|
Ганцхан удаа-Бүгд амжих ёстой.....
Шинэчлэгдсэн: 2008-09-15 20:48:15 УБ
Skytel
|
Үүрэн телефон үйлчилгээний Скайтел хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Skycall, d20 үйлчилгээний одоогийн хэрэглэгчиддээ зориулан 1 жилийн сунгалтын эрхтэй, 10,000 төгрөгийн данстай картыг худалдаанд гаргаж мөн нэмж гар утас бэлэглэж байсан.
Хэрэглэгчид маань энэхүү урамшуулалт худалдааны хугацааг уртасгаж өгөхийг хүссэний дагуу 9-р сарын 19-ныг дуустал үргэлжлүүлэхээр боллоо.
Мөн Skycall, d20 үйлчилгээний шинэ хэрэглэгчиддээ зориулан нэг жилийн хугацаатай, 10.000 төгрөгийн данстай шинэ дугаарыг 40,000 төгрөгөөр худалдаанд гаргаж, хамгийн чухал нь шинэ дугаар авсан хэрэглэгч бүрт гар утас бэлэг болгон өгнө. Хэрэглэгч та бүхэндээ үргэлж бэлэгтэй байж, цаг ямагт найрсаг сэтгэл татам инээмсэглэсэн үйлчилгээгээ хүргэх нь бидний зорилт билээ. 365 хоногийн эрх, нэгж нэмээд гар утас авах ховорхон боломж ердөө 5-хон хоног тул та амжиж дугаараа цэнэглэж, шинэ дугаарынхаа эзэн нь болоорой. Скайтел-үргэлж бэлэгтэй....
|