Улсын цолтнууд олноороо өвдөглөсөн гурвын даваа
Шинэчлэгдсэн: 2008-07-12 12:47:58 УБ
Өнөөдөр 9 цаг 30 минутанд эхэлсэн үндэсний бөхийн барилдааны гурвын даваанд улсын цолтой томчууд олноороо өвдөглөлөө. Энэ нь нэг талаас шинээр төрөх улсын начингуудын замыг заслаа гэхэд хилсдэхгүй болов уу.
Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын аварга О.Балжиням Ховдын харьяат аймгийн арслан Соёмбыг амлаж аваад сөхөрчихлөө.
Мөн З.Дүвчин заан маань өөрийн шавь цэргийн арслан Ч.Санжаадамбынхаа замыг заслаа. Ч.Санжаадамба нь начны тааварт яваа Архангай аймгийн Хашаатын харьяат залуу юм.
Энэ удаагийн наадамд зодоглосон ахмад бөхчүүдийн нэг улсын арслан Ганбаатар аймгийн арслан Амартүвшинд, харин улсын харцага Э.Батбаатар улсын начин Олзгэрэлд ойчоод байна.
Олон жил Америкт амьдарч байгаад ирсэн улсын харцага “том” хэмээх П.Сүхбат нутгийн дүү, Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Энхбатад өвдөглөлөө. Энхбатын ах улсын начин Батболд харин сая Дундговь аймгийн харьяат аймгийн арслан Алтанхуягт өвдгөө шороодчихов.
Харин П.Сүхбат аваргын шавь, энэ удаагийн наадмын шөвөгт үлдэх бөхийн тааварт явж байсан улсын заан Д.Амгаланбаатар улсын харцага Чулуунбаатарыг барсангүй.
5 жилийн өмнө аварга Г.Өсөхбаярыг өвдөглүүлж, бөхийн тааврыг эвдэж явсан Дундговь аймгийн харьяат, улсын харцага Л.Пүрэвжав Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Цэрэндавааг амлаж аваад сөхөрчихлөө.
Завхан аймгийн харьяат улсын харцага Ц.Бэгзсүрэн Завхан аймгийн харьяат аймгийн арслан Ж.Оргилд өвдөглөлөө. Ж.Оргил улсын наадамд өмнө нь 4 давж байсан, сүүлийн жилүүдэд улсын начны тааварт байнга яваа залуу бөлгөө.
Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор бор зүрхээрээ начин болж шуугиан тарьж байсан улсын заан Б.Сайнбаяр улсын начин Баярмагнайд өвдөглөчихлөө.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Б.Соронзонболд улсын начин М.Жамьянпүрэвээр, Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан улсын начин Адьяахүүгээр, Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн арслан Энхбат улсын начин Гансүхээр гурав давж туг тойрлоо.
Архангай аймгийн Цэнхэрийн харьяат аймгийн арслан Нямдорж улсын начин Пүрэвсүрэнгээр, аймгийн арслан Бат-Отгон Өвөрхангай нутгийн хүү улсын начин Батбаяраар даваагаа ахиулаад байна.
Улсын начин Амартүвшин улсын начин Алтансүхийг, улсын начин Цогтжаргал улсын начин Баянжаргалыг, аймгийн заан Занданбат улсын начин Наранбаатарыг, аймгийн арслан Бат-Орших улсын начин Чинзоригийг давлаа.
Мөн П.Сүхбат аваргын шавь Төв аймгийн Баянцогт сумын харьяат аймгийн арслан Ө.Даваабаатар улсынхаа их баяр наадамд 3 даваа аваад байна. Тэрбээр мөн аваргын шавь Төв аймгийн харьяат улсын начин Отгонбаярыг давсан юм.
Начны тааварт явж буй Увс аймгийн Сагил сумын харьяат, цэргийн арслан А.Бямбажав улсын начин Насандэлгэрээр даваагаа ахиулаад байна.
Аймгийн арслан Баянмөнх, Батхуяг, Алтанхуяг, А.Сүмбээ нарт улсын начин цол хүртэхэд хоёр даваа дутуу байна.
Өмнөговь аймгийн харьяат улсын начин Энхтуяа начны тааварт яваа Сүхбаатар аймгийн арслан Мөнгөнбаатарт, улсын начин Нямсүрэн аймгийн арслан Баянмөнхөд тус тус өвдөглөөд байна.
Өчигдөр хоёрын даваанд улсын начин болох байх гэсэн найдлагыг бөх сонирхогчдын зүгээс тавьж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат аймгийн заан С.Мөнхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэлийн хүү аймгийн арслан Ц.Содномдорж, Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Сангисүрэн нар өвдөглөсөн.
Мэдээг Өнөөдөр сониноос авав.
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: rr,
Цаг: 2008-07-12 16:51:40,
IP: 59.99.28.34,
Улс: India
rrr
yanhan
Бичигч: A.Gerel,
Цаг: 2008-07-12 20:56:51,
IP: 203.91.114.3,
Улс: Mongolia
Altain huu
Ãîâü-Àëòàé àéìãèéí ×àíäìàíü ñóìûí õàðüÿàò àéìãèéí àðñëàí Ãàíáààòàð Èõ Ìîíãîë Óëñ áàéãóóëàãäñàíû 802 æèë,Àðäûí õóâüñãàëûí 87 æèëèéí îéí èõ áàÿð íààäàìä 8 äàâæ ¿ç¿¿ð ò¿ð¿¿íä ¿ëäëýý.Áàÿð õ¿ðãýå ò¿ð¿¿ëæ àðñëàí áîëîõûã åðººå.
¯íäýñòýí Íýãäýë
Бичигч: asd,
Цаг: 2008-07-13 17:22:00,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
ads
Ард түмний гэгээн оюунд сонордуулах нь
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай www.olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз.
Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол.
Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
Бичигч: asd,
Цаг: 2008-07-15 19:42:20,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
asd
http://www.mongolddl.com/test/garaas_gart_1.txt
Бичигч: asd,
Цаг: 2008-07-18 14:11:21,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
asd
АРД ИРГЭДИЙН ГЭГЭЭН ОЮУНД
СОНОРДУУЛАХ НЬ
Ц.Элбэгдорж Монгол улсын үнэт эрдэнэс болсон Ардчилалыг устгах гэж байна, Ардчилсан намыг сүйрүүлэх гэж байна. Монгол ахан дүүсийг хооронд нь сөргөлдүүлж монгол улсыг хоёр хуваах гэж байна!
Монгол түмэнг монгол төр рүү бүгдийг турхирах гэсэн санаархал явагдаж байна!!!
Ардчилсан нийгэмтэй өнөө үед, ард олныг аллага таллага руу өдөөн турхирсан бусармаг хэргийг энэ оны 07 сарын 01-ний өдөр гарлаа. Бид бүгд нүдээрээ харлаа. Энэ бүгдийг Элбэгдорж зохион байгуулсан нь хэнд ч тодорхой. Элбэгдорж болон түний хамсаатангууд олон арван хүний амь нас бие эрүүл мэндэд хохирол учируулчихаад хэнэг ч үгүй ардчилал гэсэн номлолыг яриад сууж байгаад ард түмэн та бид бэлхэнээ харж байгаа билээ. Ардчилсан намын толгойнд гарсан энэ хүмүүс Монгол улсад бий болсон Ардчилалыг сөнөөх гэж байна, ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжэхгүй байна шүү. Бид ийм ардчлалыг хүсээгүй, ийм дур зоргоороо авирладаг танхай балмад нийгмийг хүсээгүй ардчилал гэдэг чинь нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөө хязгаарлагддаг бусуу. Жанжин Сухбаатарын талбай дээр Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж битүү хатуу үгээр цугласан ард олныг улс төрийн үймээн рүү тухирч "бидэнтэй хамт бай, бид ялна " гэх зэргээр өдөөж байсан. Магнай, Батзандан нар бүгд улангассан чоно шиг л байсан. Яг л "Тунгалаг тамир" кино дээр гардаг цахиур Төмөр үхэшгүй мөнхийн хутаг олсон гэх ард олны бухимдсан сэтгэл дээр тоглоод байгаа төрд тэрсэлсэн зандалчингууд шиг байна. Ардчилал бол тэдний өмч биш тэдний зугаа ч биш шүү дээ ард түмэн минь. Ардчилсан намын дарга Элбэгдорж интернэтийн бүх сүлжээг гартаа хийн өөрийнх талаар шүүмжилсэн зүйлийг бүгдийг устгаж зөвхөн өөрийг магтан дуулсан нийтлэл сэтгэгдлийг оруулж байна. Энэ чинь юу болж байна вэ, өөрсдийнх нь яриад байдаг, жигшээд байдаг комунистуудын арга юм бишүү. Элбэгдорж ардчилал гэсэн нэрээр хажуудаа мөр зэрэгцэж явсан хол ч ухаантай, боловсролтой, мэдлэгтэй нэг үгээр хэлвэл өөрөөс нь илүү гарч мэдэх бүх нөхдүүдээ хөөн зайлуулж өөрийгөө тойрон хүрээлүүлсэн мунхаг боловсролгүй, харин мөнгөтэй "бух"-нуудыг хүрээлүүлсэн шүү дээ энэ худлаа гэж үү. 2008 оны 07-р сарын 01-ний өдөр болсон гашуун өдрийг хэн бий болгосон бэ, хэн санхүүжүүлсэн бэ, "Наран туул" зах дээрээс автобусаар хүмүүсийг хэн авч ирсэн бэ, Төв аймаг, хотын захаас юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүсийг хэн унаагаар зөөж авч ирсэн бэ, галдан шатаагч, согтуучуудыг хэн авч ирвээ бүгдийг Ардчилсан намын нөхдүүд зөөж авч ирсэн шүү дээ, тэд л зохион байгуулж ажилласан, тэдний гар хөлийн үзүүрт зарагдаж буй өвсний үзүүр нь Магнай, Батзандан нар шүү дээ, Монгол улсад минь болж буй үймэн самуун жагсаал цуглаан болгоныг яагаад дэвэргэж санхүүжүүлээд байна вэ, энэ бүгдийн ард хэн байна вэ "ХЭН БАЙНА ВЭ" Үймээн самууны үеэр амь насаа алдсан, хохирсон иргэдийн сэтгэл зүй дээр тоглож хохирсон иргэдийг одоо хааш нь аваачих гээд байна вэ С-1 ТВ –ээр гарсан баримтат гэх киногоор бэлхэнээ харагдаж байна шүү дээ. Энэ хэний ТВ вэ бас л Ардчилсан намынх шүү дээ.
Монгол түмээн та бүгд гэгээн оюундаа тунгаан бодож хэн хаанаас юу хийлгэх гэж байгаа, бидний бухимдлыг хэн ашиглах гээд байгаа хэнд ашигтай болгох гээд байгааг тольдон тунгааж хорон санаатны башир аргад автахгүй байхтун !!!
ХАТГАГЧ ХАР МОГОЙ ХАМАГ ОЛНЫ ДАЙСАН !!!
Бичигч: l,
Цаг: 2008-07-21 19:59:31,
IP: 202.180.220.85,
Улс: Mongolia
l
asd аа чи өөрөө чулуу шидээд гүйж байсан хүмүүсийн нэг нь байсан юм бишүү
Харин авлига авсныхаа дараа ЭНийг бичдэг тэ
хахаха арчаагүй амьтан