Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Тусгаар тогтносон Өвөрмонгол улс /1936-1945/
2009-01-07 12:37:58 УБ
Дэ Ван
Дэ Ван
Банжиг.Нэтийн блог булангын " Aнд...лог " блогоос " Тусгаар тогтносон Өвөрмонгол улс /1936-1945/ " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

Дэлхийн түүхэнд *Мэнжаан* гэдэг улс тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ бол 1936-1945 онд Өвөрмонголын нутагт оршин тогтнож байсан улс болой. Хятадаар хэвшсэн Мэнжаан гэдэг үгийг орчуулбал Монгол хязгаар гэсэн утгатай аж.

506800 ам км нутагтай, 5,5 сая хүн амтай байжээ. Хүн амынх нь 20 хувь нь монголчууд, 80 хувь нь хятад угсаатнууд аж. Гэхдээ төрийнх нь эрхийг гагцхүү монголчууд атгана. Үнэндээ япончуудыг аялдан дагалдахаас өөр аргагүй байжээ. 

Улсын монгол нэршил нь Мэнжаан хязгаар бус, ердөө Монгол улс гэж байжээ.

Ерөнхийлөгч нь Дэмчигдонров ван.

Тэрбээр Их Монгол улс байгуулахыг зорьж байжээ. Чингисийн удамт түүний улсад суурьшмал хятад маш их байсан ч тэднийг уусгана, эсвэл нүүлгэн шилжүүлнэ, аль нэгийг нь ч хослуулан хэрэгжүүлж ч болно гэж төлөвлөсөн байжээ. Японы дэмжлэг түүнийг өөртөө итгэлтэй болгож байв.

Ads by Banjig.Net

Манжийг Манчукуо, Манжаан, Манж Го гэж ханз үсгийг янз бүрээр баримтлан нэрлэвч Манж нь л байсны адилаар Мэнкукуо, Мэнжаан, Монгу Го гэж элдвээр бичивч Монгол нь байсан юм.

Өвөрмонгол улсын далбааны дийлэнхийг хөх өнгө эзлэх агаад монголчуудыг, харин улаан нь японыг, шар нь хятадыг, цагаан нь хуйг /лал-хятад дунган/ төлөөлж байв.

Их хааныг мэндэлснээс эхлэн тоолох Чингисийн он тоололтой байжээ.

1938, 1940, 1944, 1945 онуудад өөрийн гэсэн цаасан мөнгийг  /төгрөг, юань/ зоосыг гүйлгээнд гаргаж хэрэглэж, 1943 оноос 7 шуудангийн марк гаргасан байв.

10 мянган цэрэг бүхий армитай, Япон, Манж, Ван Зин Вэйн засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөж дипломат харилцаа тогтоосон байв.

Гэхдээ Мэнжаан нь Манжаантайгаа таарамж муутай байлаа. Учир нь Өвөрмонголын дорнод хэсэг Мажийн бүрэлдэхүүнд Монгол Автономи нэртэйгээр орсон байсан агаад, түүнийг улсдаа нийлүлж өгөхийг Дэ ван байнга Японоос шаардаж байжээ.

1936-1945 онд Өвөрмонголын нутаг дээр Япон, Гоминдан, ХКН-ы цэргүүд 3 тал болон байлдаж түйвээсээр ирсэн учир Дэ ван улсынхаа бүхий л нутаг дэвсгэрийг хянаж чаддаггүй байжээ.

Хөх хот орчмыг л байнгын хяналтандаа байлгаж байв.

Улмаар Чуулалт хаалганд ӨМУ-ын засгийн газар, парламент нүүж очсон.

1945 онд Монголын армид Дэ вангийн цэрэг бууж өгч парламент нь БНМАУ-д нэгдэх хүслээ илэрхийлсэн тогтоолоо манай генерал Эрэндоод гардуулан өгснөөр ӨМУ оршин тогтнохоо больсон. 

Өвөрмонголын зүүн, баруун бүс нутагт тус тус Монголын шинэ шинэ улсуудыг зарлан тунхаглаж байсан байдаг. 1947 онд Хятадын коммунистууд ӨМӨЗО-г тунхагласан юм. 

Харин Өвөрмонголын шинэ тусгаар улсын арми гэгдэх зэвсэгт хүчнийг Эрхэмбаатар хэмээх ноён толгойлж хятадын эсрэг удтал эсэргүүцэн байлдсан бөгөөд 1949 оны 8-р сард л ялагдан бууж өгчээ.




Сэдэв:

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Дэлхийн алдартай дуучдын клипүүдийг үзэж дуугаа татаж авахыг хүсэж байна уу?
Шашны зарим үгийн тайлбар
"ТУНГАЛАГ ТАМИР"-н Галсан бол давгүй залуу
Ер бусын зүйлс-4. Цэцгийн үнэр
Шүүх хуралд орсон нь
 

Төстэй мэдээнүүд


Сэтгэгдэлүүд

1. Boloro | 2009-01-07 19:23:53
Sonin sonsoj bgagui l tuuh bna shan yum tavisand bayrlla
2. Boloro | 2009-01-07 19:25:53
Sonin sonsoj bgagui l tuuh bna shan yum tavisand bayrlla
3. chinguunjqv | 2009-01-07 21:35:20
Үнэхээр сонин түүх байна Гэхдээ одоо Өвөр монголыг ихэнх хувь нь хятаджисан гэдэг Газар нутгийнх нь 80%-ыг хан овогтнууд эзэмшдэг гэхээр яах ч аргаггүй тэгээд ч эрх мэдэл харьцангүй хязгаарлагдмал байдагтай ч холбоотой биз дээ.
4. ìîíãîë õ¿í | 2009-01-09 09:49:46
àð ìîíãîë ºâºð ìîíãîë íýãäýõ áîëòóãàé
5. gf | 2009-01-09 10:42:31
Mongol hunburiin sanah bodoh yostoi zuil bol hezee negen tsagt ikh mongol uls baiguulakh. tiim bolomj garah yostoi tsagiig huleekh

6. Ìîíãîëûí òºëºº | 2009-01-09 12:32:03
Õàëèìàã ìîíãîë, ºâºð ìîíãîë, áóðèàä ìîíãîë, óðèàíõàé ìîíãîë /òóâà/, õàçàð ìîíãîë, áàðàã ìîíãîë, õºõ íóóðûí ìîíãîë, óéãàð ìîíãîë÷óóä á¿ãä íýãäýãò¿í.
Ýçýí ÷èíãèñèéí îíãîí îëäæýý.
7. elfen | 2009-01-09 19:56:01
Нармай Монгол Улс байгуулагдах болноо бид эвтэй байвал Халимагаа,Тувагаа, Өвөрмонголоо,Дээд Монголоо, Буриадаа авч чаднаа
8. tsoros ovogt | 2009-01-09 19:57:34
bolomjtoi tsag hugatsaag huleeh bish bii bolgoh heregtei
bidnii ovog deedes hezee ch shan tsag iren gej huleej,busdiin hold sogdoj yawaagui shuu zaluusaa. monh hoh tenger bidniig iweeg
9. hongor | 2009-01-09 22:55:40
neeree ter ved yagaad niilchxeeg vi yum bol tegsen bol odoo daxiad delxiig izlex tolowlogoo bolowsoruulax gvi yu
10. bk ?????? | 2009-01-10 17:17:38
эхлээд 10 сая болоод авья дараа нь нэгдэж болох байлгүй Залуусдаа хандаж бичихэд ох ох ох ох ох ох ох сайн хийцгээ
11. ggg | 2009-01-18 19:30:06
hervee boldog bol ter uyed hor hutgaad /terror/ ch bolov uvurmongol mongol 2-oo neg ulsaar ni avch uldehsen.
12. ga-ga-ga | 2009-04-05 14:23:11
vneheer sonirholtoi sedew niitelsen bn.
nadad yag odoonii owormongoliin talaarh medeelel heregtei bgaam l da.haanaas yaj olj boloh bol ( mongoloor )
tnx !!!!!!!!!
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: