Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Ази номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны стандартчлалын олон улсын хурал эхэллээ

Шинэчлэгдсэн: 2007-07-25 19:02:13 УБ

Дэлхийн улс орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжүүд нь улам бүр дэлхий нийтийг хамарсан эвсэн нэгдэх шинжтэй, харилцан нээлттэй болж, утасгүй холбоо, сансарын хөдөлгөөнт холбоо, компьютер, харилцаа холбоо болон радио телевиз өргөн нэвтрүүлэгийн нэгдмэл технологи нэвтэрч, сүлжээний мултимедиа орчныг бүрдүүлэх чиг хандлагаар хөгжиж байна.

Мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сүлжээ, төгсгөлийн тоног төхөөрөмжүүд хоорондоо холбогдох, харилцан ажиллагааг найдвартай хангах үндсэн нөхцөл нь стандарт юм. Шинэ техник, технологийн стандарт, шаардлагыг боловсруулан өргөн нэвтрүүлж мөрдснөөр харилцаа холбоо, мэдээллийн сүлжээ болон тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, шудрага өрсөлдөөний таатай нөхцөл бүрдүүлэх, харилцан холбогдох, үйлчилгээний чанар, хамрах хүрээг нэмэгдүүлэх, хэрэглэгээний шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж олон улсын байгууллага, улс орнууд үзэж байгаа билээ.

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага /АНДЦХБ/ болон Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ хамтран Ази, номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын олон улсын хурал 2007 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Их тэнгэр цогцолборт эхэлж байна. Хурлыг МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг, АНДЦХБ-ын гүйцэтгэх захирлын орлогч Т.Яамада нар нээж хурлын ач холбогдлыг өндөр үнэллээ. Энэхүү хуралд тус байгууллагын гишүүн Афганистан, Балба, Бангладеш, Бутан, БНХАУ, БНЭУ, БНАЛАУ, Япон, Филиппин, Папуа Шинэ Гвиней, Пакистан, Шри Ланк, Иран, Вьетнам зэрэг 20 гаруй орны болон Монголын 100 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Хурлын үеэр бүс нутгийн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартчиллын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, шинэ үеийн сүлжээ, үүрэн телефоны 3 дахь үе, интернэт телевиз, тээврийн ухаалаг систем, утасгүй технологийн стандартчиллын үйл ажиллагааны хөгжил, Дэлхийн цахилгаан холбооны стандартчиллын их хуралд Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын байр суурийг нэгтгэх тогтоолын төсөл, оруулах зөвлөмж санал зэргийг хэлэлцэж, хурлаас холбогдох баримт бичгүүдийг гаргана.

Хурлыг зохион байгуулахад ХХЗХороо, МЦХ ХК, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител ХХК зэрэг олон байгууллага, компаниуд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: monsingle club, Цаг: 2007-07-25 19:27:44, IP: 202.131.227.154, Улс: Mongolia
  

web

Manai clubiin talaarh medeelliig 3w tseg mongoliansingleclub tseg comoos orj uzeerei.

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Тархины сканнерын тусламжтайгаар таны юу харж байгааг компьютер мэдэх боломжтой боллоо
2008-03-06 18:27:51 GMT+8 (УБ)
-Би дэлхийн өмнө хариуцлага хүлээдэг
2008-02-04 11:16:16 GMT+8 (УБ)
-Сармагчин сайндаа л хоёр настай хүүхдийн төвшинд ярина
2007-12-03 12:41:20 GMT+8 (УБ)
-Уураг тархи ба орчлонт ертөнц
2007-11-22 12:25:44 GMT+8 (УБ)
-PlayStation3 нэг насны ойгоо тэмдэглэлээ
2007-11-21 17:04:50 GMT+8 (УБ)
-Дэлхийн дулаарлыг дайнтай зүйрлэв
2007-11-16 12:39:15 GMT+8 (УБ)
-AMD компани quad-core процессороо гаргахад бэлэн боллоо
2007-08-30 15:50:43 GMT+8 (УБ)
-Тэнгэрээс аймшгийн хаан ирэхэд Монголын агуу хаан амилж хаанчилна
2007-08-20 12:18:02 GMT+8 (УБ)
-Хүний насыг уртасгаж болох уу?
2007-08-18 14:20:08 GMT+8 (УБ)
-Интернэтийг эх хэлээрээ ашиглах боломж нэмэгдсээр байна
2007-06-08 21:09:46 GMT+8 (УБ)
-Гэрийн тэжээвэр ингэнээс Хавтгайг гаргаж авна
2007-06-04 12:37:23 GMT+8 (УБ)
-Монголд компьютер үйлдвэрлэлээ
2007-05-29 12:25:58 GMT+8 (УБ)
-Дэлхийгээс өөр амьдрал оршиж болох гариг олдлоо
2007-04-27 16:11:16 GMT+8 (УБ)
-Гэрэл судлаач эрдэмтэн
2007-04-25 12:48:11 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж