Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
2008.07.1-нд болсон үймээний талаар таны бодол
Үр дүнг харуулах

 

 

Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна

Шинэчлэгдсэн: 2008-07-17 11:53:52 УБ

Хадаа
Хадаа
Олимпийн тоглолтыг үймээн самуунгүй зохион байгуулах бодлогын хүрээнд Хятадын эрх баригчид үндэсний цөөнх төвдүүд болон Шинжааны уйгуруудын эсрэг нэлээд өргөн хүрээтэй арга хэмжээ авч байгаа билээ.

Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн 7-9-ний өдрүүдэд Шинжаан Уйгурын Автономит мужид 82 хүнийг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан хмээн баривчилсан юм. Харин наадмын өмнөх өдрүүдэд “Reuters” агентлагийн мэдээлсэнийг үзвэл хятадууд зөвхөн төвд, уйгуруудыг ч биш өвөрмонголчуудын эсрэг нэлээд эрчимтэй ажиллаж байгаа бололтой. Хүний эрхийн олон улсын байгууллага, Хятадын зарим тэрс үзэлтнүүдийн мэдээлж байгаагаар бол Хятадын эрх баригчид монголчуудын тухайд явуулж буй үйл ажиллагаагаа дэлхийн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүднээс далдуур, тун нарийн аргаар зохион байгуулж байгаа аж.

Он гарсанаас хойш хүний эрхийн төлөө тэмцдэг, салан тусгаарлах үзэл бодолтой гэгдсэн олон арван монгол хүнийг Хятадын Аюулаас хамгаалахынхан чимээ шуугиангүй баривчилж хорьсон, энэ нь одоо ч үргэлжилсээр байгаа гэнэ. Нью-Йоркод төвтэй “Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв” хэмээх байгууллагын зохион байгуулагч Т.Энэбат “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярихдаа, “Миний мэдэхээр хятадууд өнөөдөр монгол айлын гэрт зэвсгийн чанартай зүйл байлгахыг больсон. Саяхан болтол л дэлгүүрийн лангуун дээр чөлөөтэй зарагдаж байдаг байсан мод сийлдэг хутгыг хүртэл хурааж авч байна гээд бод доо. Өвөрмонголоос Бээжинд очиж буй монголчуудыг нэгд нэггүй сэжиглэн шалгадаг болсон. Бээжингийн зочид буудлуудад өвөрмонгол хүн буулгахгүй байгаа” гэжээ.

Мөн түүний хэлсэнээр, өнгөрсөн гуравдугаар сард Өвөр Монголд хан үндэстнийг олноор нүүлгэн шилжүүлэхийг ил тодоор эсэргүүцэн тэмцдэг М.Наранбилигийг цагдаагийнхан баривчилж гэрийн хорионд оруулжээ. Мөн түүнтэй зэрэгцээд Цэвэгжав, Зина нарын хүмүүсийг гэрийн хорионд оруулсан одоо ч хэвээр бөгөөд Зина нь Өвөр Монголын хамгийн алдартай тэмцэгч Хадаагийн эхнэр аж. (Хадааг 1996 онд хаалттай шүүх хурлаар тасалж 15 жил хорих ял оноосон бөгөөд түүнийг салан тусгаарлах үзэл дэлгэрүүлсэн, тагнуул хийсэн, үндэсний цөөнх монголчуудад оногддог суурь эрхийг нэмэгдүүлэхийг шаарддаг Өмнөд Монголын Ардчилсан Холбоо хэмээх байгууллагыг дэмжсэн хэмээн буруутгасан билээ) Олимпийн тоглолт ойртох тусам Аюулаас хамгаалахынхан тэдгээр хүмүүсийн араас тавьдаг хяналтаа илтэд чангаруулж байгаа гэнэ.

“Reuters” агентлагийн мэдээлсэнээр өвөр монголчуудын дунд өөрсдийнх нь эсрэг чиглэсэн эдгээр арга хэмжээнээс айж эмээсэн шинж төлөв илэрхий байгаа аж. “Reuters”-ийн сурвалжлагчтай Хөх хотын үзвэр үйлчилгээний газруудад уулзаж ярилцсан олон хүн айдас хүйдэст автаад байгаагаа илэрхийлжээ. Төвдүүдийн хувьд оюун санааны удирдагч нь Далай лам, уйгуруудад “ард түмний эх” хэмээгддэг Рэби Кадир бий бол өвөр монголчуудад ийм удирдагч алга. “Далай ламыг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл бидэнд ийм удирдагч үгүйлэгдэж байна. Бидэнд удирдагч ч алга, бидний зовлонг ойлгодог мэддэг нь ч дэлхийд ховор юм” гэж Хөх Хотын дарханы газрын ажилчин Урсгал “Reuters”-ийн сурвалжлагчид халаглан ярьсан байна.

Түүний дарханы газар болон гэрт гэхэд л өнгөрсөн дөрөвдүгээр сард Аюулаас хамгаалахынхан дайран орж нэгжлэг хийжээ. Өвөр Монголын хувьд эрх баригчдаас олгосон автономит эрх нь нэлээд өргөн тэгээд ч стратегийн чухал бүс нутагтай хиллэдэг учраас Бээжин монголчуудыг нэлээд хатуу гараар барихыг хичээдэг билээ. Сүүлийн олон арван жилд эрх баригчид хан үндэстнүүдийг олноор шилжүүлэн суурьшуулсанаас болж өвөр монголчууд өөрийн нутагтаа цөөнх болж хувирсан юм. Өнөөдөр ӨМӨЗО-ны 24 сая хүний ердөө 20% нь л монголчууд байгаа билээ. Үндэсний цөөнхийнхөө эсрэг Хятадын эрх баригчдын явуулдаг бодлого Төвдийн бослогын үрээр олон улсын анхааралд нэлээд хүчтэй орж ирсэн хэдий ч энэ нь өвөр монголчуудын хувьд бол туйлын хангалтгүй байгаа ажээ. “Reuters”-ийн сурвалжлагчтай уулзсан Хөх Хотын нэгэн их сургуулийн эрдэмтэн “Дэлхий биднийг мартсан бололтой” гээд нэрээ гаргахгүй байхыг хүссэнийг агентлаг мэдээндээ иш татсан байна. Олимпийн наадамтай холбоотойгоор үндэсний цөөнхийнхөө эсрэг явуулж буй Хятадын эрх баригчдын арга хэмжээнд Монголын иргэн хүртэл өртсөн нь саяхан билээ. Хятадад тэрслүү үзэлтэн гэгдэж хавчигдаж байгаад Монголын иргэн болсон өвөрмонгол залууг хятадууд өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан юм.

Өвөр Монголд төрсөн Жирэнбаярын Соёлт хэмээх тэр залуу Монголын иргэн болсоноосоо хойш компани байгуулж бизнес хийж байсан бөгөөд бизнесийн ажлаар дөрөвдүгээр сарын 6-нд Бээжинд очиход нь Хятадын Аюулаас хамгаалахын ажилтнууд нисэх онгоцны буудал дээрээс баривчлан авч явсан юм. Энэ талаар Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв (ӨМХЭМТ) хэмээх байгууллага тавдугаар сард дэлхий дахинд хамгийн түрүүнд мэдээлсэн. Ж.Соёлт нь 1981 оны Өвөр Монголын оюутньг хөдөлгөөнийг толгойлж байсан юм. Энэ хөдөлгөөн нь Өвөр Монголд хан үндэстнийг олноор нь суурьшуулах Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн тэмцэж байсан билээ. Тэрбээр 1992 онд Монголд ирж орогнол хүссэн бөгөөд 1997 онд иргэний харьяалал олж авсан юм. Ж.Соёлтыг баривчилсан явдал даруй нэг сарын дараа олон нийтэд ил болсоны учир нь Хятадын эрх баригчид түүний гэр бүлийг сүрдүүлсэнтэй холбоотой байв.

“Хятадууд түүний гэр бүл болон найз нөхдийг “Дуугүй байхгүй бол байдал улам хүндэрнэ шүү” хэмээн сүрдүүлсэн бөгөөд гэрийнхэн нь түүнийг удахгүй суллачих байх хэмээн найдсаны тул cap гаруйн хугацаанд чимээгүй явж ирсэн” хэмээн тухайн үед ӨМХЭМТ-ийн тараасан мэдээнд дурьдсан байв. Бээжинд суугаа Монголын ЭСЯ-ны ажилтнууд тухайн үед ийм явдал болсоныг нотолсон боловч тайлбар хийхээс татгалзаж байв. Харин Улаанбаатарт суудаг түүний эхнэр хүүхэд, гэр бүлийнхэн нь хүнийхээ араас уйгагүй хөөцөлдөн удаа дараа хүсэлт тавьсаны үр дүнд Ж.Соёлтыг өнгөрсөн сарын сүүлээр сулласан билээ. Өвөр Монголын тэрс үзэлтэн гэгддэг залуучууд 1990-ээд оны эхээр Монголд олноор орж ирсэн юм.

Тухайлбал Тэмцэлт гэдэг залуу 1991 онд Монголд ирж компани байгуулан нэлээд хөлтэй наймаа эрхэлж байгаад баруунд гарч сураггүй болсон. Мөн “эсэргүү” нарын толгойлогчдын нэг Д.Мөрөн гэгч Монголд сүүлийн арваад жил амьдарч байв. Тэрбээр хэвлэлийнхэнтэй нэлээд ойр дотно байсан бөгөөд манай цагдаагийнханд ч нэг бус удаа баривчлагдан шалгагдаж байсан билээ. Тодорхой орлогогүй, нэлээд ядруухан амьдарч байсан тэрбээр 2001 онд Швейцарьт цагаачлан гарсан боловч тун удалгүй тэндээ үл мэдэгдэх этгээдүүдийн гарт амь үрэгдсэн гэх мэдээ ирсэн билээ.

Мэдээг Тэргүүн сониноос авав.

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: soko, Цаг: 2008-07-17 13:43:05, IP: 116.128.22.200, Улс: China
  

unen shuu

er ni hyataduud olimp geed yanz yanziin ym olon hiij bgaa ni unen.heden sariin omno
heden mongol naimaachdiig zah deerees barivchlaad hed honog shorond baitsaaj bgaad
gargasan gesen...

 
Бичигч: bo, Цаг: 2008-07-17 13:58:37, IP: 222.106.164.150, Улс: Korea, Republic of
  

uvur mgl

minii neg uvur mgl nz ohin aimar uruvdultei shde. mglchutei niiley geheer mglchuud n
toohgui, hyataduutai niiley geheer china nar n toohgui , yag l hoyordol,alind n
orohoo ch medky.
china nar n aimar deerelhdeg gsen
muuahi shuu

 
Бичигч: bat, Цаг: 2008-07-17 16:39:01, IP: 202.72.247.110, Улс: Mongolia
  

minii muruudul

minii muruudul bol hyatad ulsiig gazariin hursnuus archih yavdal.bi odoo zaluuhan
bolohoor ene muruuduliinhuu tuluu vhen vhtelee yavah bolno. deer bugd unen.

 
Бичигч: duka, Цаг: 2008-07-17 17:31:44, IP: 202.70.38.249, Улс: Mongolia
  

buh torliin gar utas zarna shuuu

tsahilgaan holboo bolon mobicomiin utasnuud zarna mon boondono digital kamer bolon
narnii energeer tsenegledeg bateria bas zarnaaaaaaaa utas---99853590 50059539

 
Бичигч: hulan, Цаг: 2008-07-17 17:38:24, IP: 211.203.31.212, Улс: Korea, Republic of
  

sunwul taar ni

ter ch vnen shvv hytaduud sunwul taar ni vnheer muuhai uls yma

 
Бичигч: xun, Цаг: 2008-07-17 18:13:36, IP: 203.91.114.3, Улс: Mongolia
  

neg nege sunugud yahin xolxon baitsgay

gaigui bxa gel sutsgaj bxas

 
Бичигч: angaragbaatar, Цаг: 2008-07-17 20:58:54, IP: 79.67.3.89, Улс: United Kingdom
  

namka

ta nar umhii hytaduudiig hezeech sonooj chadahgui shdee.bitgii hudlaa soliotoi yum
bichej bai za joohon bodit yum bichej bai za.harin gants neg fucking chinag alj
chadval ih yum za

 
Бичигч: Bas neg hun, Цаг: 2008-07-17 22:33:22, IP: 68.125.128.197, Улс: United States
  

neg hunii bodlogo

Dahiad l ter uzen yadalt uulan bid nar hayaduutiig uzen yadlaa geed buursan haaana
baigaa yum ain harin ch aimar hugjuud baihii, yerun bol olimp gedeg chin sport shvv
tiimee negt hoyor ter tuwt humuus chin eniig ashiglaj ulsiin turiinhuu asuudaliig
shiideh geed neg boslogo garsan bas ter galiin bambar yawuulj baih daa bas boslogo
garsan yerun inghed mongolchuudiin huwid bol olimpiig neg sport iin talaas demjihiig
husej baina 4 jil neg udaa gedeg chin bas l tom arga hemjee baigaa biz dee. Za ene
minii bodol shvv yerun hayatad hunii erh baihgui erh chuluugui l gene haraad baihad
ene oron chin hugjuud l baina sh dee getel manaid erh chuluu ardchilal baina gehii 7
sard yu bolson ain, TV geer uzeed baihad ard tumen uursdiinhuu erh chuluug ilerhiilj
baigaa gej tailbarsan, yostoi uhsen baas unen neeree deerem tonuul huligaa zan baisan
sh dee tegj yarwal 90 on Zorigiin bosolgo deer iim yum bolson yum ain ter veiin
humuus odoogiin veiin humuusees deer bodolgotoi baij dee.

 
Бичигч: uyanga, Цаг: 2008-07-18 00:57:17, IP: 121.15.225.76, Улс: China
  

ene minii bodol

sain baitsgaanuu mongolchuudaa?unuudur bid nar hyatad ulsiig vzen yadaad yadaad yund
ch hvrch chadahgui ene vzen yadalt bol zuwhun chinii dutriig shanalgaj zuwuuh l
bolno!ted tertee tergvi vnheer hvchirheg gvren aimshigtai diildehgvi muuhai sanaatai
buzar ulsuud bid tedend yu ch hiij chadahgui.yag vneniig helhed hyatad uls baihgui
bol mongol ulsiin hugjil odoo shig iim baigui l baisan bidnii edlej hergelej idej uuj
baigaa zvils barag bvgdl from china shvvdee.mongoliin hip hop hamtlaguud ch gesen yaz
bvriin hyatadiig vzen yadsan duu clip gargaad baidag tegsen herneen bvgd hyatadad
vildwerlesen huwtsasaar goeson baidag shvvdee.

 
Бичигч: zugeer l mongol hun , Цаг: 2008-07-18 01:24:35, IP: 58.145.45.142, Улс: Korea, Republic of
  

xa xa xa

Ene mongol orniig basan doromjilj bgaa bish uu? tusgaar uls baihad irgeniig ni
horidog elchin saidiin yam ni nudee bultiilgeed haraad suuj bdag kkk

 
Бичигч: L, Цаг: 2008-07-18 04:27:42, IP: 78.53.189.144, Улс: Germany
  

hujaa sonono

ter hujaag omoorood bgaa China-gaas bicheed bgaa humuus bolitsgoovol taarna. Eswel
chi tendee irgensheed uldehgui yu?

Ter schweiz-d alluuldag zaluu yamar haramsaltai
yum be. hujaagiin gar bsan bh aa. Bi l lav end bgaa hujaa oyutnuudiig zarimtai n
naizaldag, naizuudiigaa haraad zarimdaa ed nariin hen n tagnuul bol gej uneheer
boddog. gehdee neg davuu tal n end hujaagiin arai gaigui bolovsroltoi humuus n bdag
bolohoor bas helj bgaa yarij bgaa n shal oor.

Za za Soyolt ashgui sullagdsan yum
bj. Saihan medee bna. Bi l lav odoonoos owor mongolchuudtai naizlah huseltei bna.

 
Бичигч: evlerei!, Цаг: 2008-07-18 07:33:01, IP: 24.217.195.43, Улс: United States
  

tuuhee haray!

Mongolchuudiin hagaral, butraliig l hamgiin ih ashiglaj bidnii negen hesgiig uurtuu
autonomit muj bolgoson oron bol Hiatad gej bid bugd medne. Genocide bodlogo ba
undestniig undseer ni zuguuhan er, emiig ni niiluulj bgaad ustgah bodlogiig Hiataduud
hiideg gedgiig ch bid tuuhendee medne. harj bgaa biz de inner mongolia-iin dunguj 20%
ni l mongolooroo uldsen gedgiig. tegheer bid nar unuudur hoorondoo hagarch butraad
yah ve, ter nam, ene nam geh maani ch yamai, gadnii auylaas l uursdiiguu, ur huuhdee
hamgaalj bh min. Tusgaar togtnol gedeg bol unen huchtei buguud asar ih uneer olddog,
heden miangan hunii amiar olddog erdene shu de uuniig zaluus bid uhaarah heregtei bn
aa. Hoorondoo bie bieteigee uzeed yahii, Hiataduudaas l bolgoomjloy.

 
Бичигч: garaas gart, Цаг: 2008-07-18 13:51:59, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

garaas gart

АРД ИРГЭДИЙН ГЭГЭЭН ОЮУНД
СОНОРДУУЛАХ
НЬ
Ц.Элбэгдорж Монгол улсын үнэт эрдэнэс
болсон Ардчилалыг устгах гэж байна, Ардчилсан
намыг сүйрүүлэх гэж байна. Монгол ахан дүүсийг
хооронд нь сөргөлдүүлж монгол улсыг хоёр
хуваах гэж байна!
Монгол түмэнг монгол төр
рүү бүгдийг турхирах гэсэн санаархал явагдаж
байна!!!
Ардчилсан нийгэмтэй өнөө үед, ард
олныг аллага таллага руу өдөөн турхирсан
бусармаг хэргийг энэ оны 07 сарын 01-ний өдөр
гарлаа. Бид бүгд нүдээрээ харлаа. Энэ бүгдийг
Элбэгдорж зохион байгуулсан нь хэнд ч
тодорхой. Элбэгдорж болон түний хамсаатангууд
олон арван хүний амь нас бие эрүүл мэндэд
хохирол учируулчихаад хэнэг ч үгүй ардчилал
гэсэн номлолыг яриад сууж байгаад ард түмэн та
бид бэлхэнээ харж байгаа билээ. Ардчилсан
намын толгойнд гарсан энэ хүмүүс Монгол улсад
бий болсон Ардчилалыг сөнөөх гэж байна,
ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжэхгүй байна
шүү. Бид ийм ардчлалыг хүсээгүй, ийм дур
зоргоороо авирладаг танхай балмад нийгмийг
хүсээгүй ардчилал гэдэг чинь нэг хүний эрх
чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөө хязгаарлагддаг
бусуу. Жанжин Сухбаатарын талбай дээр
Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж битүү хатуу
үгээр цугласан ард олныг улс төрийн үймээн рүү
тухирч "бидэнтэй хамт бай, бид ялна " гэх
зэргээр өдөөж байсан. Магнай, Батзандан нар
бүгд улангассан чоно шиг л байсан. Яг л
"Тунгалаг тамир" кино дээр гардаг цахиур Төмөр
үхэшгүй мөнхийн хутаг олсон гэх ард олны
бухимдсан сэтгэл дээр тоглоод байгаа төрд
тэрсэлсэн зандалчингууд шиг байна. Ардчилал
бол тэдний өмч биш тэдний зугаа ч биш шүү дээ
ард түмэн минь. Ардчилсан намын дарга
Элбэгдорж интернэтийн бүх сүлжээг гартаа хийн
өөрийнх талаар шүүмжилсэн зүйлийг бүгдийг
устгаж зөвхөн өөрийг магтан дуулсан нийтлэл
сэтгэгдлийг оруулж байна. Энэ чинь юу болж
байна вэ, өөрсдийнх нь яриад байдаг, жигшээд
байдаг комунистуудын арга юм бишүү. Элбэгдорж
ардчилал гэсэн нэрээр хажуудаа мөр зэрэгцэж
явсан хол ч ухаантай, боловсролтой, мэдлэгтэй
нэг үгээр хэлвэл өөрөөс нь илүү гарч мэдэх бүх
нөхдүүдээ хөөн зайлуулж өөрийгөө тойрон
хүрээлүүлсэн мунхаг боловсролгүй, харин
мөнгөтэй "бух"-нуудыг хүрээлүүлсэн шүү дээ энэ
худлаа гэж үү. 2008 оны 07-р сарын 01-ний өдөр
болсон гашуун өдрийг хэн бий болгосон бэ, хэн
санхүүжүүлсэн бэ, "Наран туул" зах дээрээс
автобусаар хүмүүсийг хэн авч ирсэн бэ, Төв
аймаг, хотын захаас юу ч хийхээс буцахгүй
болсон хүмүүсийг хэн унаагаар зөөж авч ирсэн
бэ, галдан шатаагч, согтуучуудыг хэн авч ирвээ
бүгдийг Ардчилсан намын нөхдүүд зөөж авч
ирсэн шүү дээ, тэд л зохион байгуулж ажилласан,
тэдний гар хөлийн үзүүрт зарагдаж буй өвсний
үзүүр нь Магнай, Батзандан нар шүү дээ, Монгол
улсад минь болж буй үймэн самуун жагсаал
цуглаан болгоныг яагаад дэвэргэж
санхүүжүүлээд байна вэ, энэ бүгдийн ард хэн
байна вэ "ХЭН БАЙНА ВЭ" Үймээн самууны үеэр амь
насаа алдсан, хохирсон иргэдийн сэтгэл зүй
дээр тоглож хохирсон иргэдийг одоо хааш нь
аваачих гээд байна вэ С-1 ТВ –ээр гарсан
баримтат гэх киногоор бэлхэнээ харагдаж байна
шүү дээ. Энэ хэний ТВ вэ бас л Ардчилсан намынх
шүү дээ.
Монгол түмээн та бүгд гэгээн оюундаа
тунгаан бодож хэн хаанаас юу хийлгэх гэж
байгаа, бидний бухимдлыг хэн ашиглах гээд
байгаа хэнд ашигтай болгох гээд байгааг
тольдон тунгааж хорон санаатны башир аргад
автахгүй байхтун !!!

ХАТГАГЧ ХАР МОГОЙ ХАМАГ
ОЛНЫ ДАЙСАН !!!

 
Бичигч: zhorigt, Цаг: 2008-07-18 17:42:50, IP: 221.199.133.125, Улс: China
  

bi bol ovor mongol

bi negen mongol hun bolsen hobid mongoldaa hairtai , gehdee bi hiatad huniig uzej
chadahgui !! dumd surguld baihed man bagsh hiatad hun bol delhiin hamgiin adgiin muu
undesten gej bidend helsen yum, hiatedchuud odo ovor mongolgi kolonichelin oron
bolgazai,man oronii ed bayaligi bur deremden avachigsan bna! iimes bi hiatadiig
horsdeg !! odo bi end neg olon mongolin zaluustai tanilchya gej bodoj bna! tegehdee
bi mongold oqij ajilj amidurana!!

 
Бичигч: nara, Цаг: 2008-07-18 18:48:04, IP: 84.171.92.222, Улс: Germany
  

Zhorigted

Hey, bi chamaig Mongol yavaad amidrahiig mash demjij bna harin Mongold ochood sain
uil l hiigeerei minii mongoloo,sain hyatad sanaagaa avaad,muugiin hayad ireerei

 
Бичигч: 103, Цаг: 2008-07-19 12:29:46, IP: 218.43.26.196, Улс: Japan
  

tuilshrah

neg yumand heterhii tuilshrahaa bolitsgooyo.olon talaas ni harj bodoh
heregtei.hyataduudaas hol baval boloo yum bishuu.tegeed aldaatai zuil hiigeed l
baival iim muuhai zuil hiij bolohgui gedgiig zaaj ugsun ni deer baih.hyataduud ch
meleen hotsroson oron bolohoor yumnii uchir sain oilgohgui taluud haragddag yum.

 
Бичигч: garaas gart , Цаг: 2008-07-19 12:32:22, IP: 80.76.252.164, Улс: Kuwait
  

АРД ИРГЭДИЙН ГЭГЭЭН ОЮУНД

ene neg yum bicheed bga maliig bi uruvduj bna bid tsag hugatsaa bolon ih gurnii
bodlogod idegden suiren muhuj,jivij bga mongol undestenee hamgaalj ene ih ursgal
erguulgiig suren zogsoh estoi btal ene neg amitan ulsaa ulsaar undestenee undesteneer
uldeeh gej baga ch gesen baharhah yumtai bailgahiin tuluu temtsej bui heden zaluusiin
mini talaar surug munhruulga hiigeed bh yum.Mongol gedeg undesten ene delhii deer
orshin togtnoj, mongol gedeg uls ene delhii gazar tamgalan hil bosgoj bhiin uchir yu
yum be. bi ergej irne

 
Бичигч: nina, Цаг: 2008-07-19 17:07:45, IP: 202.55.191.20, Улс: Mongolia
  

Eh oron

Garaas gartaa chi zugeer odood baidgiin bish uu? 7 sariin 1 nii yavdal chine zovhon
saynii songuuliig eserguuzsen zuil bish, 2000 onoos hoish ard tumnii buhimdal deed
tsegtee hursnees iim yum bolsiin bish uu? Tegeed ter hu namaa dagaad nar sar bolol
doo, uhsen hoinoo usreed l ulaan shoroo bolson nutag, heden arhichin, ajilgui humuus
l uldene biz dee.Tegeed orosiin koloni bolchood ovor mongolchuud shig, esvel bur tuvd
shig ch yum uu . . . neg tiim l dur torh haragdaad baina.

 
Бичигч: anka, Цаг: 2008-07-19 17:15:53, IP: 202.55.191.20, Улс: Mongolia
  

heleh ug baina

China: tedniig eh orondoo iheer oruulahgui baih, bas ediin zasgaaraa haraat bolohgui
baih talaar l bodoj baih heregtei yum bish uu. Tegeed uzen yadahgui geed shuteed
yavah heregtei geh geed baina uu? Uyangaa, harin ch baihgui baisan bol onooduulchine
oorsdoo yumaa hiigeed aimaar hogjtson baih baisan ch yum biluu. Yaj ch hicheegeed
hujaa l bol hujaa sh dee.
Harin chi l bitgii hujaatai suuchaarai, aygui bol neg
china boy taaltsaan.

 
Бичигч: vbvb, Цаг: 2008-07-19 17:26:14, IP: 202.55.191.20, Улс: Mongolia
  

Ovor mongol

Neeree ovor mongolchuud hichneen goe huvtsaltsan,gaigui haragdavch tsaanaa l neg
daramttai, aisan baidaltai baidgiimaa. Tamirchid ni lav Chinggis khaanii zurgaa, Bat
Erdene avargiin zurag murgiig oroondoo hadtsan, bid naraas iluu mongoljuu baidgiin sh
dee.
Uhsenee hiij Zanabazar tertee deer ued ovor mongolchuudiig avaad dagaar orov
oo?

 
Бичигч: uyanga, Цаг: 2008-07-20 00:45:34, IP: 118.24.220.52, Улс: China
  

ghsjgjds

xa xa xa hyatad sununu gechihejee yatadiig sunwul mongolchuud yaah yum bol.ta nar
neeree vnen ineedmiin yum bichih yumaa mongolchuud ali hediinee hyatadad
diildegdchihsen shvvdee.hyataduudaas holuur yawbal deer yum bishvv,ihenh zaluus.n
gadaadad garaad amidartsgaachihsan tegeed ted nar,n ter har holoos hyatadiig sonoono
ene ter geed shal hudlaa yum bichij suuh yumaa bolimoor yum yu ch hiij chadku yum bj
neeh vndeserheg bolkood bvr yadchih yumaa.bodit amidral deer ta nar yu ch hiij
chadkushd.mongolchuud arhidahaas uur yu ch hiij chadku archaagvi ulsuud shdee
archaatai neg.n ali hediinee gadagshaa dvrweed yawchihsanshd.mongold amidral hetsvv
baigaag ta nar bvgd l medne manai uls odoo vnheer hvchgvishdee tiim baij neeh tom
gvrentei araldkaad ineed hvrgehh yum ta nar yuch hiij chadku.zvgerl boli

 
Бичигч: bat, Цаг: 2008-07-20 13:20:29, IP: 123.113.166.33, Улс: China
  

hytad hezeech sunuhguish dee mangaruusaa

deed taltyai sanal 1 bna shal hudlaa dongoshoos uur yuch hiij chadahgui bj naad amaa
hamhiad duugaa tat

 
Бичигч: Zochin, Цаг: 2008-07-21 04:05:23, IP: 128.151.226.236, Улс: United States
  

Oilgooch!



USA-d mash olon oron gerguichuud bdag. Manai tarahseiniihnaas yalgarah yumgui,
zarim ni bur doloon dor. Haruudiin horoolol manai ger horooliinhonoos iluu ayultai
yu gehees iluu garaad deerdeed baih yumgui shahuu. Tsagaanuudtai haritsuulahad
haruudiin amijirgaanii tuvshin mash dooguur.
Deer ni USA-iin uls tor bulhaitai yu
gevel bulhaitai... udam damjsan hedhen bayachuudiin medeld bdag uu gevel...unen...
Lobby hiihdee garguun, ochnoon terbumaar ni horongo zardag....
Getel Obama ene
baidlaar dalimduulan uls tor hiij, toriin erhend garahiin tuld ter yaduu zuduu oron
gerguichuud, haruudiin horoolliinhiig bugdiig ni daguulaad Bush-iig namtai ni hamt
gazartai tegshilie geed tsagaan ordon ruu dairval yu boloh ve???
Bugdiig ni
buudna...

Getel USA-g divaajin yum shig, Mongol l gej bolohoo baitsan gazar yum
shig, tegeed ter buhend gantshan HU nam buruutai yum shig hun amitnii tolgoig
erguuleed hoorond ni hagaralduulah yum bicheed baih hereg bna uu? geed bgaa yum...

Mongol ruu HU namiig chini gazartai tegshleed ogie gej Hyatad dairsangui, Oros
dairsangui, Americ dairsangui.. Mongolchuud Mongolchuud ruugaa l dairlaa... Getel haa
bsan Hyatadad Tiananmen-ii talbai deerh tanktai zuragiig tavij ter buhniig Mongold
bolj bui zuiltei zuirleed buruutan ni HU nam geed baih yamar ch utgagui yum.
USA-d
sayahan uhamsar doroi negen dongoj torson huuhdee uutand boogood hogiin savand
hayasan baisniig olson bna lee. Ter huuhed azaar amid garchee...
Niigem ni yaj
hariu bariv: Ter huuhdiig olson huniig er durdaj shagnasangui. Emchilsen hen negen
emchiig altan gartai ariun tsagaan halaadtai emch gej er duugarsangui. Harin ter
huuhdee hayasan eh etseg 2-iig mash hurdan olj huuliin hariutslaga huleelgeh heregtei
gedeg deer hichneen ch udaan yariv...
Manaid bas iim yavdal gardag.
Manai niigem
iim yavdald yaj hariu baridag ve::: Huuhed amid garval hogon deer hayasan etseg
ehiig ni barag dursdaggui.. Nogoo l amiig ni avarsan emchiig Altan gartai, gui ee bur
eroosoo horvoo delhiid gantshan ariun uilst emch geed l magtaj eheldeg, Hervee ter
huuhed ami garch chadahgui bol tsagaan halaad nomorson aluurchin, altan gargui ajlaa
hiih chadvargui geed ter muu emchiig baih suuh gazargui boltol ni haraana.
Tiimees
l tuhain niigemd amidarch bui humuusiig huvi huniih ni hogjil talaas ni ch harsan
tuhain niigemiin ediin zasgiin hogjloos ni ch harsan tes 2 oor ertontsiig hoorond ni
yag odoo tsag deer haritsuulj ni gedeg eroosoo utgagui zuil yum. Nogoo Swedend ochood
masters degree-geeree Sweden Mongol 2-iin hogjliig haritsuulsan sudalgaa hiine geed
bagshdaa amaa uduuldeg emegtei shig..
Harin 2008 onii Mongoliig 1800 onii suulcheerh
USA-tei haritsuul gesen bol yalanguya gar argaar alt olborloj bgaa ni...erh
medeltenuud yaj mongonii hoinoos ulairch ard tumnee turhirch bgaa ntr geed zarim neg
ijil tostei yum garna.... Getel Mongoliig USA-tei haritsuulaad oid toorson hunee oloh
geed USA ongots ilgeej bhad Mongol gej yavaa geed duu aldaad amitan hunii tsos
hoorgood baih eroosoo utgagui. Nogoo Dorj-iin ehner bulgan malgai avaad omschihoj
gesen uurandaa bulgan malgai avch ogoh chadalgui nohroo shanagaddag Dulmaa shig...

Yadaj manaid huvi hunii hogjliin tuvshin/uzuulelt USA-iinhtai ijil tuvshind bsan
bol bid ingej bie bienee alna shudna, chi uh , ter hat, horstei ni tegshilie geed l
honi chono shig hoorondoo hereldej suuh uu? Hun avrah yostoi ongotsooroo IH-iinh ni
gishuun uneg tuulai hooj yavaad unagah uu? AN-iin IX-nuudiin udirdagchid gedeg
utgaaraa Ardchilaliin ilerhiilel boloh yostoi humsuud ni oorsdoo yaduu zuduu , gedes
tarhi ni 2laa hooson bgaa irgedee ashiglaj tor barij bgaa nam ruugaa dairah uu?

Esreg nam ni hichneen muu bailaa geed,,,,jagsaal tsuglaan zohion baiguulj niigemiin
buhimdaliig ashiglaj esreg namaa darj aviya geheesee iluu asuudal bval tuuniigee
huuliin hureend shiidie gej boloh bsan shuu dee. Uunii tuld l undsen huulia 1992 ond
batlaa biz dee……..Ter butehgui manai huulichid chini avilgach yum chini gej uu?
Orshin togtnoh geed zutgej yavaa buhel buten apparat-iig dotor ni ajilladag gants neg
ul buteh huneer tosooluulen oilgoj eroosoo bolohgui… Batalsan huulia esreg nam ni
mordohoo baig l dee.. Harin Ardchilaliin toloologchid oorsdoo huulia dagaj mordoj,
tuundee hyanalt tavij, oorsdoo ter huul heregjih hoshuureg ni baij, ard tumendee
ulger jishee bolohiin orond devhreg shig harsan bolgon ruu gaa uscheed, alna hyadna
geed muihar munhag bhiig urialaad baihiin. Endees manai huuli erh zuin orchin shal
tuuhiigeeree bgaa ni haragdaj bgaa bizdee.

Communizmiin etseg gegdeh Karl
Marx-iin "Capital" zohioliig yagaad delhiin erdemten merged mash ondoroor uneleed
bgaa yum be????? yalanguya Americiin erdemted yagaad ter nomiig orchuulaad, bur
hesegchilj dugneed yu ni zov baiv, yun deeree buruutav geed zadlaad shinjleed avah
yumaa avaad bgaam be? "Komunist Namiin tunhag bichig"-iig bas yagaad philosophiin
songodog buteeluudiin shildeg ni geed shuteed unshaad, tendees ni avahaa avaad bgaam
be?
Ted yagaad ene nomnoos communizm unerteed bna geed galdan shataaj gazriin
gavaar oruulahiin orond orchuulj hevleed tugeegeed hun torolhtonii oyun uhaanii
shildeg buteeluudiin jagsaaltand oruulaad bgaam be?
Getel HU namiinhaniig
Kommunist-uud Fashist-uudtai zuirleed l uzen yadaad bh yum.. Huneer zuirleh yum bol
ene 3 chini tes ondoo gazar osch torson, tenger gazar shig zoruutei humuus...Stalin
Gitler 2 budiluulsan ni bii…ter 2 –oor negen Mongol hunee tolooluuleed zuirleed
, nogoo Mongoloor ni uzen yaduulaad, esreg ni turhiraad baih hereg bna uu??? Iim
buruu uzel gazar avsanaar ni manai ardchilal / humuusiin uhamsriin tuvshin yamar
hemjeend bgaa ni haragdaj bgaa bizdee.

Odoo 18, 19-r zuun bish.. 21-r zuun...
Delhiitei holoo niiluulehiin tuld ter HU namiin avilgachid geed bgaa humuus (AN-han
ch bas avilgach biz dee) chini AN-aar gazartai tegshluuluulsen tegshluuleegui ayandaa
ustaad ugui bolchihno...Huuli durem ch ter chineegeeree changaraad irne. Elbegorjiin
hoshgiruulaltguigeer Ardchilal ooroo togtood irne…Uharch bus uragshilj yavaa tsag
yum hoino…Ternii hoorond yund ingej bie binee chono nohoinoos dor uznem bee?????
2.5 sayauulhanaa baij….
Hoorondoo hemleldej suuhiin orond urdah ajlaa dor burnee
sain hiigeed huseed bgaa ter huvi nemree yadaj sain saihan daruu tolov uhamsar
ondortei hun bolj tolovshood eh orondoo oruulal daa.
Negen nert ediin zasagch:
"Mongo uul ni neeh chuhal ed bish yum bgaam sh dee. Harin onogdson ajlaa mash sain
hiij chaddag bhad hamag uchir bgaa yum" gej helsiimdaa.

 
Бичигч: zhorigt, Цаг: 2008-07-21 17:24:34, IP: 221.199.132.43, Улс: China
  

narad

narad:
tanai sanuulsendchin mash ih bayarlaj bna! gehden ta yaagad namaig muu sana
ovorlej baih geh be?? harin ta yurni ovor mongolchuudig sain nedehgui magad ,namashig
urgen olon ovor mongolin oyutanuud yurni mongol ulsiig ovoriin eh oron gej boddog ,
tsus mahnai tasarhai bolson mongolchuud negen negeneen gadarchilah yosen bi
yu??
herev ta ovor mongolchuud yu setgij yu bodoj bagag oilgaya gevel nadad haru
ugerei!!za yu.

 
Бичигч: asd, Цаг: 2008-07-22 19:02:43, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

garaas gart

АРД ИРГЭДИЙН ГЭГЭЭН ОЮУНД
СОНОРДУУЛАХ
НЬ
Ц.Элбэгдорж Монгол улсын үнэт эрдэнэс
болсон Ардчилалыг устгах гэж байна, Ардчилсан
намыг сүйрүүлэх гэж байна. Монгол ахан дүүсийг
хооронд нь сөргөлдүүлж монгол улсыг хоёр
хуваах гэж байна!

Монгол түмэнг монгол төр
рүү бүгдийг турхирах гэсэн санаархал явагдаж
байна!!!
Ардчилсан нийгэмтэй өнөө үед, ард
олныг аллага таллага руу өдөөн турхирсан
бусармаг хэргийг энэ оны 07 сарын 01-ний өдөр
гарлаа. Бид бүгд нүдээрээ харлаа. Энэ бүгдийг
Элбэгдорж зохион байгуулсан нь хэнд ч
тодорхой. Элбэгдорж болон түний хамсаатангууд
олон арван хүний амь нас бие эрүүл мэндэд
хохирол учируулчихаад хэнэг ч үгүй ардчилал
гэсэн номлолыг яриад сууж байгаад ард түмэн та
бид бэлхэнээ харж байгаа билээ.
Ардчилсан
намын толгойнд гарсан энэ хүмүүс Монгол улсад
бий болсон Ардчилалыг сөнөөх гэж байна,
ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжэхгүй байна
шүү. Бид ийм ардчлалыг хүсээгүй, ийм дур
зоргоороо авирладаг танхай балмад нийгмийг
хүсээгүй ардчилал гэдэг чинь нэг хүний эрх
чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөө хязгаарлагддаг
бусуу. Жанжин Сухбаатарын талбай дээр
Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж битүү хатуу
үгээр цугласан ард олныг улс төрийн үймээн рүү
тухирч "бидэнтэй хамт бай, бид ялна " гэх
зэргээр өдөөж байсан.
Магнай, Батзандан нар
бүгд улангассан чоно шиг л байсан. Яг л
"Тунгалаг тамир" кино дээр гардаг цахиур Төмөр
үхэшгүй мөнхийн хутаг олсон гэх ард олны
бухимдсан сэтгэл дээр тоглоод байгаа төрд
тэрсэлсэн зандалчингууд шиг байна. Ардчилал
бол тэдний өмч биш тэдний зугаа ч биш шүү дээ
ард түмэн минь. Ардчилсан намын дарга
Элбэгдорж интернэтийн бүх сүлжээг гартаа хийн
өөрийнх талаар шүүмжилсэн зүйлийг бүгдийг
устгаж зөвхөн өөрийг магтан дуулсан нийтлэл
сэтгэгдлийг оруулж байна. Энэ чинь юу болж
байна вэ, өөрсдийнх нь яриад байдаг, жигшээд
байдаг комунистуудын арга юм бишүү.

Элбэгдорж ардчилал гэсэн нэрээр хажуудаа мөр
зэрэгцэж явсан хол ч ухаантай, боловсролтой,
мэдлэгтэй нэг үгээр хэлвэл өөрөөс нь илүү гарч
мэдэх бүх нөхдүүдээ хөөн зайлуулж өөрийгөө
тойрон хүрээлүүлсэн мунхаг боловсролгүй,
харин мөнгөтэй "бух"-нуудыг хүрээлүүлсэн шүү
дээ энэ худлаа гэж үү. 2008 оны 07-р сарын 01-ний
өдөр болсон гашуун өдрийг хэн бий болгосон бэ,
хэн санхүүжүүлсэн бэ, "Наран туул" зах дээрээс
автобусаар хүмүүсийг хэн авч ирсэн бэ,
Төв
аймаг, хотын захаас юу ч хийхээс буцахгүй
болсон хүмүүсийг хэн унаагаар зөөж авч ирсэн
бэ, галдан шатаагч, согтуучуудыг хэн авч ирвээ
бүгдийг Ардчилсан намын нөхдүүд зөөж авч
ирсэн шүү дээ, тэд л зохион байгуулж ажилласан,
тэдний гар хөлийн үзүүрт зарагдаж буй өвсний
үзүүр нь Магнай, Батзандан нар шүү дээ, Монгол
улсад минь болж буй үймэн самуун жагсаал
цуглаан болгоныг яагаад дэвэргэж
санхүүжүүлээд байна вэ, энэ бүгдийн ард хэн
байна вэ "ХЭН БАЙНА ВЭ" Үймээн самууны үеэр амь
насаа алдсан, хохирсон иргэдийн сэтгэл зүй
дээр тоглож хохирсон иргэдийг одоо хааш нь
аваачих гээд байна вэ С-1 ТВ –ээр гарсан
баримтат гэх киногоор бэлхэнээ харагдаж байна
шүү дээ. Энэ хэний ТВ вэ бас л Ардчилсан намынх
шүү дээ.

Монгол түмээн та бүгд гэгээн
оюундаа тунгаан бодож хэн хаанаас юу хийлгэх
гэж байгаа, бидний бухимдлыг хэн ашиглах гээд
байгаа хэнд ашигтай болгох гээд байгааг
тольдон тунгааж хорон санаатны башир аргад
автахгүй байхтун !!!

ХАТГАГЧ ХАР МОГОЙ ХАМАГ
ОЛНЫ ДАЙСАН !!!

 
Бичигч: xxxxxxxxxxxxx, Цаг: 2008-09-02 15:16:13, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

xxxxxxxxxx

СЭРЭМЖЛЭХТҮН !!!

Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ

Одоогийн УИХ ын гишvvн Жэнко
Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж
чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай
луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж
спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс
аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх
хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв
бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр
гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар
доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны
хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг.
“Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай
албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд
байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр
дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг
бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн
мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм
билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа
гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр
бэлэг гээд өгч байхав дээ.

Ингээд тэрээр улс
төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд
хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан
хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ.
Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд
нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад
АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ
хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан
гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн
компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг
хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна.
Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд
нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон
уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас
хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл
мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших
ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.

Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
Бичигч: shuurga, Цаг: 2008-09-19 15:47:13, IP: 58.18.168.19, Улс: China
  

Minii Mongol undesten

tiim ee bi uneniig bichex tul xezee ch xenees ch aixgui uchir n nadad odoo xen ch
baixgui!!! xairtai buxniig min buzar xyataduud avaad yavsaan !!! xezee negen tsagt
tednees xariugaaa avnaaaaaa!!!!!!!!!!

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Соёлын Их Наадам 09 сарын 06,07-д Сүхбаатарын талбайд болно
2008-09-04 16:06:51 GMT+8 (УБ)
-Б.Обама Вайоминг муж улсад ялав
2008-03-10 12:16:50 GMT+8 (УБ)
-Д.Медведев үнэмлэхүй ялалт байгуулав
2008-03-04 13:08:12 GMT+8 (УБ)
-Nischin хотын амьдрал
2008-02-12 11:43:34 GMT+8 (УБ)
-Эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу В.Путины хөрөнгө
2008-02-05 10:09:33 GMT+8 (УБ)
-Архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна
2008-01-30 11:45:08 GMT+8 (УБ)
-Улаанбаатар хотыг аварсан залуус
2008-01-16 11:07:25 GMT+8 (УБ)
-“Эрдэнэт” үйлдвэрийн 200-гаад ажилчинд сонсголын дижитал аппарат олгохоор болжээ
2008-01-15 11:37:57 GMT+8 (УБ)
-Билл Клинтон: Хиллари агуу Ерөнхийлөгч болно
2008-01-14 10:55:37 GMT+8 (УБ)
-Ирак руу IX ээлжийн алба хаагчид мордоно
2008-01-07 13:12:14 GMT+8 (УБ)
-ВВС агентлагт Монгол архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ
2008-01-05 14:32:40 GMT+8 (УБ)
-Ногоон карт шинэчлэгдэнэ
2007-12-29 15:44:28 GMT+8 (УБ)
-2007 онд дэлхийг цочоосон дуулиант 10 хэрэг
2007-12-28 13:31:13 GMT+8 (УБ)
-Кензо Такада Парисын сууцаа худалдана
2007-12-27 12:31:59 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж