Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

6 сарын 14: Испанийн гайхамшигтай ялалт 4:0, Саудийн Араб Тунисийн сонирхолтой тоглолт 2:2, Германы эцсийн минут дахь гоол 1:0

Шинэчлэгдсэн: 2006-06-15 18:56:00 УБ

German Fan
Энэ өдрийн тоглолтын салхийг хагалж тоглосон Испани, Украйны тоглолтууд үзүүштэй тоглолт байлаа.

Испани дэлхийн аврагын эхний тоглолтондоо гялалзсан амжилт үзүүлж өрсөлдөгчөө 4-0 оор хожсоноор Н бүлгийн дээр 3 оноотойгоор бичигдэх боллоо. Испани 17 дахь минтанд аль хэдийн эхний 2 бөмбөгөө оруулсан нь Украйны ялагдлын ердөө л эхний хэсэг байлаа. Энэхүү 17 дахь минутын гол буруутан нь Украйны Andriy Rusol байсан юм. Тэрээр 17 дахь минутанд алдаа гарган шар хуудсаар торгуулан Испаниудад чөлөөт өшиглөлт хийх боломж өгсөн. VILLA David оновчтой өшиглөснийг мөн л алдаа гаргасан Andriy Rusol мөргөсөн нь Украйны өөрийн хаалганд бүр ч оновчтой оруулсан юм. 47 дахь минутад Украйны VASHCHUK Vladyslav улаан карт авмагц 48 дахь минутад Villa дахин гоол оруулснаар 1 тоглогч дутуу, 3 бөмбөгөөр хожигдож байгаа Украйны хувьд оноо авах найдвар маш муу болсон юм. Испаний Carlos Puyol бөмбөгийг таслан Torres-д дамжуулснаар байдлыг Украйны хувьд улам ч дордуулж 4-0 буюу хожлын бөмбөг хийлээ. Ингэснээр 1950 оноос хойш анх удаагаа Испаний баг нээлтийн тоглолтондоо хожиж байгаа юм.
Сонирхуулахад Испанийн бага хамгийн хямд буюу өрөө нь хоногийн $127 долларын буудалд бууж байгаа юм. Бусад багууд нилээд үнэтэй буудалд бууж байгаа бөгөөд Германы багийн буусан буудал л гэхэд хоногт нэг өрөө нь $3800 долларын үнэтэй юм байна.
Энэ өдрийн дараагийн тоглолт нь Сауди Араб, Тунисийн багуудын хооронд болсон бөгөөд хэн ч энэ тоглолтыг сонирхолтой болно гэж урьдчилан хэлж байгаагүй юмаа. Энэхүү 2 багийн тоглолт сунгасан цаг дээр Тунис гоол хийснээр 2-2 оор тэнцсэн юм. 23 дахь минутад Тунисийн чөлөөт өшиглөлтийг Арабчууд мөргөсөн ч ойсон бөмбөгийг Jaziri оруулсанаар Тунис 1-0 оор хошуучилж эхэлсэн юм. Энэ оноог 2-р үеийн 57-р минут хүртэл эвдэж амжаагүй юм. Харин 57 дахь минутад Al Kahtani оноог тэнцүүлсэн юм. Энэ бөмбөг нь цөлийн залууст маш их урам өгч тэд удалгүй 2 дахь гоолоо Malek Al Hawsawi дамжуулснаар Al Jaber 67 дахь миутанд оруулан 1-2 оор Арабууд тэргүүлж эхэлсэн. Тунисчууд бүх л боломжоороо довтолж эхэлсэн юм. Энэхүү довтолгоо нь Арабчууд хожлоо тэмдэглэж эхлээд байх нэмэлт 3 минутын 2 дахь минутад оноогоо тэнцүүлснээр тэнцлийн 1 оноогоо авах боломжтой болсон юм. Энэ бүлгийн Украйн одоогоор ямар ч оноогүй 4 бөмбөгөөр хожигдоод байгаа болохоор аль аль багд нь бүлгээсээ гарах итгэл өгсөн тоглолт боллоо.
Энэ 2 тоглолтоор сүүлийн Н бүлгийн тоглолтууд өндөрлөж бүх багууд нэг нэг тоглоод байгаа юм.

Banjig.Бизнес лавлах (B2B & B2C) Banjig.Бизнес лавлах (B2B & B2C)
Та сард 3,333 - 12,416 төгрөгөөр онлайн
сурталчилгаа, худалдааны дэлгүүртэй болно.
      - Домэйн нэр
      - Бизнес и-мэйл
      - Вэб талбар энэ бүгд төлбөргүй
Та одоо өдөржин дэлгүүр, худалдаа, үйлчилгээний газараар хэсэж үнэт цагаа гарздах хэрэггүй боллоо.
      - Ажлаасаа
      - Гэрээсээ бүгдийг ав

Дараагийн тоглолт А бүлгийн Герман Польшийн хооронд болсон юм. Энэхүү хоёр багийн тоглолт Дортмунд хотод болсон бөгөөд энэхүү тоглолтын өмнө энэ хотод оршин суудаг олон тооны Польш залуус багаа дэмжин сахилгүйтэн цагдаад баригдсан ч цэнгэлдэх хүрээлэнд Польш хөгжөөн дэмжигчид олон байлаа. Энэ 2 багийн хувьд энэ хожил аль алинд нь маш чухал байсан юм. Өнгөрсөн тоглолтондоо хожигдсон Польшийн хувьд энэ тоглолтонд гарцаагүй хожих шаардлагатай бол нэг хожилтой байгаа талбайн эздийн хувьд энэ тоглолтод хожсоноор тойргоос гарах нэг алхам нэмэхээс гадна Дортмунд дахь стадионы түүхэнд германы баг үргэлж хождог байсан уламжлалыг хадгалах явдал байлаа. Иймээс энэ 2 багийн тоглолт маш өрсөлдөөнтэй болсон юм.
Польшийн баг хамгаалалт довтолгооныхоо хувьд сүүлийн тоглолтоос хамаагүй сайн тоглолт үзүүлж байлаа. Германы баг хамгаалалт муу байсан гэж шүүмжлүүлж байсан ч энэ удаа мөн л сайжирсан байлаа. Урьдны тоглолтонд гэмтлийн улмаас оролцож чадаагүй германы багийн ахлагч Михиал Баллак тоглосон ч багийн гишүүдийнхээ тоглолтонд сэтгэл ханамжгүй байгаа нь илт харагдаж байлаа. Хоёр баг аль аль нь ширүүн довтолж байсан ч үндсэн 90 минутандаа хэн нь ч оноо авч чадсангүй. Харин 75 дахь минутанд Польшийн Radaslow Sobolewski улаан хуудсаар торгуулснаар Польш нэг тоглогчоор дутуу болсон юм. Нэмэлт цагийн эхний минутанд солиогоор орж ирсэн Odonkor амжилттай дамжуулалтыг мөн солиогоор орж ирсэн туршлагатай тоглогч Neuville Польшийн хаалганд оруулан Германы багийг аварлаа. Энэ 2 баг урьд нь 14 удаа таарч Герман 10 хожиж хоёр тэнцэж байсан юм. энэ удаа ч Германы хожлыг нэгээр нэмлээ. Мөн Герман урьдний 3 удаагийн дэлхийн аврагад эхний тоглолтондоо хожиж 2 дахь тоглолтууддаа тэнцдэг уламждадаа эвдэж чадлаа. Германы шилдэг довтлогчдын нэг Miraslov Klose Польш гаралтай Польшт төрсөн бөгөөд Польшийг баг түүнийг авахаас татгалзаж байсан юм. Одоо харин Германы багт түүний хувь нэмэр их байгаа юм. Польшийн багийн хувьд 90 минут барьж чадсан ч сүүлийн 3 минутанд бөмбөг алдсан нь тун харамсалтай бөгөөд тойргоосоо гарах найдвар тун бага болж байгаа юм.

FIFA World Cup 2006 - тоглолтын хуваарь, үр дүнгүүд

Д.Эрхэмбаатар /Banjig.Net/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: tumruu, Цаг: 2006-06-14 23:45:12, IP: 202.179.21.232, Улс: Mongolia
  

fifa 2006

toglolt galzuu bolloo shuu daraagiin togloltuud bur goyo boloh bhaa

 
Бичигч: a, Цаг: 2006-06-15 21:14:11, IP: 202.131.227.132, Улс: Mongolia
  

a

a

 
Бичигч: a, Цаг: 2006-06-16 11:14:35, IP: 202.131.227.132, Улс: Mongolia
  

a

a

 
Бичигч: a, Цаг: 2006-06-16 11:14:47, IP: 202.131.227.132, Улс: Mongolia
  

a

a

 
Бичигч: lhagva, Цаг: 2006-12-08 13:09:51, IP: 175.176.2.101, Улс:
  

fifa 2006

goy bsn

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Бөмбөг орох дургүй өдрийн баатруудаар Итали, Украйны багууд тодорлоо
2006-06-27 08:49:56 GMT+8 (УБ)
-Английн Beckham, Португалийн Maniche нар багтаа хожил авчирч, шүүгч Valentin Ivanov олон эргэлзээтэй шийдвэр гаргалаа
2006-06-25 17:31:44 GMT+8 (УБ)
-Хасагдах тойргийн эхний өдөр: Герман, Аргентина дараагийн шатны шилдэг 8 багт багтлаа.
2006-06-24 18:22:53 GMT+8 (УБ)
-6 сарын 22: "Е" бүлгээс 1:Итали, 2:Гана "F" бүлгээс 1:Бразил, 2:Австрали
2006-06-23 11:34:58 GMT+8 (УБ)
-6 сарын 21: "C" бүлгээс 1:Аргентина, 2:Нидерланд "D" бүлгээс 1:Португал, 2:Мексик
2006-06-22 13:26:08 GMT+8 (УБ)
-6 сарын 20: "А" бүлэгээс 1:Герман 2: Эквадор, "Б" бүлэг 1: Англи 2: Швед
2006-06-21 03:00:07 GMT+8 (УБ)
-6 сарын 19: "G" бүлгийн хувь заяа тодорхойгүй хэвээр, "Н" бүлгээс Испани 16-д шалгарлаа
2006-06-20 10:46:22 GMT+8 (УБ)
-6 сарын 18: Бразил 16-д үлдэх нь тодорхой болж, "G" бүлэг тодорхойгүй хэвээр
2006-06-20 10:45:57 GMT+8 (УБ)
-6 сарын 17: "Е" бүлгийн хувь заяа шийдэгдсэнгүй
2006-06-17 16:40:31 GMT+8 (УБ)
-6 Сарын 16: Дөрвөн багийн хувь заяаг шийдсэн чухал тоглолтууд боллоо.
2006-06-16 22:52:18 GMT+8 (УБ)
-6 сарын 15: Шувтаргын 16 багт үлдэх "А" бүлэгийн 2 баг, "Б" бүлгийн нэг баг тодорлоо.
2006-06-16 18:40:56 GMT+8 (УБ)
-20-р тоглолт: Швед, Прагвайн баг
2006-06-16 00:28:10 GMT+8 (УБ)
-19-р тоглолт: Англи, Тринадад-Тобаго
2006-06-16 00:14:09 GMT+8 (УБ)
-18-р тоглолт: Эквадор, Коста Рика
2006-06-15 23:55:48 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж