|
Цочир сонин: Хүний эрхийн баяр
Шинэчлэгдсэн: 2008-10-02 11:35:20 УБ Банжиг.Нэтийн блог булангын " Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр " блогоос " Цочир сонин: Хүний эрхийн баяр " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
Пээ таминээ цаана чинь 10-р сарын 4-ний хагас сайн өдөр Фрийдом парад болхийн гэнэ.
Нөгөө лоовпарад, гэй парал гэдэг шиг. лут уу айн.
Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм гэнэ. ямар сайхан эрхэв.
Монгол бүр хүний эрхээ дээдлээд баяр жагсаал хийдэг дээрээ тултал хөгжсөн байх шив.
Тэгээд гого сонин содон гувцастай ирүүл шагнана гэнэ үү.
Би хувьдаа баярлаад үхлээ.
Хүзүүндээ дүүжлүүрийн олстой, толгойдоо цээжиндээ буудуулсан шархтайгаар ахиад буудаад өгөөч гэсэн логотой очоод шагналыг нь хуу хамахым шүү.
Надтай нийлээд тэгээд очих хүн олдохгүй л биз бодуул. Төрийн эсрэг хүмүүс турхирч, нам зандалчилсан хэргээр шоронд чихдүүлнэ биз.
Ай сайхан парад аа гэж.
Хүмүүс буудуулж үхээд, зарим нь шорондоо гатаад хэвтэж байхад лут юм зохиох нь л дээ.
Дамжуулсан хүнээс нь асуулаа:
-Ийшээ ирээд буудуулах байх даа.
-Энэ жагсаал биш баяр.
-Буудуулж үхсэн хүмүүсийн баяр юм уу?
Баяр хүргэе үхээд байгаарай гээд үү
Буудаад байгаарай гээд ч юм уу?
Намын дарга индэр дээр гараад зогсцон тээ.
Гаруудаа Бага малтаж байгаарай. Малаа ядаж нууж бай айн.
Дэлхий даяар булайгаа тарьчаад одоо хүний эрхийн парад гэнэ.
Хэрвээ хүний эрх гэж юу байдгийг амсмаар байгаа бол маний дээр дурдсан шиг гувцаслаад давхиад очоорой.
Тэгээд яахнуу харна биз.
Та нарын яриад баярлаж цовхчоод байгаа хүний эрх чинь аль нэг намын харьяалалд л байдаг зүйл болж тийм үү.
Магнай Батзандан яажийна. Аргаа бараад нэгийг нь түшчийнэ. Гүндалай яаж байна. аль нэгийг нь түшиж, авилгал гэсэн шантаажаас мултарч байна. Хүний эрх нь хаана байгаан.
Аль нэг намын гишүүн биш бол хүн биш, яриа нь янцгааж сонсогдвол их юм болсон байгааз.
Нэртэйгээр нь Бүх ард түмнээрээ аль нэг намд багтаж эрх чөлөөгөө эдлэнэ үү гээд сайхан рэхлаамдах хэрэгтэй шд.
Нарийн ярьвал наа парад чинь ч гэсэн нэг намын тоглолт л байгаа. Салбаганаа очино уу байна уу өөрсдөө мэдэцгээ.
Салбаганаад очиход нь утас хэрэгтэй байх. Утас: 88015222
За тэгээд юу гэж бодож байна.
Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Битмин |