|
6 сарын 21: "C" бүлгээс 1:Аргентина, 2:Нидерланд "D" бүлгээс 1:Португал, 2:Мексик
Шинэчлэгдсэн: 2006-06-22 13:26:08 УБ Аргентина, Нидерландын, Португал багууд нэгэнт гарах нь тодорхой байсан бол Мексикийн баг өнөөдөр эцсийн байдлаар 16-д үлдэхээ шийдлээ.
Энэ өдөр тоглосон Аргентина, Нидерландын багууд тэнцсэнээр 2 баг дараагийн шатанд шадгарахаар боллоо. Тэр 2 тус бүр нэг тэнцэж 2 ялсанаар 7 оноотой болж гоолынхоо зөрүүгээр Аргентина 1-д Нидерланд 2-т гарлаа. Ингэснээр Аргентины баг "D" бүлгийн 2т гарсан Мексикийн багтай тоглох болж Нидерландын багт нэгт гарсан Португалтай тоглох боллоо.
Харин энэ "С" бүлгийн үлдсэн 2 багийн хувьд нэр төртэйгээр нэг ялалт байгуулахыг зорихоос өөр зүйл байсангүй. Энэ тэмцэл ч ширүүн болж ялагчаар нь Айворын хойгийн залуус тодорлоо. Тэд нэг ч гэсэн ялалт авч эх орондоо бадам буцах боллоо.Энэ залуус 2 бөмөгөөр хожигдож байсан ч 3-2 оор хожимж чадсанаар бүлэгтээ 3 оноотойгоор 3-р байранд орсон бол Серби Монтанегрогийн баг нэг ч оноогүй 10 гоол алдсан амжилттайгаар буцлаа. Сербийн Zigic 10 минут өнгөрөхөд капитаныхаа пассыг амжилттай гоол болголоо. Дахин 10 минут өнгөрч тоглолтын 20 дахь минут болоход Ilic хамгаалалтын алдааг ашиглаж гоол хийснээр Сербичүүд бахархалтайгаар тоглолтыг хошуучилж эхэллээ. 37 дахь минутаас эхлэхн тоглолт Айворийн хойгийнхны талд ашигтайгаар эргэж Dindane торгуулийн цохилт хийсэн ч алдаа гаргаж дахин өшилөж хоёуланд нь оруулсанаар эхнийхээ гоолыг авлаа. Тэрээр 67 дахь минутанд дахин нэг гоолыг мөргөж оруулсанаар оноо тэнцлээ. Харин 86 дахь минутанд Kalou дахин нэг торгуулийн цохилт хийж Айворийн талд члалтыг авчирлаа.
Харин "D" бүлгийн Португал нэгэнт гарах нь тодорхой байсан бол Мексик Анголийн багуудыг өнөөдөр хувь заяаг нь шийдлээ. Португал Мексикийн багийг 2-1 ээр хожин 3 тоглож 3 хожин 16-д шалгарч үлдэх нь баталгаатай боллоо. Португал нэгэнт дараагийн шатанд тоглох нь тодорхой болсон болохоор шүүгч шар хуудастай Cristiano Ronaldo, Costinha, Deco, Nuno Valente, Pauleta гэсэн 5 тоглогчоо солионы сандал дээр суулгасан байлаа. эднийг байхгүйд бусад тоглогч нар юу чаддагаа харууллаа. Simao Sabrosa 6 дахь минутанд эрчтэй довтолж орон дамжуулсанаар Maniche хний гоолыг орууллаа. Өрдөө л 24 дэхь минутанд торгуулийн цохилтыг Simao амжилттай гүйцэтгэн 2-0 оор тэргүүлэх боллоо. Энэ эрт тэргүүлэлтийн хариуг Мексикийн тал удалгүй барин сандаргасныхаа дараа булангийн цохилтыг Fonseca амжилттай мөгрөж оноог 29 дэхь минутад 2-1 болголоо. Харин 57 дахь итнутанд оноог тэнцүүлэх боломжтой торгуулийн цохилтыг Мексикийн тал ашиглаж чадсангүй. Тэмцээн 2-1 ийн харьцаатайгаар дууслаа. Португалийн баг 3 хожилтойгоор бүлээс нэгээр гарах боллоо.
Энэ 2-н тоглолттой нэгэн зэрэг Иран Анголийн багууд тоглож Анголийн дараагийн шатанд шалгарах боломжоо хэдийгээр Мексикийн баг хожигдоод байсан ч авч чадсангүй. Анголийн баг энэ тоглолтонд хожсон бол Мексикийн багийн нэгэн адил 4 оноотой болж гоолын зөрүүгээр хэн олон гоолтой нь 16-д шалгарах боломжтой байлаа. Харин 1-1 ээр энэ нйадлага нуран унасан юм. Анголийн багийн Flavio 60 дахь минутанд амжилттай мөргөж бөмбөг оруулсанаар тэдний найдлага бадарсан ч тэмцээн дуусахаас 15 минутын өмнө Mahdavikia-ын булангийн цохилтыг Bakhtiarizadeh оруулсанаар тэдний горьдлогыг бүр мөсөн тасалсан юм. Ингэснээр "D" бүлгээс Потугали нэгээр Мексик 2-оор гарлаа. Тэдний ард Ангол Ираны багууд тус бүрдээ оноотой ч хоцорлоо. Маргаашийн тоглолтонд "E", "F" бүлгүүдийн хувь заяа шийдэгдэх сонирхолтой тоглолтууд болох юм.
Д.Эрхэмбаатар /Banjig.Net/
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: ?,
Цаг: 2006-06-22 11:58:29,
IP: 219.142.99.29,
Улс: China
| | |
Үг үсгийн алдааг хянах боломжгүй байдаг юм уу?
Мэдээлэл хүргэж байгаа нь сайшаалтай боловч уншихад алдаа багатай байвал зүгээр байна. |
| |
|
Бичигч: jal,
Цаг: 2006-06-24 03:47:17,
IP: 202.179.26.154,
Улс: Mongolia
| | |
hi
portugal ch dajgui bna lee shu |
| |
|
Бичигч: girl,
Цаг: 2006-07-09 19:20:12,
IP: 202.179.1.3,
Улс: Mongolia
| | |
portugal
manai muu portugaliin ronaldo ch guzel shvv. bas aldartai hol bombogchdiin zurag aimaar olniig tawiarai |
| |
|
Бичигч: aajaa,
Цаг: 2008-02-07 09:35:44,
IP: 202.72.240.226,
Улс: Mongolia
| | |
sonin
shuud orj duu sonsoj boldoggui ym uu?
|
| |
|
|
|
| Та үүнийг мэдэх үү? |
|
|
| Сурталчилгаа |
|
|
| Бусад мэдээнүүд | | - | Бөмбөг орох дургүй өдрийн баатруудаар Итали, Украйны багууд тодорлоо
2006-06-27 08:49:56 GMT+8 (УБ) | | - | Английн Beckham, Португалийн Maniche нар багтаа хожил авчирч, шүүгч Valentin Ivanov олон эргэлзээтэй шийдвэр гаргалаа
2006-06-25 17:31:44 GMT+8 (УБ) | | - | Хасагдах тойргийн эхний өдөр: Герман, Аргентина дараагийн шатны шилдэг 8 багт багтлаа.
2006-06-24 18:22:53 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 22: "Е" бүлгээс 1:Итали, 2:Гана "F" бүлгээс 1:Бразил, 2:Австрали
2006-06-23 11:34:58 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 20: "А" бүлэгээс 1:Герман 2: Эквадор, "Б" бүлэг 1: Англи 2: Швед
2006-06-21 03:00:07 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 19: "G" бүлгийн хувь заяа тодорхойгүй хэвээр, "Н" бүлгээс Испани 16-д шалгарлаа
2006-06-20 10:46:22 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 18: Бразил 16-д үлдэх нь тодорхой болж, "G" бүлэг тодорхойгүй хэвээр
2006-06-20 10:45:57 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 17: "Е" бүлгийн хувь заяа шийдэгдсэнгүй
2006-06-17 16:40:31 GMT+8 (УБ) | | - | 6 Сарын 16: Дөрвөн багийн хувь заяаг шийдсэн чухал тоглолтууд боллоо.
2006-06-16 22:52:18 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 15: Шувтаргын 16 багт үлдэх "А" бүлэгийн 2 баг, "Б" бүлгийн нэг баг тодорлоо.
2006-06-16 18:40:56 GMT+8 (УБ) | | - | 20-р тоглолт: Швед, Прагвайн баг
2006-06-16 00:28:10 GMT+8 (УБ) | | - | 19-р тоглолт: Англи, Тринадад-Тобаго
2006-06-16 00:14:09 GMT+8 (УБ) | | - | 18-р тоглолт: Эквадор, Коста Рика
2006-06-15 23:55:48 GMT+8 (УБ) | | - | 6 сарын 14: Испанийн гайхамшигтай ялалт 4:0, Саудийн Араб Тунисийн сонирхолтой тоглолт 2:2, Германы эцсийн минут дахь гоол 1:0
2006-06-15 18:56:00 GMT+8 (УБ) | Өмнөх мэдээнүүд |
|