААСНААР ҮЙЛДВЭРЖДЭГ ЮМ БИШ
2008-06-21 15:59:18 GMT+8 (УБ)
-1,5 сая гэхийн оронд 999999 төгрөг гэсэн бол яах байсан бэ?
2008-06-20 18:35:16 GMT+8 (УБ)
-АН-ЫН ГИШҮҮД, ДЭМЧИГЧДЭД Ч АДИЛХАН Л ӨГНӨ ШҮҮ ДЭЭ
2008-06-18 17:12:34 GMT+8 (УБ)
-АН-д мөрийн хөтөлбөр байхгүй
2008-06-18 17:05:52 GMT+8 (УБ)
-С.Чинзориг: МАХН иргэн бүрт 1,5 сая төгрөг олгоно
2008-06-12 15:25:36 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж