Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

НЭЭЧИХЛЭЭ....

Шинэчлэгдсэн: 2008-10-02 11:28:43 УБ

Хааны хөшөөний Нээлт
Хааны хөшөөний Нээлт
Банжиг.Нэтийн блог булангын " ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУ " блогоос " НЭЭЧИХЛЭЭ.... " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

Нээчихлээ. Ард нь гарчихлаа. Эхэлсэнээ гүйцээчихлээ. Бага ч гэсэн сэтгэл амрчихлаа. Гэхдээ болоогүй ээ. Дутуу байна. Их зүйл их байна. Ар араасаа ажил ундарч байна.

За за олон юм нуршаад яахав зураг хараад ойлгоно биз.

1. Их эзэн Чингэс хааны морьт хөшөөний нээлтийн ёслолын буудлага

2. Олон зочид уригдсан юмааааа

3. Аврага том алтан ташуур залсан юм. Домогтой шүү

4. Алтан ташуураас ерөнхийлөгч адис авсан гэж байгаа. Үйлс нь бүтэх болтугай

5. Их эзэн хааны мэлмийн өмнө зургаа авахуулах нь очсон хүн бүрийн хүсэл

6. Мэдээж дуу хуур, бүжиг наадам байлгүй яахав.

7. Хөшөөгөө мялааж галын тахилга хийлээ. Чингэс хаан бөөгийн шашинтай байсан гэж байгаа.

8. Үдэш нэг иймэрхүү харагдаж байна даа.

9. Салют буудаж ёслол төгөлдөр нээгдлээ. Гайхалтай

10. Ажилаа хийж дууссан юм байна. Захиралтайгаа хамт сүүдрээ татуулдаг хэрэг ээ.

За нэ иймэрхүү л юм болсын. Нарийн нандин зүйлсийг нь энд бичсэнгүй. Ингэс гээд өндөрлөе. Дараа дараа илүү гоё зурагнууд оруулнаа.

 

Хүндэтгэсэн: Ноёнмөнх

 

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: uka, Цаг: 2008-10-02 11:47:45, IP: 77.236.210.254, Улс: Czech Republic
  

sain baitsgaana uu

uneheer goy yumaa bidnii Mongol ulam goy boloh boltugai.goy zurag tawij bayrallaa.

 
Бичигч: ooyo86, Цаг: 2008-10-02 12:04:11, IP: 205.177.25.12 (10.10.200.57), Улс: United States
  

wow

Mgl d bh daa ochih geed amjaagvi yumdag goy boljee saihan haragdaj bna neg ch gesen
vzej harah yum nemegdee goy sanagdaj bna thanks

 
Бичигч: mgl, Цаг: 2008-10-06 20:03:18, IP: 202.72.245.50, Улс: Mongolia
  

mgl

Эрх зүйн онолд тулгуурласан хууль нь шударга
ёсыг хангадаг-
Өнөөдөр Монголын хүчин
төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад шударга
ёсонд хэрхэн нийцэж байна, амьдралд бодиттой
хэрэгжиж чадаж байна уу гэсэн шалгуур
үзүүлэлт нэн чухал хэрэгтэй байгааг хууль
цаазын хөгжлийн өнгөрсөн 16 жилийн түүх
бэлхнээ харуулж байна-ХУУЛЬ бол хууль ёсны
хамгаалалтанд багтах хувь хүмүүсийн эрхийн
хамтын нийлбэр байгууламж мөн гэж Францын
сэтгэгч Фредерик Бастиа тодорхойлж байжээ.
Хуулийн эцсийн зорилго түүний оршин байхын
мөн чанар нь шударга ёсыг нийгэмд хангах явдал
гэдэгт үе үеийн сэтгэгчид судлаачдын үзэл
санаа төвлөрсөн байдаг. Мөн хуулийн мөн чанар
алдагдахад ямар хор үр дагаварт хүргэж
шударга ёс гажууддагийг хүн төрөлхтөнд номлож
сануулсан билээ. Өнөөдөр Монголын хүчин
төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад шударга
ёсонд хэрхэн нийцэж байна, амьдралд бодиттой
хэрэгжиж чадаж байна уу гэсэн шалгуур
үзүүлэлт нэн чухал хэрэгтэй
байгааг хууль
цаазын хөгжлийн өнгөрсөн 16 жилийн түүх
бэлхнээ харуулж байна. Өнөөгийн нийгэмд
үйлчилж байгаа зарим хуулиуд /1992 оны Үндсэн
хуулийн үзэл санаанд нийцүүлэн гаргасан 380
гаруй хууль УИХ-аас батлан гаргажээ/
шилжилтийн үеийн нийгмийн харилцааг
зохицуулан өмнө тавьсан зорилтоо биелүүлсэн
хэдий ч эдүгээ цаг үетэйгээ тохирохгүй байдал
бий болсон, тухайн үеийн улс төр, эдийн засгийн
нөхцөл байдалд уялдуулан гадаадын орны
хуулиудыг импортлон хуулбарлсан нь Монголын
эрх зүйн харилцааны үндсэн хөрсөнд бууж
наалдахгүй байгаа зэрэг нь хууль байдаг
хэрнээ амьдралд хэрэгждэггүй, хуулийг
хэрэгжүүлэх механизм дутмаг, хууль дахь
хариуцлагын тогтолцоо зарим талаар
бүрхэгдсэн, хууль сахиулан хэрэгжүүлдэг
байгууллагуудын эрх зүйн орчин ядмагдуу
байгаа байдлуудаар илэрч байна.Хууль амьдрал
дээр хэрэгждэгүй, хуулинд заагдсан хариуцлага
тооцогдохдоо нийгмийн дээд түвшинд үлбэгэр
сул харин жирийн иргэдэд
хатуу, хуулиас зүйл
заалт тодорхойгүй байдлаар орхигдон хаягддаг
зэрэг зүй бус үзэгдлүүд нь хуулийн мөн чанарыг
өөрчлөхөд нөлөөлдөг томоохон хүчин зүйл болж
байгааг эрдэмтэд судлаачид төдийгүй иргэд
хүртэл шүүн хэлэлцэж байна. Хуулийг улс төрийн
луйвар болгон нийгэмд хэрэгжүүлэх шиг хор
хөнөөлтэй зүйл үгүй гэж Ф.Бастиа, мөн "Хуулийг
хэдхэн хүний ашиг сонирхолд нийцүүлэн
тогтоовоос төрийн байгууллын тухай биш харин
зөвхөн дотоод харгислалын тухай яригдах
болно" гэж их сэтгэгч Платон нар олон зуун
жилийн тэртээ хуулийн мөн чанар, амин сүнс
алдагдвал ямар үр дагавар хор уршиг авч
ирдэгийг өөрсдийн бүтээл туурвилдаа тод
томруунаар тусгажээ. Монгол Улс шилжилтийн
үеийн нийгмийн харилцаанаас идэвхтэй
хөгжлийн харилцаанд ороход түүний тулгуур
үндсийн нэг хуулийг сонгодог утгаар нь
/шударга ёсыг хангах / эрх зүйн онол шинжлэх
ухааны үндэслэлтэйгээр тогтоон хэрэгжүүлэх
нь нийгмийн өмнө тавигдсан тулгамдсан
зорилтын
нэг болоод байна.Дэлхийн нийтийн
хууль эрх зүйн түгээмэл тогтолцооны нэг эх
газрын буюу хуулийг дээдлэх /rulе of law/
тогтолцоог үндсэн хуулиараа тунхаглан
бэхжүүлж, түүний үзэл санаанд нийцүүлсэн
чухал ач холбогдолтой хуулиудыг үе үеийн
хууль тогтоох байгууллага баталж ирсэнийг энд
үгүйсгээгүй, гагцхүү дээр дурдсан шалгуурт
нийцэхүйц нийгмийн харилцааны хөгжлийг
хурдасгагч, стратегийн шинжтэй жинхэнэ
амьдралд зохицсон органик хуулиудыг шинээр
сонгогдож эмхлэгдэн байгуулагдсан хууль
тогтоох байгууллагаас шаардаж байгаа нь
өнөөгийн нийгмийн иргэдийн бухимдал, түүнээс
бий болсон эргэлзээ тээнэгзэл, улмаар төр
засагдаа үл итгэх байдлаар нийгмийн сэтгэл
зүй хүчтэй илэрч буйг хууль тогтоогч анзаарч
хуулийн төсөл санаачлахдаа болон хууль
тогтоох үйл ажиллагаандаа эрх зүйн шинжлэх
ухаанд тулгуурлсан хуулийг батлах аваас
нийгмийн шударга ёсонд нийцэх болов уу гэсэнд
анхаарал хандуулсанд оршино,. Хууль тогтоох
тогтоох үйл ажиллагааны
шинжлэх ухааны
үндэслэлийг дээшлүүлэх, хуулийн төслийг олон
нийтээр хэлэлцүүлдэг буюу нээлттэй байх
нөхцөлийг шинэ шатанд гаргах шаардлагатай
байгаа талаар Монгол Улсын төрийн тэргүүн
шинэ парламентын нээлтэн дээр хэлсэн үгэндээ
дурьдсан нь шинжлэх ухаанд тулгуурласан хууль
амьдралд жинхэнэ утгаар хэрэгжиж, шударга
ёсыг хангах учиртай хуулийн мөн чанар гэдгийг
манай өнөөгийн нийгмийн бүх шатанд хүлээн
зөвшөөрсний тод илрэл юм.Дэлхийн хөгжингүй
орнуудын /Герман, Франц Скандиновийн орнууд
гэх мэт/хууль чухамхүү яагаад амьдралд
бодиттойгоор хэрэгжиж, нийгмийн шударга ёсонд
нийцэж байна вэ гэвэл хууль тогтоох үйл
ажиллагаандаа эрх зүйн шинжлэх ухаанд
тулгуурласан бодит туршилт судалгааг
удирдлага болгодогт оршдог бөгөөд тэгж гэмээ
нь олон улсын, эрх зүйн онол ,практикт сонгодог
жишиг болдог төдийгүй хуулийн мөн чанараа
олсон байдагт оршдог бололтой.Нөгөө талаар
нийгэмд хууль шударга ёсыг бодитойгоор

хэрэгжүүлэхэд ёс зүйн тухай асуудалыг цогц
байдлаар /нийгмийн бүхий л салбарт/ авч
үзэхгүйгээр дээрхи зорилгод хүрэх боломжгүй
юм. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх сөрөг үзэгдэл
болох /монголын нийгэмд зарим талаар нэгэнт
бий болчихсон/ авилга, явцуу эрх ашигт
хүлэгдсэн бүлэглэлүүдийн талцал, хуулийг
үгүйсгэх үзэл, хариуцлагагүй ардчиллыг /дур
зоргын нийгэм/ бий болгохоос урдчилан
сэргийлж ,таслан зогсооход учир дутагдалтай
юм. Аливаа нийгэм урагшлан хурдацтай хөгжихөд
ёс зүй ямар чухал байдаг талаар эртний их
сэтгэгчид номлон сургаал айлдаж, ёс зүй
дутагдвал түүнээс үүдэн гарах хор аюулын
талаар хойч үе бидэнд сануулан ирсэнийг
түүхэн судар бичиг, ном бүтээлд тэмдэглэн
үлдээжээ.Эртний Грекийн их сэтгэгч Аристотель
"Ёс зүй" хэмээх алдарт бүтээлээрээ тэр үеийн
хүн төрөлхтний анхны Төрт улсын нийгмийн
харилцаанд ёс зүй ус агаар мэт хэрэгтэй
байсныг анхаарал хандуулан дурьдахын сацуу
хүмүүсийн ёс зүйн доройтол нь шударга ёс

улмаар төрийн зөв хэлбэрийг алдагдуулан
хүчирхийлэлд автагдахыг нотолж байв. Мөн
Германы сонгодог философич Г.Гегель ёс зүйн
асуудлыг цогц байдлаар сургаал онол болгон
авч үзэж хүний дотоод мөн чанартай холбон
тайлбарлан нийгмийн сэтгэлгээ болгон
хөгжүүлсэнийг хууль, шударга ёсыг дээдэлж,
хариуцлагатай ардчиллыг цогцлоон хөгжүүлж
буй дэлхийн олон орон үндэс суурь болгож
чадсан ажээ.Ёс зүй хэмээх үзэгдэл нь өөрөө
тухайн нийгмийн оюун санааны хөгжлийн үр
дагавар байдаг тул түүнийг нийгмийн бүхий л
салбарт хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлэх
замаар нийт хүмүүсийн амьдралд хэвшүүлэх
шаардлагатай байна.Дорно дахины их сэтгэгч
Күнз Төрд ёс зүй хэрхэн яаж нөлөөлдөг талаар
эртний судар бичигт "төрийн удирдлагад байгаа
түшмэдүүд сайн сайханд тэмүүлж байвал ард
түмэн мөн тийм л сэтгэлгээтэй байна гэж үзээд
нийгэм дэх дээд түшмэдүүдийн ёс зүйг салхи,
ард иргэдийг өвстэй зүйрлэж салхи аль зүгт өвс
тэр зүгт" гэж онч мэргэнээр тодорхойлжээ.

Өнөөдөрийн нийгмийн бүхий л салбарт тэр
дундаа төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэн
үлгэрлэх нь нийт жирийн иргэдэд хэрхэн
нөлөөлж болохыг Күнзийн дээрхи сургаалаар
тайлбарлаж болох юм. Бидний өвөг дээдсэээс
уламжлагдан ирсэн" дээдэс нь суудлаа олохгүй
бол доодос нь гүйдлээ олохгүй" гэж хэвшигдэн
хэлэгддэг зүйрлэлийг бид санахад илүүдэхгүй
бизээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр
УИХ-ын намарын чуулган дээр "Төрийн албан
хаагчийн ёс зүйг чангатган мөрдүүлэх нь
төрийн албаны шинэтгэлийн нэгэн чухал алхам
байх болно"гэж нэлсэн үгэндээ дурдсан нь ёс
зүй өнөө үед ямар хэрэгтэй байгааг мөн илтгэн
харуулж буй хэрэг юм.Монгол Улс шилжилтийн
үеэс гарч үсрэнгүй хөгжилд хүрч, түүнийг
хурдасгахад дэлхийн нийтийн түгээмэл
хандлагад суурилсан өөрийн орны өвөрмөц
онцлогийг шингээсэн, эрх зүйн шинжлэх ухаанд
тулгуурласан амьдралд бодитойгоор хэрэгждэг
стандарт хуулийг тогтоон хэрэгжүүлэх нь том
түлхэц хүчин зүйлийн нэг болох буй за.
Хуульч,
докторант Д.Энхтөр

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Ер бусын зүйлс-46. Сармагчин уу? Адам уу?
2008-10-06 05:12:40 GMT+8 (УБ)
-Орхисонд минь уучлаарай
2008-10-06 05:10:32 GMT+8 (УБ)
-Энэ Хятадуудад идэхгүй юм гэж байхгүй юм аа..
2008-10-06 05:06:49 GMT+8 (УБ)
-Жигнэсэн үхрийн мах
2008-10-04 12:15:16 GMT+8 (УБ)
-Казахстаны соёлын өдрүүд Улаанбаатарт гэрэл зургууд
2008-10-04 12:07:50 GMT+8 (УБ)
-Эхнэртэй эрчүүдийн зовлон их юм даа хөөрхий...
2008-10-03 11:03:25 GMT+8 (УБ)
-Хотын гудамжаар гонзгойров
2008-10-03 10:56:29 GMT+8 (УБ)
-Төрийн хутгуур.
2008-10-02 13:09:46 GMT+8 (УБ)
-Сэгсийгээл үлдсэн шдээээээээээээээ!
2008-10-02 13:02:06 GMT+8 (УБ)
-Харж байгаадаа итгэ...
2008-10-02 12:56:40 GMT+8 (УБ)
-Толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийх тоглоомууд
2008-10-02 12:53:48 GMT+8 (УБ)
-Өнөөдөр чи инээвч...
2008-10-02 12:43:25 GMT+8 (УБ)
-Гэрээ тохижуулахдаа эндээс санаа аваарай - 7
2008-10-02 12:33:20 GMT+8 (УБ)
-Секс судалгаа инээдтэй бас сонирхолтой
2008-10-02 12:17:54 GMT+8 (УБ)
-Deception
2008-10-02 12:06:12 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж