|
ГАР УТАСНЫ БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА
Шинэчлэгдсэн: 2008-08-05 16:00:06 УБ
Skytel
|
Үүрэн телефон үйлчилгээний зах зээлд тэргүүлэгч Скайтел компани эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан 8-р сарын 04-өөс эхлэн гар утасны онцгой бэлэгтэй худалдаагаа зарлаж байна.
Энэхүү гар утасны бэлэгтэй худалдаагаар 11-н төрлийн 55,000-299,000 төгрөгийн гар утаснаас авсан хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээний азын дугаарыг 90 хувийн хөнгөлөлттэй авах эсвэл энгийн дугаараас сонгох аль нэг эрхийг бэлэглэж, дээр нь нэмээд 20,000 төгрөгийн ярианы эрх, Скайтелийн гарын бэлгийн хамт бэлэглэнэ.
Харин урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан 180 хоногтой, 1500 төгрөгийн данстай хүссэн азын дугаараа 90 хувийн хөнгөлөлттэй үнээр авах эсвэл 180 хоногтой, 1500 төгрөгийн данстай энгийн дугаарыг авах эрхийн аль нэгийг сонгуулж, Скаймелоди үйлчилгээний 10 дуу татах, 300 мессеж илгээх, дээр нь нэмээд гарын бэлгийн хамт бэлэглэнэ.
Хэрэглэгч та бүхэн Скайтел компаниас гар утсаа хөнгөлөлттэй үнээр авч бөөн бөөн бэлгийг 135,000-270,000 төгрөгийн хэмнэлтийн хамт бэлэг болгон авна. Хэрэглэгч та бүхэн 8-р сарын 24-ныг дуустал олдож буй энэхүү ховор боломжоос битгий хоцроорой.
|