Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

6 сарын 20: "А" бүлэгээс 1:Герман 2: Эквадор, "Б" бүлэг 1: Англи 2: Швед

Шинэчлэгдсэн: 2006-06-21 03:00:07 УБ

england
Тойргийн тоглолтуудын сүүлийн тоглолтууд болж байгаа энэ өдрүүдэд 4 тэмцээн болсоноор нилээд завгүй өнгөрлөө. Тринадад Тобагогийн тоглогч SANCHO Brent тоглолтын 25 дахь минутанд өөрийнхөө хаалганд бөмбөг оруулсанаар 16-д шалгарч үлдэх өөрийн баг фэнүүдийнхээ эцсийн найдварыг тас цохилоо.

Герман Эквадорын багууд хэн нь бүлгээсээ хэддүгээрт гарах вэ гэдгээ шийдэх эхний тоглолт маш сонирхолтой боллоо. Берлиний олимпийн стадионд Германы iroslav Klose, Lukas Podolski нарын 3 гоол тодорхой ялалтыг талбайн эздэд авчирлаа. Харин Эквадорын багийнхан гол тоглогчдоо ёуулган дараагийн тэмцээнд нөөж байлаа. Польш, Коста Рикагийн багуудын эсрэг амжилттай тоголсон гол довтлогч Agustin Delgado мөн л сууж харагдлаа. Тоглолт эхлээд 4 минут болоход Германы тал амжилттай дамжуулалтуудыг хийж Klose эхнийхээ гоолыг орууллаа. 44 дэхь минутанд мөн тэрээр Michael Ballack-ын дамжуулсан бөмбөгийг айлын хаалганд хийж орхилоо. Ингэснээр тэрээр энэ дэлхийн аврагад 4 гоол оруулан тэргүүлж эхэллээ. Эквадорын багийн аюултай довтолгоог хэдхэн секундын дотор 57 дахь минутанд Германы Schneider дамжуулан Podolski гоолоор хариу барьлаа. Энэ тоглолтонд Герман илүү ч олон бөмбөг оруулах боломжтой байлаа. Харин Эквадорын багийн хувьд хасагдах 16-н багийн тоглолтонд "Б" группын ялагчтай таарах боллоо.

Энэ хоёр багийн тоглолттой нэгэн зэрэг "А" бүлгээс хасагдах нь нэгэнт тодорхой болсон Польш, Коста Рикагийн багууд тоглолоо. Энэ 2 багийн хувьд нэгэнт тэмцээн дуусч байгаа ч бага ч гэсэн бахархалтай буцах зорилготойгоор тоглож байлаа. Польш 2-1 харьцаагаар хожиж 3-р байрт шалгарсан бол Коста Рикагийн баг " хожидолтойгоор сүүл мушгин маш муу амжилттайгаар нутаг буцах боллоо. Тэмцээн хэдийгээр Коста Рикагийн багийн 25 дахь минутанд оруулсан бөмбөгөөр Коста Рикагийн талд урам өгч эхэлсэн ч 10 хүрэхгүй минутын дараа Польшийн Batosz Bosacki харийг нь барьж оноог тэцүүллээ. Batosz Bosacki дахин 66 дахь минутанд булангийн цохилтыг мөргөн оруулсанаар хожлын гоолыг авчирлаа. Польш энэ удаа эрэлхэг тоглож үүнээс ч олон оноогоор ялах боломжийг гаргаж байлаа. Энэ 2 баг аль аль нь энэнээс илүү амжилт хүсч ирсэн ч өнөөдөр тэдний хувьд дэлхийн аврага дууслаа.

Энэ 2 тоглолтын дараа дахин 2 тоглолт боллоо. Англи Шведийн багуудын хооронд болсон сонирхолтой тоглолт хэд хэдэн зүйлийг шийдэх байлаа. Нэгэнт 16-д үлдэх нь тодорхой болсон Английн багийн хувьд дараагийн хасагдах 16-ын тоглолтонд 2-оор гарвал Германтай таарах сонирхолгүй байгаагаа илэрхийлээд байгаа билээ. Шведийн баг хэдийгээр 2-т бичигдэж байгаа ч шалгарах эсэх нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байлаа. Шведийн баг хожигдох юм Тринадад Тобагагийн баг ялж тэднийг хасах боломжтой байлаа. Харин тэнцэх буюу хожиход 16-д шалгарах байлаа. Тэдни тоглолтыг үзэхэд тэд тэнцэх биш хожиж нэгээр гарч талбайн эзэн германуудтай таарахыг хүсэхгүй байгаа нь илт байлаа. Энэ 2 багийн хэн нь ч талбайн эзэнтэй ийм эрт таарах хүсэхгүй нь ойлгомжтой. 1968 оноос хойш Англи Шведийн багийг хожиж байгаагүй түүх энэ удаа ч давтагдаж тэд 2-2 харьцаатайгаар тэнцлээ. Энэ хоёр багийн тоглолт эхлээ 2 минут өнгөрөхөд Английн баг шилдэг довтлогчийн өвдөг ямар нэгэн гадны нөлөөгүйгээр нугаран унаж гэмтсэнээр Английн багт том хохирол учирлаа. Түүнийг дамнуурган дээр авч явсаны дараагаар Английн багийн нэг шар хуудсаар торгуулсан байгаа тоглогч Peter Crouch-ыг сольж орууллаа. Тэрбээр дахин улаан карт авах юм бол дараагийн тоглолтонд орох эрхээ хасуулах учраас маш хянамгай тоглох шаардлагатай байлаа. Тоглолтын 34 дэхь минутад бөмбөгийг цээжин дээр ойлгон 25 метрээс Joe Cole шууд өшиглөн гоол оруулсанаар англичууд давамгайлж эхэллээ. Tobias Linderoth-ын булангийн цохилтыг Allback мөргөн английн хаалганы буланд оруулсанаар дэлхийн аврагын түүхэн дэхь 2000 дахь бөмбөгийг орууллаа. Тоглолтын 85 дахь минутанд Joe Cole-ын дамжуулсан бөмбөгийг Gerrard амжилттай оруулсанаар тэргүүлж эхэлсэн нь удсангүй. 90 дэхь минутанд Larsson бөмбөг оруулж дахин тэнцүүллээ. Ингэснээр энэ бүлгээс Англи нэгээр Швед 2оор гарах нь Тринадад Тобага яг энэ мөчид хожигдсон учраас тодорхой боллоо. Нэгээр гарсан Английн багийн шагналд Эквадорын баг байгаа бол Шведийн аг яалт ч үгүй талбайн эзэн Германы багтай халз тулгарах нь тодорхой боллоо. 1968 оноос хойш түүх өөрчлөгдсөнгүй харин 2002 онд энэ 2 баг бүлгээсээ хамтадаа гарч байсан түүхээ давтлаа.

Энэ тоглолттой зэрэгцээгээр Тринадад Тобаго 16-д шалгарах сүүлчийн найдвараа алдлаа. Энэ тоглолтонд хасагдах нь нэгэнт тодорхой болж муу тоголж байсан Прагвайн баг эцсийн удаа нэрээ бахархалтайгаар өргөсөн бол хамгийн цөөхөн 1 сая гаран хүн амтай орон Тринадад Тобагогийн тоглогчид нэг ч хожилгүй нэг ч бөмбөггүй буцлаа. Тэдний Шведтэй тэнцсэн тоглолт нь тэдэнд 16-д үлдэх сүүлчийн очийг гялалзуулж байсан бол 2 хожигдсон Прагвайн баг нэрээ сүүлийн удаа өндөрт өргөхөөс өөр зорилго байсангүй. Харамсалтай Тринадад Тобагогийн дэлхийн аврагын цорын ганц гоолоо өөрийнхөө хаалганд Brent Sancho 25 дахь минутанд хийлээ. Тэрээр Roberto Acuna-ын чөлөөт өшиглөлтийг ийнхүү өөрийнхөө хаалганд оруулсанаар эдний багийн 16-д багтах гэсэн эрмэлзлэл уруу ус цацаж орхисон юм. Үүнээс хойш тэд талбайд хэдий давамгай тоглож эрч хүчтэй байсан ч бөмбөг оруулж чадсангүй. Харин Прагвайн Nelson Cuevas 86 дахь минутанд хожлын 2 дахь бөмбөгийг орууллаа. Ингэснээр Прагвайн баг Англи Шведийн дараа 3-т бичигдсэнээр хасагдлаа. Харин Тринадад Тобагогийн багийн хувьд харамсалтай тоглолт болж үлдлээ.


Д.Эрхэмбаатар /Banjig.Net/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Xtreme, Цаг: 2006-06-21 06:30:02, IP: 221.238.132.219, Улс: China
  

GOOD

Saihan medeelel bna tnks !

 
Бичигч: aaaaat, Цаг: 2006-11-12 22:36:04, IP: 202.55.177.252, Улс: Mongolia
  

altan-ud@yahoo.com

Germany go you are champion

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Бөмбөг орох дургүй өдрийн баатруудаар Итали, Украйны багууд тодорлоо
2006-06-27 08:49:56 GMT+8 (УБ)
-Английн Beckham, Португалийн Maniche нар багтаа хожил авчирч, шүүгч Valentin Ivanov олон эргэлзээтэй шийдвэр гаргалаа
2006-06-25 17:31:44 GMT+8 (УБ)
-Хасагдах тойргийн эхний өдөр: Герман, Аргентина дараагийн шатны шилдэг 8 багт багтлаа.
2006-06-24 18:22:53 GMT+8 (УБ)
-6 сарын 22: "Е" бүлгээс 1:Итали, 2:Гана "F" бүлгээс 1:Бразил, 2:Австрали
2006-06-23 11:34:58 GMT+8 (УБ)
-6 сарын 21: "C" бүлгээс 1:Аргентина, 2:Нидерланд "D" бүлгээс 1:Португал, 2:Мексик
2006-06-22 13:26:08 GMT+8 (УБ)
-6 сарын 19: "G" бүлгийн хувь заяа тодорхойгүй хэвээр, "Н" бүлгээс Испани 16-д шалгарлаа
2006-06-20 10:46:22 GMT+8 (УБ)
-6 сарын 18: Бразил 16-д үлдэх нь тодорхой болж, "G" бүлэг тодорхойгүй хэвээр
2006-06-20 10:45:57 GMT+8 (УБ)
-6 сарын 17: "Е" бүлгийн хувь заяа шийдэгдсэнгүй
2006-06-17 16:40:31 GMT+8 (УБ)
-6 Сарын 16: Дөрвөн багийн хувь заяаг шийдсэн чухал тоглолтууд боллоо.
2006-06-16 22:52:18 GMT+8 (УБ)
-6 сарын 15: Шувтаргын 16 багт үлдэх "А" бүлэгийн 2 баг, "Б" бүлгийн нэг баг тодорлоо.
2006-06-16 18:40:56 GMT+8 (УБ)
-20-р тоглолт: Швед, Прагвайн баг
2006-06-16 00:28:10 GMT+8 (УБ)
-19-р тоглолт: Англи, Тринадад-Тобаго
2006-06-16 00:14:09 GMT+8 (УБ)
-18-р тоглолт: Эквадор, Коста Рика
2006-06-15 23:55:48 GMT+8 (УБ)
-6 сарын 14: Испанийн гайхамшигтай ялалт 4:0, Саудийн Араб Тунисийн сонирхолтой тоглолт 2:2, Германы эцсийн минут дахь гоол 1:0
2006-06-15 18:56:00 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж