|
Банжиг.Нээт и-мэйл үйлчилгээгээ нээлээ
Шинэчлэгдсэн: 2008-09-12 17:29:45 УБ
http://mail.banjig.net
|
Нийт интернэт хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд нэгэн сайхан мэдээллийг хуваалцах гэж буйдаа таатай байна. Банжиг.Нээтийн хамт олон та бүхний хэрэгцээ шаардлага, хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээн ажилладаг бөгөөд энэ удаад нэгэн сонирхолтой, ашигтай үйлчилгээг нээж байна.
Өнөөдөр дэлхийн хамгийн том интернэт үйлчилгээний компани болох Google-ийн электрон шуудангийн Gmail үйлчилгээг мэдэхгүй хүн гэж байхгүй билээ.
Тэгвэл Banjig.Net Google Inc-тэй хамтран ажиллах тохиролцоонд хүрсэний үр дүнд Банжиг.Нээтийн гишүүн бүр өөрийн Банжиг ID-аар Google-ийн Gmail-д суурилсан и-мэйл үйлчилгээг ашиглан өөр хоорондоо болон бусад и-мэйл үйлчилгээнээс и-мэйл хүлээн авч, илгээх боломжтой боллоо.
Нэг ёсондоо таны Банжиг ID тань таны Банжиг email хаяг боллоо гэсэн үг юм.
Жишээлбэл:
Bold гэсэн Банжиг ID-тай хүн bold@banjig.net гэсэн email хаягтай болж байна гэсэн үг юм. Мөн bold@banjig.net гэсэн хаягийг өөрөөр буюу товчоор bold@bmail.mn гэж бичиж хэрэглэж болно. Энэ 2 хаяг нь угтаа нэг хаяг юм.
Бид маш олон төрлийн и-мэйл системүүдийг туршин авч судласан бөгөөд хэрэглэхэд хамгийн тохиромжтой бөгөөд хамгийн найдвартай, шуурхай нь Google Gmail гэж үзсэний дагуу энэхүү үйлчилгээг та бүхэндээ өргөн барьж байна.
Google Gmail-ийг авч ашиглаж буй гол давуу талуудыг та бүхэнд танилцуулахад:
- 7 Gb шуудангийн хайрцагтай.
- Хамгалаалалтын өндөр технологитой. Түүний ачаар Вирус болон Спамаас маш үр дүнтэй хамгаалдаг. Мөн танд phishing mail ирэхэд анхааруулдаг.
- Маш сайн и-мэйл хайлтын системтэй. Шуудангийн хайрцагт байгаа олон зуун и-мэйлээсээ хэрэгтэй и-мэйлээ маш хялбар олно.
- Зохион байгуулалт сайтай. Тухайн нэг и-мэйл хаягтай харилцахад тэр и-мэйлтэй харилцсан бүх бичлэг нэг дор байхаар зохион байгуулсан нь өмнөх захиандаа юу бичсэнээ эргэж харах боломжийг нээсэн. Ирж буй и-мэйлүүдээ маш үр дүнтэйгээр ангилан, зохион байгуулах боломжтой.
- Мессенжертэй. Gtalk буюу Google Messenger-ийг Banjig.ID-аараа хэрэглэх боломжтой. Хэн нэгэн онлайн байгааг харж вэб хөтөч дээрээ шууд чатлах боломжтой. Мөн чаатын бичвэр хадгалагдах бөгөөд дараа ахин харах боломжтой.
- Гар утаснаасаа и-мэйлээ шалгах боломжтой.
- И-мэйлээр холбоо барьсан хүмүүсийн холбоо барих мэдээллийг автоматаар хадгална. Онлайн календарь нь ашиглахад хялбар, өргөн боломжтой.
- Хүссэн хэлээрээ ашиглах боломжтой. |Тун удахгүй Монгол хэл нэмэгдэнэ.|
Мөн Yahoo!, Hotmail зэрэг бусад и-мэйл ашигладаг хүмүүс и-мэйлээ удаан хугацаагаар хэрэглэсэн учраас шинэ и-мэйл хэрэглэхэд эхлэхэд хэцүү байдаг. Тэгвэл Банжиг Мэйл дээр энэ асуудлыг хялбараар шийдэж байна.
- Yahoo! Mail хаяг дахь холбоо барих жагсаалтаа (Yahoo messenger-ийн жагсаалт бас орно) Банжиг Мэйл рүү шууд хуулах боломжтой.
- И-мэйлээр харилцдаг хүмүүсдээ шинэ email хаягтай болсоноо автоматаар, удаан хугацааны туршид мэдээлэх боломжтой.
- Одоо байгаа и-мэйлүүдээ Банжиг Мэйл рүү шилжүүлж болно
Мөн POP төрлийн email (жишээ нь @magicnet.mn, @mongolnet.mn, @mobinet.mn) хэрэглэдэг хүмүүс өөрийн Banjig Mail-ээ шалгах үедээ бусад и-мэйлээ ч гэсэн шалгах, илгээх боломжтой. Энэ нь Banjig Mail-ээс гадна нэг дор 5 өөр POP төрлийн и-мэйл шалгах боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл Та нэг ID-аар нэг дороос 6 и-мэйлийг хэрэглэх боломжтой болж байна.
Banjig Mail үйлчилгээг хэрэглэхийн тулд Banjig.ID-тай хэрэглэгчид өөрийн ID-аар нэвтэрч үйлчилгээг идэвхижүүлэхэд л болно. Шинэ хэрэглэгчдийн хувьд Banjig.ID шинээр авхад и-мэйл шууд нээгдэнэ.
|