Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Соёлын Их Наадам 09 сарын 06,07-д Сүхбаатарын талбайд болно

Шинэчлэгдсэн: 2008-09-04 16:06:51 УБ

"Дэлхийн Энхийн наадам" Монголд
Дэлхийн Энхийн Их Наадам буюу Global Peace Festival –н хүрээнд 09 сарын 6,7-д зохион байгуулагдаж байгаа Соёлын Их Наадам болох гэж байгаатай холбогдуулан Энхийн үзэл санаанд нэгдэн ая дуугаа өргөх гэж байгаа хамтлаг дуучид энэ сарын 28-д Хаан банкны “Хаан театр”-т цуглалаа.

Энэхүү арга хэмжээнд төрийн соёрхолт гавъяат жүжигчин Н.Сувд, УДЭТ-н найруулагч, Соёлын Их Наадмын ерөнхий найруулагч, Урлагийн гавъяат эүтгэлтэн Б. Баатар , On and Off production-ий захирал найруулагч Ононбат, МУГЖ дуучин Т.Ариунаа, Өөдөө, дуучин Отгоо, Чоно, дуучин ВХ, Бичүү, Nara, Татарын Заяа, 3-н охин, Нэгэн зүгт, Bobo, Take off, Нисванис, Boom town, Out law, Sync, H2 ...зэрэг олон хамтлаг дуучид, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн бөгөөд , GPF- г чин сэтгэлээсээ дэмжин хамтран ажиллаж байгаа тэдэнд талархан Ертөнц Дахины Энхтайвны Монголын Холбооны нарийн бичгийн дарга Э.Чинзориг , Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын нарийн бичгийн дарга До.Цэнджав нар талархлын үгээ хэлсэн. Мөн энэ үеэр бяцхан уран уншигч М.Ананд О.Дашбалбарын “ Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла” шүлгийг уншиж олон уран бүтээлчдийн сэтгэлийн утсыг хөндлөө.





Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: wishes, Цаг: 2008-09-04 22:15:28, IP: 124.158.117.128, Улс: Mongolia
  

...

eniig teed yaj uzehiin, nadaa 9nii bilet bn lee

 
Бичигч: arzgar_20, Цаг: 2008-09-05 00:00:04, IP: 202.179.13.186, Улс: Mongolia
  

shashin

ene unen chanartaa tsaad utgaaraa solongosyn hargis shashin moon-ny ursgalyn zohiodog
ajil yum gene lee.

 
Бичигч: delguur, Цаг: 2008-09-05 02:49:39, IP: 218.224.1.118, Улс: Japan
  

hi

http://www.delguur.net

 
Бичигч: fabio, Цаг: 2008-09-05 12:29:50, IP: 202.179.13.186, Улс: Mongolia
  

eserguutsej bn

“Дэлхийн Энхийн Их Наадам” гэгч христийн
шашныхны арга хэмжээг Монгол Улсад зохион
байгуулах болсныг эсэргvйцэж байна.
Солонгосын Муни гэгч этгээдийн vйл ажиллагааг
дэлхийн олон оронд тvvний дотор Христийн
шашинтай оронд нь ч хориглодог! Olloo-giin setgegdelees esh
tatav. ESERGUUTSEJ BN. Getel buur erunhiluchiin hemjeendee demjeed manaih er yuu
bolood bn aa. nuguu turiin shashin buddha ni yaasan be?

 
Бичигч: ms_uudam, Цаг: 2008-09-05 13:32:00, IP: 202.170.94.16, Улс: Mongolia
  

Шашин ч бай юу ч бай энх тайван чухал

Сайн яваа нэгэндээ битгий атаархаад бай чи

 
Бичигч: Well !, Цаг: 2008-09-05 20:50:26, IP: 202.126.90.235, Улс: Mongolia
  

In my opinion...

The Global Peace is a celebration of life promoting strong families, service to
others, and Inter-religious harmony. Each GPF hosts a service impact program,
bringing together partners to address nationally relevant issues and promoting a
culture of service and peace.


 
Бичигч: unen, Цаг: 2008-09-06 01:42:41, IP: 124.158.114.26, Улс: Mongolia
  

unen buhniig yaldag

Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо.
Шашны байгууллага ч юм шиг, төрийн бус
байгууллага ч юм шиг үйл ажиллагаатай энэ
байгууллага монгол улсад үүд хаалгаа нээгээд
хэдэн жилийг элээжээ. Голдуу оюутан залуус энэ
байгууллагын альбом, танилцуулга барьчихсан
гэр бүлээ дахин батлуулах, ариун гэр бүл болох
гэх мэт эелдэг урилгаар таныг хаа ч угтаж
мэднэ. Тэдний хэлдэг үгийн нэг нь заяаны
ханьтайгаа учрахыг хүсч байвал бидэнд
хандаарай гэх.

Монгол улсад шашны талаарх
мэдлэг дулимаг тул зөв буруугүй хольж хутгах,
хамруулан муулах, буруутгах, үзэл бодлын
ялгааг нь мэдэлгүй үүдээ нээх, зарим нь тэдний
амласан мөнгө, нүсэр хөрөнгөнд нь татагдан эх
орноо худалдахад хүртэл хүрз болзошгүй тул
"Мүүнизм" хэмээх энэхүү шашны талаар түүний
башир аргуудын талаар энд өгүүлье.

ene
мэдээлэл нь тухайн шашныг илт дайрч
доромжилсон бус харин үнэн бодит мэдээллийг
хүргэж байгааг анхаарна уу.

Sun Myung Moon буюу
Мүүн гэж хэн бэ?

Мүүнизмыг үүсгэн байгуулагч
Sun Myung Moon буюу Мүүн гэгч хэн бэ? Үндэслэгчийг нь
мэдэхгүйгээр шашныг мэднэ гэдэг өрөөсгөл.
Нилээн ээдрээтэй намтартай, янз бүрийн шашны
сургаалаас Мүүнизм (Moonism буюу Unification Church) шашин
бий болгосон, бизнесийн болон хэвлэл
мэдээллийн олон компанийн эзэн хүний тухай
судалж байхад их л хачирхалтай юм олныг мэдэв.
Тэр ч бүү хэл хийдэг юмсыг нь бичих гэхээр
сэтгэл эмзэглэж байсныг нуух юун. Үнэнийг
дэлгэж байгаа болохоор бүгдийг нь бичихийг
хичээлээ.

Мүүний мэдэлд, дэлхий даяар олон
улсын 350 бизнесийн компанийн том сүлжээ байдаг
юм байна. Тэдний 280 нь гэхэд АНУ-д байдаг гэнэ.
Тэдгээр нь (байгууллагуудыг монголоор
орчуулалгүй шууд англиар нь бичив):

Washington Times
сонин
The International Cultural Foundation,
The Washington Institute for
Values and Public Policy,
Paragon House Publishers,
The Christian Bernard jewelry
chain,
Happy World toy and clothing outlets.
Мөн Мүүний сүмийн
(Unification Church) мэдэлд:

Улс төрийн
бүлэглэлүүдээс: American Freedom Coalition, CAUSU USA, CAUSU
International, American Leadership Conference, American Constitution Committee,
Association for the Unity of Latin America.
Хэвлэл мэдээллийн
байгууллагуудаас: News World Communications, New York City Tribune,
Insight Magazine, World Media Association.
Бизнесийн
байгууллагуудаас: One Up Enterprises, U.S. Property Development,
International Oceanic Enterprises.
Шашны байгууллагуудаас: 55
гаруй мөргөлийн төвүүд (хоёр нь Калифорнид,
мөн Техас, Нью Йоркод болон АНУ-ын муж бүрт,
Пуерто Рикод хүртэл байдаг), болон 206 гаруй
салбар цуглаантай гэнэ.
Мүүний цуглаан нь
англи хэлээр Unification Church хэмээх нэрээрээ
алдаршжээ. Албан ёсоор бүртгүүлсэн нэр нь, The
Holy Spirit Association for the Unification of World Christianity юм байна.


Солонгос үндэстэн Мүүн гэгч энэ хүн
анхныхаа цуглаанаа 1954 онд байгуулсан бөгөөд
өөрийгөө 1936 онд 16-тай байхад нь Есүс Христ Хойд
Солонгост байхад нь үзэгдэж онцгой үүрэг
өгсөн гэж танилцуулдаг байна. Ер нь Есүс
Христийн нэрийг баригч гаж урсгалтнуудын
үндэслэгчид бүгд л Есүс Христтэй уулзаж,
түүнээс онцгой үүрэг авсан гэж хэлцгээдэг.
Мормоны үндэслэгч Иосеф Смит ч бас үүнтэй адил
зүйл ярьдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа
Мүүн Хойд Солонгосын нийслэл Пхенъянд очиж 1945
онд анхныхаа цуглааныг байгуулжээ. Тэнд, "цус
зааглах" хэмээгч хачин ёслол үйлдэж байгаа
талаар хүмүүс мэдээлж байжээ. Энэ ёслолоор бол
цуглааны эмэгтэй гишүүд Мүүнтэй сексийн
харилцаанд орж сатаны нөлөөнөөс гарах ёстой
гэнэ. 1948 онд Хойд Солонгосын эрх баригчид
түүнийг баривчилж хоёр жил гаруй засан
хүмүүжүүлэх ангид садар самуунд бусдыг уруу
татсан ба завхайрсан гэсэн шалтгаанаар
хорьжээ. Солонгосын дайны үеэр НҮБ-ийн цэргүүд
Хойд Солонгосыг чөлөөлөх үед 1950 онд шоронгоос
суллагдав.

Өнөөдөр ч гэсэн Мүүний номлолд
секс болон эмэгтэйчүүд эрчүүдэд бүрэн
захирагдах талаар номлодог. 1995 онд "Жинхэнэ
эцэг эхчүүдийн өдөр"-өөр тэрээр, "Эмэгтэй хүн
эр хүний бэлэг эрхтэнээр дамжуулан хайрыг
амсдаг учраас хайрын жинхэнэ ордон бол эр
эмийн эрхтэнд оршино" хэмээн номлож
байжээ.

Солонгосын дайны дараа Мүүн Өмнөд
Солонгос руу нүүж тэнд цуглаанаа байгуулав.
Одоо дэлхий даяар Мүүний цуглаанд 3 сая гаруй
гишүүд (үүнээс 45,000 нь АНУ-д) байдаг гэнэ (харин
The Encyclopedia Americana мэдээлснээр Мүүний сүмд дэлхий
даяар ердөө л 30,000 хүн байдаг гэж тэмдэглэсэн
байна).

Мүүний цуглаан Америкт татвараас
бултсан хэргээр олон удаа яллагдаж байжээ.
Үүнээс болж тэрээр холбооны шоронд 11 сар
суусан байна. Мүүн 1973 оноос хойш АНУ-д байнга
оршин суугч гэсэн хуулийн статустай
болов.

Мүүний сургаалын бантанд: Христийн
сургаал, Дорно дахины ид шидийн сургаал,
коммунизмын эсрэг суртал ухуулга зэрэг өчнөөн
олон юм байдаг байна (BDM's 7/97 cult report on the Unification
Church.)

Мүүн олон дахин татварын асуудал,
санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
хэрэгт орооцолдож хэд хэдэн удаа холбооны
шүүхээр орж шоронд орж байжээ. Нэгэн удаа
түүнийг шоронгоос суллагдахад нь түүнийг
хүндэтгэж тухайн үед $100,000-ын үнээр ихээхэн том
хэмжээний зоог барьсан байна. Тус зоогт Мүүн
өөрөө голлон үг хэлсэн бөгөөд түүний урилгаар
тэнд Шашны эрх чөлөөний нийгэмлэгээс, АНУ-д
байрлах Сүмүүдийн үндэсний зөвлөл,
Пресбэйтеран цуглааны холбоо, Үндэсний
Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн
сүм (Мормоны сүм), Католикийн иргэний
хамгаалал нийгэмлэг болон Америкийн Христэч
сургуулиудын холбооноос төлөөлөгчид оролцсон
байна. Мүүн өөрийн хууль бус үйл ажиллагаагаа
шашны хавчлага, иргэний бишрэн шүтэх эрх
чөлөөг зөрчлөө хэмээн булзайруулж бусдын
нэрэнд өөрийн явдлаа далдалсан байна (Media
Spotlight, January-March 1986).


Мүүний цуглааны нэг гол
үйл ажиллагаа бол олон хүнийг зэрэг
хуримлуулах. Голдуу тэд өөрсдийн цуглааны
гишүүдийн цуглуулсан хүмүүсийн зураг ба
мэдээллийг ашиглан Мүүнд хэнийг хэнтэй
гэрлүүлэх "тэнгэрлэг сонголт" өгдөг байна.
Мүүн тэдгээр зургуудыг хоёр сар хиртэй судалж,
хооронд нь зохицуулж нийлүүлдэг аж. Үүний
нэгээхэн гэрч нь 1992 оны 8-р сарын 25-нд Сөүлд
болсон 30,000 хүний хурим юм. Тэрхүү хуримын
ёслолд хүн төрөлхтөний жинхэнэ эцэг эх гэж
өөрсдийгөө өргөмжилсөн Мүүн болон түүний
эхнэр оролцжээ.

Удаах маас хуримд, 1995 онд
дэлхийн 100 улсад зэрэг зохион байгуулагдсан
хурим орно. Тус хуримын ажиллагааг хиймэл
дагуул ашиглан 720,000 хүн гэрлэсэн ба тэдний
хоёрны гурав нь шинээр гэрлэж байгаа бус харин
гэрлэлтээ дахин сэргээн бие биеэдээ ам
тангаргаа өргөсөн хосууд гэнэ. Тэрхүү том
хурим нийт 545 хотод болсон ба АНУ-аас гэхэд л
10,000 хүн оролцжээ. Тэднийг гэрлүүлэхэд Мүүн
болон түүний эхнэр 15 сар уйгагүй ажиллаж
хэнийг хэнтэй гэрлүүлэхээ шийдсэн юм байх.
Ерөнхийдөө зургуудыг нас, хүйс ба аль улсаас
гэдгээр нь ялгадаг аж. Японы хосууд энэ арга
хэмжээнд оролцох гэж 29,000 ам доллар төлсөн бол
Америкчууд 2,000 доллар төлсөн аж. Хосуудаас
хураасан хураамжаа хиймэл дагуул ашигласны
хураамжид зарцуулсан гэх ба Африкийн 200,000
хосыг гэрлүүлэхэд ашигласан гэж албаны эх
сурвалж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгост буй
Протестанд чиглэлийн чуулгануудын хэлснээр,
тэд иймэрхүү арга хэмжээгээр жилд 1,3 тэрбум ам.
доллар цуглуулдаг аж (Source: 9/25/95, Christian News, p. 14.)


Монголд ч бас ийм хурим хийж байсныг та
бүхэн санаж байгаа байх. Ерөнхийлөгч
Багабандийн үед шиг санаж байна. Гэрлэсэн
хосуудад, эсвэл гэрлэлтээ дахин сэргээж
байгаа хосуудад гэр бүлийн гэрчилгээ өглөө
гэж миний нэг таних хүн харуулж байсныг
бодоход одоо яс хавталзах шиг болж байна. Тэр
бүх сайхан үг хэлний цаана чухам юу болж
байсныг бидний гэнэн монголчууд хэрхэн мэдэх
билээ.

Мүүн энэ мэт үйл ажиллагаандаа
ялангуяа сэтгэлийн хувьд тогтворгүй, цаг
үедээ сэтгэл хангалуун бус яваа залуусыг их
ашигладаг аж. Шашны бус боловч шашны
агуулгатай янз бүрийн байгууллагуудаар
дамжуулан тийм залуусыг өөрийн үзэл санаандаа
уусгадаг байна. Тэрээр үр хөндөлт, порно
донтолт, гэмт хэрэг, биеэ үнэлэх болон баруунд
болж буй олон муу муухай зүйлийг дурьдан илүү
сайхан "Шинэ Үе"-ийг бий болгохын төлөө
залуусыг уриалан дуудаж өөрийн үнэн нүүр
төрхийг далдалдаг ажээ. Угтаа түүний далд
санаа болох "Мүүнд дуулгавартай явбал авралд
хүрнэ" гэх далд санааг нь залуус эхэндээ
хэрхэн тааварлах билээ.

Мүүн асар завгүй
ажиллана. Шинээр ажилтан авах, номлол хийх,
мөнгө босгох арга хэмжээнд Мүүн завгүй
оролцоно. Түүний хувийн амьдрал гэхэд л
Америк, Баруун Европ, Солонгос болон Японд бий.
Нэгэн хачирхалтай зүйл гэвэл, Мүүний өршөөл
дор гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ
Мүүний халамжинд өсгөх ёстой гэнэ. Эцэг эхээс
нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд, "чиний
жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр"
хэмээн заадаг байна. Харин ганц бие Мүүний
гишүүдийг тэд гэрлэлтэд ихэд яаруулдаг гэнэ.
Заяаныхаа ханьтай учрахад тань Мүүн туслана
гэж ухуулдаг монгол оюутнууд тэдний л хөл гар
болж буйн нэгэн жишээ гэвэл энэ байна.


 
Бичигч: Guest, Цаг: 2008-09-06 11:28:10, IP: 202.126.90.235, Улс: Mongolia
  

Oroltsood uzeerei

Za oilgoloo, Getel uil ajillagaand oroltsoj baigaa minii biye arai oor bodoltoi
baina, end yamar neg gaj buruu yum ogt alga, haigaad ch olsongui, sudalj uzehed
'unen'-ii bichsentei neg l tohirohgui baina.
Shashin ch bai yu ch baisan yamar
hamaa baina aa, myanga sonsohoor neg uz gedgeer, oroltsood l uzeh heregtei yum
shig.
Nadad l lav suraltsah avuushtai zuils olon l baina,
Yumiig zuvhun
tolgoigooroo bish biyeree oroltsood hiivel yag jinhene medeelel, medlegiig olj bolood
l baina.
Ooriin barigdmal uzel barimtlalaa hayaad,(Out of box) hairtsagnaasaa garaad
erh cholooteigeer ooriinhoo bolood hureelen baigaa humuusiinhee, eh orniihoo sainii
tuld boditoi uil hergiig gantsaaraa bish oluulaa buteeltsehed oroltsotsgooyo.
Bid
hangalttai l hoorondoo temtseldlee shuu dee.
Ene naadam neg yum duulgaj oorchloltiig
baga ch gesen avch ireh bailgui dee.
Haraal id gej oroltsood l uzeerei, oor l yum
baina, taalagdaj baina

 
Бичигч: uulee, Цаг: 2008-09-22 11:26:14, IP: 125.197.203.204, Улс: Japan
  

hachin l yum

bi saya mongol yawaad irehdee ter bayarta oroltsson,saihan zuw zuiliin l tuhai yarij
bainalee shuu dee.deer bichsen hun uuruu harin christian baihaa.busdiig bitgii ingej
ih muulj uzen yadaj baigaarai!

 
Бичигч: mgl, Цаг: 2008-10-06 20:15:54, IP: 202.72.245.50, Улс: Mongolia
  

mgl

Эрх зүйн онолд тулгуурласан хууль нь шударга
ёсыг хангадаг-
Өнөөдөр Монголын хүчин
төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад шударга
ёсонд хэрхэн нийцэж байна, амьдралд бодиттой
хэрэгжиж чадаж байна уу гэсэн шалгуур
үзүүлэлт нэн чухал хэрэгтэй байгааг хууль
цаазын хөгжлийн өнгөрсөн 16 жилийн түүх
бэлхнээ харуулж байна-ХУУЛЬ бол хууль ёсны
хамгаалалтанд багтах хувь хүмүүсийн эрхийн
хамтын нийлбэр байгууламж мөн гэж Францын
сэтгэгч Фредерик Бастиа тодорхойлж байжээ.
Хуулийн эцсийн зорилго түүний оршин байхын
мөн чанар нь шударга ёсыг нийгэмд хангах явдал
гэдэгт үе үеийн сэтгэгчид судлаачдын үзэл
санаа төвлөрсөн байдаг. Мөн хуулийн мөн чанар
алдагдахад ямар хор үр дагаварт хүргэж
шударга ёс гажууддагийг хүн төрөлхтөнд номлож
сануулсан билээ. Өнөөдөр Монголын хүчин
төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад шударга
ёсонд хэрхэн нийцэж байна, амьдралд бодиттой
хэрэгжиж чадаж байна уу гэсэн шалгуур
үзүүлэлт нэн чухал хэрэгтэй
байгааг хууль
цаазын хөгжлийн өнгөрсөн 16 жилийн түүх
бэлхнээ харуулж байна. Өнөөгийн нийгэмд
үйлчилж байгаа зарим хуулиуд /1992 оны Үндсэн
хуулийн үзэл санаанд нийцүүлэн гаргасан 380
гаруй хууль УИХ-аас батлан гаргажээ/
шилжилтийн үеийн нийгмийн харилцааг
зохицуулан өмнө тавьсан зорилтоо биелүүлсэн
хэдий ч эдүгээ цаг үетэйгээ тохирохгүй байдал
бий болсон, тухайн үеийн улс төр, эдийн засгийн
нөхцөл байдалд уялдуулан гадаадын орны
хуулиудыг импортлон хуулбарлсан нь Монголын
эрх зүйн харилцааны үндсэн хөрсөнд бууж
наалдахгүй байгаа зэрэг нь хууль байдаг
хэрнээ амьдралд хэрэгждэггүй, хуулийг
хэрэгжүүлэх механизм дутмаг, хууль дахь
хариуцлагын тогтолцоо зарим талаар
бүрхэгдсэн, хууль сахиулан хэрэгжүүлдэг
байгууллагуудын эрх зүйн орчин ядмагдуу
байгаа байдлуудаар илэрч байна.Хууль амьдрал
дээр хэрэгждэгүй, хуулинд заагдсан хариуцлага
тооцогдохдоо нийгмийн дээд түвшинд үлбэгэр
сул харин жирийн иргэдэд
хатуу, хуулиас зүйл
заалт тодорхойгүй байдлаар орхигдон хаягддаг
зэрэг зүй бус үзэгдлүүд нь хуулийн мөн чанарыг
өөрчлөхөд нөлөөлдөг томоохон хүчин зүйл болж
байгааг эрдэмтэд судлаачид төдийгүй иргэд
хүртэл шүүн хэлэлцэж байна. Хуулийг улс төрийн
луйвар болгон нийгэмд хэрэгжүүлэх шиг хор
хөнөөлтэй зүйл үгүй гэж Ф.Бастиа, мөн "Хуулийг
хэдхэн хүний ашиг сонирхолд нийцүүлэн
тогтоовоос төрийн байгууллын тухай биш харин
зөвхөн дотоод харгислалын тухай яригдах
болно" гэж их сэтгэгч Платон нар олон зуун
жилийн тэртээ хуулийн мөн чанар, амин сүнс
алдагдвал ямар үр дагавар хор уршиг авч
ирдэгийг өөрсдийн бүтээл туурвилдаа тод
томруунаар тусгажээ. Монгол Улс шилжилтийн
үеийн нийгмийн харилцаанаас идэвхтэй
хөгжлийн харилцаанд ороход түүний тулгуур
үндсийн нэг хуулийг сонгодог утгаар нь
/шударга ёсыг хангах / эрх зүйн онол шинжлэх
ухааны үндэслэлтэйгээр тогтоон хэрэгжүүлэх
нь нийгмийн өмнө тавигдсан тулгамдсан
зорилтын
нэг болоод байна.Дэлхийн нийтийн
хууль эрх зүйн түгээмэл тогтолцооны нэг эх
газрын буюу хуулийг дээдлэх /rulе of law/
тогтолцоог үндсэн хуулиараа тунхаглан
бэхжүүлж, түүний үзэл санаанд нийцүүлсэн
чухал ач холбогдолтой хуулиудыг үе үеийн
хууль тогтоох байгууллага баталж ирсэнийг энд
үгүйсгээгүй, гагцхүү дээр дурдсан шалгуурт
нийцэхүйц нийгмийн харилцааны хөгжлийг
хурдасгагч, стратегийн шинжтэй жинхэнэ
амьдралд зохицсон органик хуулиудыг шинээр
сонгогдож эмхлэгдэн байгуулагдсан хууль
тогтоох байгууллагаас шаардаж байгаа нь
өнөөгийн нийгмийн иргэдийн бухимдал, түүнээс
бий болсон эргэлзээ тээнэгзэл, улмаар төр
засагдаа үл итгэх байдлаар нийгмийн сэтгэл
зүй хүчтэй илэрч буйг хууль тогтоогч анзаарч
хуулийн төсөл санаачлахдаа болон хууль
тогтоох үйл ажиллагаандаа эрх зүйн шинжлэх
ухаанд тулгуурлсан хуулийг батлах аваас
нийгмийн шударга ёсонд нийцэх болов уу гэсэнд
анхаарал хандуулсанд оршино,. Хууль тогтоох
тогтоох үйл ажиллагааны
шинжлэх ухааны
үндэслэлийг дээшлүүлэх, хуулийн төслийг олон
нийтээр хэлэлцүүлдэг буюу нээлттэй байх
нөхцөлийг шинэ шатанд гаргах шаардлагатай
байгаа талаар Монгол Улсын төрийн тэргүүн
шинэ парламентын нээлтэн дээр хэлсэн үгэндээ
дурьдсан нь шинжлэх ухаанд тулгуурласан хууль
амьдралд жинхэнэ утгаар хэрэгжиж, шударга
ёсыг хангах учиртай хуулийн мөн чанар гэдгийг
манай өнөөгийн нийгмийн бүх шатанд хүлээн
зөвшөөрсний тод илрэл юм.Дэлхийн хөгжингүй
орнуудын /Герман, Франц Скандиновийн орнууд
гэх мэт/хууль чухамхүү яагаад амьдралд
бодиттойгоор хэрэгжиж, нийгмийн шударга ёсонд
нийцэж байна вэ гэвэл хууль тогтоох үйл
ажиллагаандаа эрх зүйн шинжлэх ухаанд
тулгуурласан бодит туршилт судалгааг
удирдлага болгодогт оршдог бөгөөд тэгж гэмээ
нь олон улсын, эрх зүйн онол ,практикт сонгодог
жишиг болдог төдийгүй хуулийн мөн чанараа
олсон байдагт оршдог бололтой.Нөгөө талаар
нийгэмд хууль шударга ёсыг бодитойгоор

хэрэгжүүлэхэд ёс зүйн тухай асуудалыг цогц
байдлаар /нийгмийн бүхий л салбарт/ авч
үзэхгүйгээр дээрхи зорилгод хүрэх боломжгүй
юм. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх сөрөг үзэгдэл
болох /монголын нийгэмд зарим талаар нэгэнт
бий болчихсон/ авилга, явцуу эрх ашигт
хүлэгдсэн бүлэглэлүүдийн талцал, хуулийг
үгүйсгэх үзэл, хариуцлагагүй ардчиллыг /дур
зоргын нийгэм/ бий болгохоос урдчилан
сэргийлж ,таслан зогсооход учир дутагдалтай
юм. Аливаа нийгэм урагшлан хурдацтай хөгжихөд
ёс зүй ямар чухал байдаг талаар эртний их
сэтгэгчид номлон сургаал айлдаж, ёс зүй
дутагдвал түүнээс үүдэн гарах хор аюулын
талаар хойч үе бидэнд сануулан ирсэнийг
түүхэн судар бичиг, ном бүтээлд тэмдэглэн
үлдээжээ.Эртний Грекийн их сэтгэгч Аристотель
"Ёс зүй" хэмээх алдарт бүтээлээрээ тэр үеийн
хүн төрөлхтний анхны Төрт улсын нийгмийн
харилцаанд ёс зүй ус агаар мэт хэрэгтэй
байсныг анхаарал хандуулан дурьдахын сацуу
хүмүүсийн ёс зүйн доройтол нь шударга ёс

улмаар төрийн зөв хэлбэрийг алдагдуулан
хүчирхийлэлд автагдахыг нотолж байв. Мөн
Германы сонгодог философич Г.Гегель ёс зүйн
асуудлыг цогц байдлаар сургаал онол болгон
авч үзэж хүний дотоод мөн чанартай холбон
тайлбарлан нийгмийн сэтгэлгээ болгон
хөгжүүлсэнийг хууль, шударга ёсыг дээдэлж,
хариуцлагатай ардчиллыг цогцлоон хөгжүүлж
буй дэлхийн олон орон үндэс суурь болгож
чадсан ажээ.Ёс зүй хэмээх үзэгдэл нь өөрөө
тухайн нийгмийн оюун санааны хөгжлийн үр
дагавар байдаг тул түүнийг нийгмийн бүхий л
салбарт хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлэх
замаар нийт хүмүүсийн амьдралд хэвшүүлэх
шаардлагатай байна.Дорно дахины их сэтгэгч
Күнз Төрд ёс зүй хэрхэн яаж нөлөөлдөг талаар
эртний судар бичигт "төрийн удирдлагад байгаа
түшмэдүүд сайн сайханд тэмүүлж байвал ард
түмэн мөн тийм л сэтгэлгээтэй байна гэж үзээд
нийгэм дэх дээд түшмэдүүдийн ёс зүйг салхи,
ард иргэдийг өвстэй зүйрлэж салхи аль зүгт өвс
тэр зүгт" гэж онч мэргэнээр тодорхойлжээ.

Өнөөдөрийн нийгмийн бүхий л салбарт тэр
дундаа төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэн
үлгэрлэх нь нийт жирийн иргэдэд хэрхэн
нөлөөлж болохыг Күнзийн дээрхи сургаалаар
тайлбарлаж болох юм. Бидний өвөг дээдсэээс
уламжлагдан ирсэн" дээдэс нь суудлаа олохгүй
бол доодос нь гүйдлээ олохгүй" гэж хэвшигдэн
хэлэгддэг зүйрлэлийг бид санахад илүүдэхгүй
бизээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр
УИХ-ын намарын чуулган дээр "Төрийн албан
хаагчийн ёс зүйг чангатган мөрдүүлэх нь
төрийн албаны шинэтгэлийн нэгэн чухал алхам
байх болно"гэж нэлсэн үгэндээ дурдсан нь ёс
зүй өнөө үед ямар хэрэгтэй байгааг мөн илтгэн
харуулж буй хэрэг юм.Монгол Улс шилжилтийн
үеэс гарч үсрэнгүй хөгжилд хүрч, түүнийг
хурдасгахад дэлхийн нийтийн түгээмэл
хандлагад суурилсан өөрийн орны өвөрмөц
онцлогийг шингээсэн, эрх зүйн шинжлэх ухаанд
тулгуурласан амьдралд бодитойгоор хэрэгждэг
стандарт хуулийг тогтоон хэрэгжүүлэх нь том
түлхэц хүчин зүйлийн нэг болох буй за.
Хуульч,
докторант Д.Энхтөр

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна
2008-07-17 11:53:52 GMT+8 (УБ)
-Б.Обама Вайоминг муж улсад ялав
2008-03-10 12:16:50 GMT+8 (УБ)
-Д.Медведев үнэмлэхүй ялалт байгуулав
2008-03-04 13:08:12 GMT+8 (УБ)
-Nischin хотын амьдрал
2008-02-12 11:43:34 GMT+8 (УБ)
-Эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу В.Путины хөрөнгө
2008-02-05 10:09:33 GMT+8 (УБ)
-Архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна
2008-01-30 11:45:08 GMT+8 (УБ)
-Улаанбаатар хотыг аварсан залуус
2008-01-16 11:07:25 GMT+8 (УБ)
-“Эрдэнэт” үйлдвэрийн 200-гаад ажилчинд сонсголын дижитал аппарат олгохоор болжээ
2008-01-15 11:37:57 GMT+8 (УБ)
-Билл Клинтон: Хиллари агуу Ерөнхийлөгч болно
2008-01-14 10:55:37 GMT+8 (УБ)
-Ирак руу IX ээлжийн алба хаагчид мордоно
2008-01-07 13:12:14 GMT+8 (УБ)
-ВВС агентлагт Монгол архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ
2008-01-05 14:32:40 GMT+8 (УБ)
-Ногоон карт шинэчлэгдэнэ
2007-12-29 15:44:28 GMT+8 (УБ)
-2007 онд дэлхийг цочоосон дуулиант 10 хэрэг
2007-12-28 13:31:13 GMT+8 (УБ)
-Кензо Такада Парисын сууцаа худалдана
2007-12-27 12:31:59 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж