Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Үнэ цэнэгүй...
2009-01-12 05:56:54 УБ
Банжиг.Нэтийн блог булангын " ХалТаКийнх " блогоос " Үнэ цэнэгүй... " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

Тэр тамхичин. Тамхи татахыг маш ихээр хүсэж байсан гэсэн. Тамхи татахыг... Тамхи...


Харин тамхиа хайгаад олоогүй. Хайгаад л байсан. Тамхи олсон. Тэр тамхи үнэ цэнэтэй мэт санагдсан. Ганцхан олдсон болохоор татахаас ч хайран санагдаж байсан. Хайрласаар байгаад нэг өдөр татахаар болсон. Үнэ цэнэтэй тэр тамхийг хайрлан байж татсан. Татсан. Тамхиа...


Соролт бүрийг гамнан байж, соролт бүрийг мэдэрч татсан. Татаад дуусчихсан. Тамхиа...


Хайран санагдаж байсан. Тэр тамхи...


Ишинд нь ортол, ганц соролт ч үлдээлгүйгээр татаад үнсний саванд хаячихсан. Тэр тамхиа...


Хайрлан байж татсан тамхиа үнсний саванд хаячихсан. Хаясан хойноо ганц л эргэж харсан. Арай гэж олдсон, хайрлан байж татсан тамхиа ганц л удаа эргэж харсан.


Үнсний саванд хаягдсан тэр тамхины ишийг яагаад тэгтлээ ихээр хайрласнаа бодоод олоогүй. Удалгүй дахиад л тамхи татахыг хүссэн. Өөр тамхи хайж эхэлсэн. Харин татагдаад дууссан, үнсний саванд хаягдсан тэр тамхины үнэ цэнийг хэн ч мэдэхээ байчихсан. Татаад хаясан хүн нь ч мартчихсан. Ишиндээ ортол татагдсан тэр тамхи үнсний савандаа л үлдсэн. Дараа нь яасныг, үйлчлэгч хаашаа авч явсныг хэн ч мэдэхгүй.






Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Монгол дахь гадаадын шашны урсгалуудын тойм
Хятадаа санагалзана
Энэ хорвоо яасан эмзэг юм бэ, Ийм орчлонд би яаж амьдарнам бэ
УРИАЛГА /"Өөрсдийнхээ төлөө өөрсдөө" аяныг санаачлагчдын түр зөвлөл/
Ганц хүний санаа гэж...
 

Төстэй мэдээнүүд


Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: