Хумс
|
Банжиг.Нэтийн блог булангын " Fashion & Advice " блогоос " Залуусын хэзээ ч ойлгохгүй 11 зүйл " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
Залуусын зөвхөн “ хард драйв”, “ флэш – карт “
зэрэг vгсийг л сайн ойлгодог. Харин тэд бидний өдөр тутам хийдэг бас
энгийн vйлдлvvдийг хvлээн авч чаддаггvйгээр барахгvй ямар учиртайг нь
ойлгодог ч vгvй байна.
10 см хумс
Сэрээ шиг урт хумс ямар хэрэгтэйг тэр ер ойлгодоггvй. тэгээд ч ямар нэг
зvйл хийхэд ихээхэн тээр болдог баймаар санагддаг байна. Тэд биднийг
хумсаа хугалчихаад багтарч vхэх дөхөж уурлан бухимдахыг хараад
дооглоцгоодог. “ Би ирээдvйн найз охиныхоо гарт анхаарлаа хандуулна.
Тvvний гар нарийхан урт хуруутай бас цэвэрхэн богино хумстай байх
ёстой” гэж 18 настай Болд ярьсан бөгөөд тэрээр хэзээ ч час улаанаар
будсан урт хумсны ач холбогдолыг ойлгож чадахгvй байгаагаа хэлж байсан
юм. Yнэхээр ч хөвгvvд урт хумсны ач тусыг мэддэггvйгээр барам тэд
vvнийг огт сонирхдоггvй байна. Харин чи урт хумс ямар хэрэгтэйг мэдэх
vv? Мэдээж гарыг сайхан харагдуулах нь тvvний vндсэн vvрэг мөнөөс мөн.
Хөмсөг зулгаах
Нийт залуу хvмvvсийн 68% нь хөмсөг зулгаах явцыг аймшигтай зvйл гэж
vздэг байна. Тэд хэрхэн охид ийм аймшигтай өвдөлтийг мэдэрч энэ бvгдийг
гvйцэтгэдэг болохыг ер ойлгодоггvйгээс гадна санаанд нь ч багтдаггvй
байна. Магадгvй энэ бvхэн эрчvvдийн өвдөлтийг мэдрэх мэдрэмж их байдаг
болон тэдний янгууч зантай холбоотой байж болох юм. “ Нэг удаа би
чимхvvр авч хөмсөгөө зулгаах гэж vзсэн. Нvдэнд дэндvv ойр бас нимгэн
арьстай газар их эвгvй байсан төдийгvй аймшигтай өвдөлт би мэдэрсэн.
Харин одоо хөмсөгөө зулгааж байгаа хvнийг харж ч чаддаггvй “ 18 настай
залуу ярьж байна.
Ёроолгvй цvнх
Эмэгтэйчvvдийн хамгийн бяцхан цvнхэнд ч гар утас, тvлхvvр, кошелок,
уруулын будаг, толь, сэтгvvл, хайртай хөвгvvнийх нь зураг, нөөц трико
агуулагдаж байдаг. Тэд энэ их юмаа уул өөд өгсөхдөө ч төдийгvй өчнөөн
олон давхар луу алхаж гарахдаа ч авч гарахдаа тvvртдэггvй нь сонин.
Яагаад бид сормуусаа будахдаа амаа ангайдаг вэ?
Энэ асуултын хариу нийт залуу хvмvvсийн 78%-д нь нууц хэвээр vлдсэн
байна. Харин 22% нь энэ нь тааламжтай эвтэй байдгаас л тэр байх гэж
харилжээ. Гэвч vнэн хэрэгтээ амаа ангайснаар арьс татагдаж нvд өргөн
том болдог байна.
Бидний чемоданы хэмжээ
Ердөө гуравхан хоног агаарт гарч амралтанд явахад хөвгvvдэд ердөө ганц
vvргэвч л хангалттай байдаг бол охид бидэнд энэ хангалтгvй. Эмэгтэйчvvд
бид бvгдийг авч явж байж санаа амардаг улс билээ. Иймээс ч бидний
чемоданд гуталандаа тааруулж цvнх, цvнхэндээ тааруулж куртка,
курткандаа тааруулж малгай, харин малгайны оронд бас нарны халхавч ч
хэрэг болж болох гээд шаардлагатай гэж vзсэн бvхэн байдаг. Yvнээс гадна
маргааш, нөгөөдөр ямар цаг агаартай байх гээд бvгдийг мэдэж төлөвлөж
ёстой болдог бөгөөд энэ бvхэнд тааруулж мөн л хувцас сонгох хэрэгцээтэй
болдог. Харин энэ vйлдлийг маань хөвгvvд хэзээ ч ойлгодоггvй.
Yргэлж өөрийн гадаад дvр төрхөнд сэтгэл дундуур байдаг
Нийт залуу хvмvvсийн 63 % нь vvнийг ойлгодоггvй бөгөөд тэднийг маш их
бухимдуулдаг байна. “ Миний танил нэг охин vргэлж өөрийнхөө биеийг
гоочилдог байсан. Yнэндээ тэр дажгvй биетэй охин байсан. Эхэндээ надад
тvvнд урам зориг өгөх гэж тvvнд тийм биш гэж хэлж тайвшруулахыг
оролддог байсан ч тэр миний vгийг vг ч гэж сонсоогvй төдийгvй даажигнаж
байна гэж уйлж ч байсан. Энэ бvхний эцэст би бараг тvvний муухай биетэй
нь эвлэрсэн шvv” 17 настай Мөнгөнөө
15 градусын хvйтэнд шилэн трико өмсдөг
Жавар тачигнасан өвлийн хvйтэн хаврын хавсарганаар нимгэн трикотой яваа
охидыг хараад хөвгvvд өмнөөс нь даардаг. vнэндээ тэд бидний өмнөөс
даараад зогсохгvй яаж ингэж ид хvйтэнд ганц нимгэн трико богино
банзалаар гангараад яваад байж чадаж байгаад гайхдаг.
Өвөрмөц сэтгэхvй
Хөвгvvд асуудлаас тун хялбархан мултарч чаддаг. Учир нь тэд асуудлыг
гуйвуулж тоглоом шоглоом болгон өнгөрөөж чаддаг. Харин охид ингэдэггvй.
Бид сэтгэл хөдлөлөө гаргаж бодол санаагаа шууд илэрхийлдэг. Энэ нь
хөвгvvдэд сонин жигтэй санагддаг байна. Мөн охид хэдий сэтгэлийнхээ
хөдөлгөөнд автамтгай юм шиг боловч vнэн хэрэг дээрээ хөвгvvдээс ч илvv
хаттай бас тэвчээртэй байж чаддаг нь тэднийг бvр төөрөлдvvлчихдэг
байна.
Өсгий
Охид хөвгvvдээс ялгарах сонгодог ялгаа бол яалт ч vгvй өсгий мөн. Бид
жилийн ямар ч улиралд өндөр өсгийнөөс татгалзах нь ховор. Харин газраас
хэт тасарсан ийм өндөр өсгий чухам ямар ач холбогдолтойг хөвгvvд хэзээ
ч ойлгодоггvй. Тэдний хувьд гадсан өсгийтэй гутал дээр явах нь хадаасан
дээр гишгэж байгаатай ижил санагддаг байна.
33 ширхэг шинэ малгай
Бvгд тvvнд зохихгvй байсан ч хамаагvй бас салхинд хийсч алга болсон
байсан хамаагvй бидэнд шинэхэн малгай толгой дээрээ тавьж гангарах
чухал зvйл. Учир нь эмэгтэй хvн өөрийнхөө хувцаслалтаар өөрийн зан ааш
төдийгvй vнэ цэнийг тодорхойлж байдаг тул их анхаарал тавьдаг. Харин
хөвгvvдийн хувьд ганц сайхан жинс, кет, пvvз байхад л хангалттай
байдаг. Тэдэнд эхээс заяасан энэ ганц биенд хэдхэн тооны хувцас л
хангалттай санагддаг. Харин бид бvхнийг өмсөж vзэхийг эрмэлздэг.
Амттанд дуртай
Бялуу, чихэр, шоколад зэрэг нь бидэнд сэтгэл санаагаа засч өөдрөг цовоо
сэргэлэн байхад тусладаг. Гэвч жин нэмэгдvvлэх тvvний муу нөлөөг мартаж
болохгvй. Бид дуртай, хайртай зvйлээсээ тийм ч амархан хагацчих хvйтэн
сэтгэлтэй улс биш тул сэмхэн хааяа ч болов амттан идэхээс буцдаггvй.
Харин хөвгvvд хэтэрхий их амттанд дурлах нь тэнэг хэрэг гэж vздэг
бөгөөд амттанд хорхойтой найз охиноо хэн болохыг нь ч мартахад хvрдэг
байна. Гэвч тэд амттаны тусламжтайгаар хэн нэгэнд тал засаж бас хэн
нэгний анхаарлыг татах боломжтой гэж vздэг тул дотроо багагvй сайшаадаг
байна. Инээдэмтэй байгаа биз!
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих