|
Хүн ардаа сонор сэрэмжтэй байгтун
Шинэчлэгдсэн: 2008-06-26 17:00:58 УБ МАХН “Эх орны хишиг”- 1.5 саяас доошгүй төгрөгийг иргэддээ хүртээнэ гэсэн мэдээллийг тойруулж АН-ын зүгээс зүсэн бүрийн башир арга хэрэглэж иргэд сонгогчдын толгойг эргүүлэхийг оролдож байна.
-Эхлээд эх орны хишгийг зөвхөн насанд хүрэгчдэд л өгөх юм гэнэ. 16 нас хүрээгүй хүүхдүүдэд өгөхгүй юм байна. Тийм болохоор АН-ын эрдэнийн хувийн 1 сая хамаагүй илүү гэсэн цуурхал тараасан.
-Энэ нь бүтэлгүйтэж хулгай нь баригдмагц сонгуулийн өмнө МАХН 10.4 тэрбум төгрөг тараах гэж байна. Иргэн бүрт 10 мянган төгрөг өгөх гэнэ. МАХН-ын сонгуулийн штабаас, эсвэл нэр дэвшигчдээс нь очиж аваарай гэсэн цуурхал тараасан. Бүр байчихаад “Хаан” банкнаас аваарай гэж хүртэл зар тарааж иргэдийг бухимдуулжээ.
-Дөнгөж саяхан хүлээж авсан өөр нэг мэдээллээр бол 25-26-нд шилжих шөнө буюу 12-02 цагийн хооронд МАХН-ын “Эх орны хишиг” - 1.5 саяын ” Батламж”-ийг төвийн нэг хэвлэх үйлдвэрт хуурамчаар олон мянган хувь хэвлүүлээд нийслэл хотын гудамж талбай, айлуудын үүдэнд, бас хашаа давуулж хаяхаар бэлтгэж байна. Ойрын аймгуудад ч хүргүүлэх юм байх. Энэ нь МАХН-ын “Батламж”ийг үнэгүйдүүлэх зорилготой юм гэсэн мэдээ хүлээн авлаа.
Бид АН-ыг ингэтлээ дор орж нэр төрөө шавар шалбаагт арай хутгахгүй болов уу гэж найдаж байна. Гэхдээ хэрэв ийм юм болбол энэ бүхэн нь АН-ын дайсагнасан үйл ажиллагаа юм байна гэж ойлгоорой гэдгийг нийт иргэд сонгогчдод урьдчлан сэрэмжлүүлж байна.
|