|
6 сарын 15: Шувтаргын 16 багт үлдэх "А" бүлэгийн 2 баг, "Б" бүлгийн нэг баг тодорлоо.
Шинэчлэгдсэн: 2006-06-16 18:40:56 УБ
Английн John Terry нь Trinidad and Tobago-ын Stern John-ы Английн хаалганд мөргөн оруулж байгаа бөмбөгийг хамгаалсан
|
Энэ өдөр өмнөх өдрийн байдлаар "А" бүлгээс гарахаар болоод байсан Герман дээр Эквадор нэмэгдлээ. "Б" бүлэгийн Английн баг өрсөлдөгчөө хожсоноор мөн бүлгээсээ шалгарч гарах нь тодорхой болсон бол тус бүлгийн хоёр хожигдол хүлээсэн Парагвайн баг хасагдах нь тодорхой боллоо.
Энэ өдрийн эхний тоглолт Эквадор Коста Рикагийн багуудын хооронд болж Эквадорийн баг гайхалтай 3 бөмбөгийг оруулсанаар Коста Рика, Польшийн багуудын дараагийн шатанд үлдэх горьдлогийг тасалсан юм. Урьдчилсан тоглолтуудад хожсон хожлууд нь дандаа далайн түвшнээс өндөр өргөгдсөн нутгийн дэвжээн дээр байснаас тэднийг зөвхөн нам даралттай өндөр газар тоглож чаддаг гэсэн шуугианд Эквадорууд хариу барьсан юм. Тоглолт эхлээд ердөө 8 минут болж байхад Luis Valencia-ын дамжуулалтыг Tenorio амжилттай мөргөж "чулуу болгосон" юм. Коста Рикачууд энэ хооронд нилээд олон довтолгоо хийсэн боловч тэд боломжийг ашиглаж чадаагүй юу? эсвэл азгүй байсан уу? Ямартаа ч тэднийг гоол оруулж амжаагүй байхад Эквадорын Delgado бөмбөгийг цээжэн дээрээ ойлгон буулгаад амжилтай цохиж орууллаа. Үүгээр тэдний амжилт дууссангүй. Нэмэлт цагийн 92 дахь минутад Kaviedes амжилттай бөмбөг оруулсанаа тэмдэглэн 90 минут оймсондоо хадгалсан нүүрний багаа гаргаж ирэн толгойдоо угалсан. Тэдний энэхүү хожлуудад тэмцээний өмнө бүх 12 тоглолтын стадионоор явж ариутгасан Эквадорын бөө туслаж байж ч болох юм. Ингэснээр талбайн эзэн Германы баг, Эквадорын баг 2 цаашид бүлгээсээ гарах нь тодорхой болсон бөгөө тэдний хоорондын тоглолтоор хэн нь нэгээр хэн нь хоёроор гарах нь тодрох юм. Энэ ч бас чухал зүйл юм. Учир нь энэ тоглолтоор нэгэнт "Б" бүлгээс гарах нь тодорхой болсон Английн багтай хэн нь тоглох нь тодрох юм. Мэдээж хэн нь ч шилдгүүдийн тоонд зүй ёсоор ордог Английн багтай эрт тоглохыг хүсэхгүй байгаа билээ.
Дараагийн тоглолт Англи, TRINIDAD AND TOBAGO-ын багуудын хооронд болсон юм. TRINIDAD AND TOBAGO нь хуучин Английн колони орон байсан бөгөөд 1960 аад оны үед тусгаар тогтнолоо олсон юм. Эдний олон тоглогчид английн клубуудад тоглодог бөгөөд Dwight Yorke гэхэд л Manchester United-д Beckham-тай хамт тоглодог багийн найзууд юм. Энэ тоглолтын талбай дээр бол тэд дайснууд болсон байлаа. Хэн хэн нь идэвхитэй тоглож байсан ч Английн баг илт давуу байдалтай байлаа. Эхний 82 минутанд хэн хэн нь бөмбөг оруулж чадсангүй. Энэ хугацаанд 45 дахь минутанд амьсгал зогсоосон мөч болсон нь Английн John Terry нь Trinidad and Tobago-ын Stern John-ы Английн хаалганд мөргөн оруулж байгаа бөмбөгийг хамгаалсан явдал байлаа. Энэ бөмбөг бараг л орчихлоо гэх мөчид тэрээр хойш өшиглөн аюулыг зайлуулж чадсан юм. Тоглолтын 83 дахь минутад дуншиж байсан эхний гоолыг Английн багийн урт хөлтэй тоглогч Crouch нь Beckham-ын дамжуулсан бөмбөгийг амжилттай айлын хаалганд орууллаа. Удалгүй нэмэлт цагийн 91 дэхь минутад баталгаатай хожлын гоолыг Английн Gerrard өмнөх Эквадорын багийн нэг адилаар оруулж чадлаа. Энэ тоглолтыг мэргэжилтнүүд хүч тэнцвэргүй тоглолт гэж байсан ч TRINIDAD AND TOBAGO 82 минут Английг хамгаалж амжилттай тоглож чадлаа. Магадгүй энэ баг хамгийн хөгшин баг буюу дунджаар 29,5 настай нь нэмэр болж ухаалаг тоголсон ч байж болох юм. Ингэснээр Английн баг шувтаргын 16-д гарах нь нэгэнт тодорхой болж байгаа юм. Харин 1 сая хүн амтай TRINIDAD AND TOBAGO-ын хувьд 16-д үлдэх найдлага тун бага ч горьдлого байсаар байна.
Энэ бүлгийн Швед, Прагвайн багуудийн хувьд маш чухал тоглолт өнөөдөр мөн боллоо. Энэ тоглолтонд хожигдсоноор Прагвайн хувьд 16-д үлдэх найдваргүй боллоо. Харин Шведийн багын хувьд дараагийн өрсөлдөгч нь оноо салгахад хэцүү хүчтэй Английн баг байсанаас энэ тоглолт нь 16-д үлдэхэд чухал хувь нэмэртэй тоглолт байлаа. Энэ тоглолтонд аль аль баг эрчтэй тоглож байсан ч Шведийн баг өмнөх тоглолтоосоо хамаагүй өөрчлөгдөн илт давуу тоглож байсан юм. Энэ тоглолт мөн өмнөх тоглолтын нэгэн адилаар 88 минут хүртэл хэн хэн нь бөмбөг оруулахгүй тэнцэх нь дээ гэж бодох тэр л агшинд Calvin Klein-ы дотуур хувцасны загвар өмсөгч Шведийн Ljungberg бөмбөг оруулсанаар багтаа хожилийг 3 оноотой хамт авчирлаа. Энэ тоглолтын үр дүнд Прагвайн баг 16-д орохгүй болж харин Шведийн баг өмнөх тэнцлийн нэг оноон дээрээ 3 оноо нэмэн 4 оноотой боллоо. Одоо Шведийн баг Английн багтай тоглох тоглолтондоо тэнцэхэд л 16-д орох боломжтой юм. Харин энэ бүлгийн TRINIDAD AND TOBAGO хожиж Швед Английн багт хожигдох юм бол Швед TRINIDAD AND TOBAGO 2-ын хэн олон бөмбөг оруулж цөөхөн бөмбөг алдсан нь 16-д орох юм. Гэхдээ энэ хувилбараар TRINIDAD AND TOBAGO-ын баг 16-д орох найдвар тун бага юм.
Д.Эрхэмбаатар /Banjig.Net/
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
|
|
|
| Та үүнийг мэдэх үү? |
|
|
| Сурталчилгаа |
|
|
| Бусад мэдээнүүд | | - | Бөмбөг орох дургүй өдрийн баатруудаар Итали, Украйны багууд тодорлоо
2006-06-27 08:49:56 GMT+8 (УБ) | | - | Английн Beckham, Португалийн Maniche нар багтаа хожил авчирч, шүүгч Valentin Ivanov олон эргэлзээтэй шийдвэр гаргалаа
2006-06-25 17:31:44 GMT+8 (УБ) | | - | Хасагдах тойргийн эхний өдөр: Герман, Аргентина дараагийн шатны шилдэг 8 багт багтлаа.
2006-06-24 18:22:53 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 22: "Е" бүлгээс 1:Итали, 2:Гана "F" бүлгээс 1:Бразил, 2:Австрали
2006-06-23 11:34:58 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 21: "C" бүлгээс 1:Аргентина, 2:Нидерланд "D" бүлгээс 1:Португал, 2:Мексик
2006-06-22 13:26:08 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 20: "А" бүлэгээс 1:Герман 2: Эквадор, "Б" бүлэг 1: Англи 2: Швед
2006-06-21 03:00:07 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 19: "G" бүлгийн хувь заяа тодорхойгүй хэвээр, "Н" бүлгээс Испани 16-д шалгарлаа
2006-06-20 10:46:22 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 18: Бразил 16-д үлдэх нь тодорхой болж, "G" бүлэг тодорхойгүй хэвээр
2006-06-20 10:45:57 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 17: "Е" бүлгийн хувь заяа шийдэгдсэнгүй
2006-06-17 16:40:31 GMT+8 (УБ) | | - | 6 Сарын 16: Дөрвөн багийн хувь заяаг шийдсэн чухал тоглолтууд боллоо.
2006-06-16 22:52:18 GMT+8 (УБ) | | - | 20-р тоглолт: Швед, Прагвайн баг
2006-06-16 00:28:10 GMT+8 (УБ) | | - | 19-р тоглолт: Англи, Тринадад-Тобаго
2006-06-16 00:14:09 GMT+8 (УБ) | | - | 18-р тоглолт: Эквадор, Коста Рика
2006-06-15 23:55:48 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 14: Испанийн гайхамшигтай ялалт 4:0, Саудийн Араб Тунисийн сонирхолтой тоглолт 2:2, Германы эцсийн минут дахь гоол 1:0
2006-06-15 18:56:00 GMT+8 (УБ) | Өмнөх мэдээнүүд |
|