Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

АН-ынхан МАХН-ын батламжийг хуурамчаар үйлдэж тараахаа зогсоохгүй байгаа тул иргэд сэрэмжтэй байна уу

Шинэчлэгдсэн: 2008-06-27 16:41:41 УБ

МАХН УИХ-ын сонгуульд олонхи болбол “Эх орны хишиг” сангаас иргэн бүрт 1,5 сая төгрөг олгоно хэмээн нийт айл өрхүүдэд өрхийн гишүүдийн тоогоор батламж тарааж байгаа. Энэхүү 1,5 сая төгрөг олгох асуудал нь иргэдийн сонголтоор баталгаажих юм.


АН-ынхан харин энэхүү батламжийг үнэгүйдүүлэхийн тулд МАХН-ын тарааж буй батламжийг болхидуу байдлаар дууриалган нэгэн хэвлэх үйлдвэрт олон мянган хувиар хэвлүүлж энэ сарын 25-26-нд шилжих шөнө нийслэлийн гудамж, талбай, орцонд хаясан байсан. Ойрын аймгуудад тараах мэдээлэл ч МАХН-д ирсэн юм. Тэдний энэ арчаагүй үйлдлийг эсэргүүцэн МАХН-аас хэвлэлийн бага хурал зарлаж ард иргэддээ АН-ын иймэрхүү бусармаг, аргаа барсан явдалд итгэхгүй, сонор сэрэмжтэй байхыг уриалсан. АН-ынхнаас ч адал балмад, бүдүүлэг явдлаа зогсоохыг хатуу шаардаж, шүүхэд хандахаа мэдэгдсэн.
Гэвч АН-ынхан Хэнтий, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт МАХН-ын нэрээр хуурамч батламж тараах, гудамж талбайд хаях зэрэг увайгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа ажээ. Харин тэдний энэ үйлдлийг иргэд ихээхэн дургүйцэн хүлээж авч байгаа юм байна. МАХН-аас ч АН-ынхан МАХН-ын “Эх орны хишиг” сангийн 1,5 сая төгрөгийн батламжийг хуурамчаар үйлдэн тараахаа зогсоогхүй байгаа тул ард иргэддээ сэрэмжтэй байхыг сануулж байна.

Хэсгийн хорооны нарийн бичгийн дарга сонгогчдын нэрсийн жагсаалт хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ

АН-аас сонгуулийн хэсгийн хороодод орж ажиллаж байгаа иргэд төрийн ажлыг шударга хийхээсээ илүү намын эрх ашгийн төлөө ажилладаг нь батлагдсаар байна. Тухайлбал, өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар АН-ын төлөөлж ажиллаж байгаа Зоож хуулиар хориотой сонгогчдын нэрсийн жагсаалтыг хулгайлан намынхаа нөхдөд гаргаж өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүний хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

-МАХН-ЫН НЯЦААЛТ
2008-06-26 22:44:16 GMT+8 (УБ)
-Нэр дэвшигч Лу.Болд, Л.Гүндалай, Батж.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг АТГ-аас шалгаж эхэллээ
2008-06-26 22:40:17 GMT+8 (УБ)
-АН-ААС АДАЛ БАЛМАД ЯВДЛАА НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
2008-06-26 17:03:27 GMT+8 (УБ)
-Хүн ардаа сонор сэрэмжтэй байгтун
2008-06-26 17:00:58 GMT+8 (УБ)
-ӨРТЭЙ КЁКҮШЮЗАН УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙНА
2008-06-26 16:59:54 GMT+8 (УБ)
-С. Баяр уу? Ц. Элбэгдорж уу?
2008-06-16 12:40:16 GMT+8 (УБ)
-Бусдын санаачилгыг булаах хэрэг байна уу
2008-06-13 17:58:59 GMT+8 (УБ)
-Гадаадад ажиллаж байгаа иргэд сонгуульд оролцохгүй болсондоо сэтгэл дундуур байна
2008-03-11 12:00:02 GMT+8 (УБ)
-Намаа гэх үү, амиа бодох уу
2008-03-07 12:01:32 GMT+8 (УБ)
-Хэнтийд С.Мэндсайхан ДА.Ганболд, Б.Гаргамгайбаатар нар нэр дэвшихээр болов
2008-02-29 12:20:57 GMT+8 (УБ)
-Т.Билэгт: УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийг тодорхой болгоно
2008-02-29 12:15:42 GMT+8 (УБ)
-Ирэх жилийн сонгуулийг 76 мандаттай нэг тойргоор явуулна
2007-12-04 12:37:07 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008
2007-11-30 12:06:05 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Чингэлтэй дүүргийн тойргууд
2007-11-27 11:15:49 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж