|

| Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ? |
|
|
|
|
Хөвсгөлийн фосфоритын ордыг худалдах гэсэн этгээдүүдийг АТГ шалгаж эхэлжээ
Шинэчлэгдсэн: 2008-06-26 16:50:53 УБ
Уул уурхай
|
-АН-ын эрдэнийн хувийг “Баян Монгол” корпорацийн хууль бус наймаанаас санхүүжүүлэх гэж байсан бололтой-
АН-ынхан эрдэнийн хувь тараана, түүнийх нь гол санхүүжүүлэгч “Баян Монгол” гэдэг нэртэй корпораци байна хэмээн сонгуулийн шоу хийж байгаа. Бүр сүүлийн үед эдгээрийгээ хуулиар баталгаажсан мэтээр ор үндэсгүй ярьдаг болжээ.
Монголд хууль баталдаг ганцхан газар бий. Энэ нь УИХ. Гэтэл УИХ-аас ямар ч хууль батлаагүй байхад ийнхүү худлаа ярьж мэдэн будилж яваа нь ерөөсөө АН-ын эрдэнийн хувь, “Баян Монгол” корпораци гэх мэт нь луйвар, мөнгө босгох гэсэн явуургүй ажил байжээ гэдэг тодорхой болж байгаа юм. Тэд эрдэнийн хувь, “Баян Монгол” корпорацийг Хөвсгөлийн фосфоритын ордын хайгуулын болон ашиглалтын лицензийг хууль бусаар зарсан хөрөнгөөрөө санхүүжүүлэх гэж байсан бололтой. Ийм мэдээлэл бизнесийнхэн болоод улс төрчдийн дунд тархаад байна.
Лицензийг хууль бусаар олгосон эзнээр “Баян Монгол” корпорацийн “үлгэр” ярьж иргэдийг төөрөгдүүлж яваа Лу.Болд, Л.Гүндалайн төрсөн дүү Л.Дэлгэрдалай нар болон тэдний гар хөл, хань хамсаатнууд тодроод байгаа аж. Харин лицензүүдийг авсан компани нь УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Батж.Батбаярын гэр бүлийн компани буюу түүний хүү Батбаярын Батхишигийн удирддаг “Талст маргад” юм байна.
Тэд сонгуулийн өмнөхөн үгсэн хуйвалдаж дэлхийн цэвэр усны нөөц Хөвсгөл далайг сөнөөж болох онцын аюултай Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах тусгай лиценз олгосон байсан бөгөөд нутгийн иргэдийн эсэргүүцэлд үндэслэн ҮХЯ-наас уг явдлыг шалгаж булхайг илрүүлснээр түр зуур таслан зогсоожээ. Улмаар дээрх нөхдийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын лиценз олгосон хэмээн АТГ-т шалгуулахаар өгсөн байна. АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч АМГТХЭГ-ын дарга асан Лу.Болд, Хөвсгөлд нэр дэвшигч Л.Гүндалайн төрсөн дүү, АМГТХЭГ-ын газрын дарга Л.Дэлгэрдалай нарын хүмүүсийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан байж болзошгүй хэмээн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Төрсөн нутгынхаа ганц том нуурыг ширгээхийг юман чинээ бодохгүй мөртлөө нуураа тойрон аж төрдөг иргэдээс санал гуйж яваа Л.Гүндалай, албан тушаалаа өгөхийн өмнө шуналын сэтгэлээ барьж дийлээгүй Лу.Болд нар төрийн түшээ болно хэмээн зүтгэж яваа нь Монголын улстөр ямар эмгэнэлтэй байдалд орсныг маш тодорхой харуулж байна даа.
Б.Умард
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
|
|
|