Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Банжиг.Нээт үйлчилгээний нөхцөлөө шинэчлэнэ
2009-02-26 13:04:40 УБ
Banjig.Net1
Banjig.Net
Банжиг.Нээтийн сервер байрладаг компанийн зүгээс хууль бусаар программ хангамж, вирус түгээх болон бусад хууль бус үйлдлүүд байгаа нь үйлчилгээний нөхцөлийг зөрчиж байна гэсэн шалтгаанаар манай серверийг түр хугацаагаар хааж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг сануулсан явдал болж өнгөрлөө.

АНУ болон олон улсын томоохон вэб байрлуулах үйлчилгээ эрхэлдэг компаниуд нь оюуны өмч зөрчсөн, сүлжээгээр санаатай хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг бүртгэж харилцан мэдээлэл дамжуулан шаардлагатай тохиолдолд тухайн улсын хууль тогтоомжийг үндэс болгон хэрэглэгчийн серверийг түр хаах хүртэл арга хэмжээ авдаг.

Энэ нь ч үйлчилгээний нөхцөлд нь тусгагдсан байдаг юм. Энэ журмын дагуу манай серверийг хууль бус үйл ажиллагаа явуулсан блог сайтуудыг хаахыг сануулсан билээ, бид шаардсан хугацаанд арга хэмжээ авсан хэдий ч цагийн зөрүүнээс хамаарч нөгөө талын ажлын цаг таараагүйн улмаас автомат зөрчил мэдээлэгч систем нь манай серверийг тодорхой хугацааны турш сүлжээнээс салгасан юм.

Үүнтэй холбоотойгоор бид "дээрх шалтгааны эзэн" нь болох санаатайгаар хууль бус үйл ажиллагаа явуулж байсан зарим нэгэн блогийг хаах хүртэл арга хэмжээ авсан болно. Мөн цаашид ийм байдал давтагдуулахгүйн үүднээс нөгөө талаар хэрэглэгчдийн зүгээс ихээр гарах болсон гомдлыг харгалзан үзэж Үндсэн болон зарим тусгай үйлчилгээний нөхцөлүүддээ өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо.

Банжиг.Нээт нь бүх үйлчилгээнд хамрагдах Үндсэн үйлчилгээний нөхцөл болон зарим нэг үйлчилгээнд тусгайлан зориулагдсан нэмэлт үйлчилгээний нөхцөлүүдийн хүрээнд хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлдэг.

Зарчмын хувьд одоо байгаа Үндсэн үйлчилгээний нөхцөлийн хүрээнд Банжиг.Нээтийн хэрэглэгчид сүлжээнд ямар ч мэдээллийг оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгчдийг ямар нэгэн байдлаар ангилан ялгах, тэднийг оруулсан мэдээллээр нь шүүн салгахгүй. Харин ямар нэг хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хууль бус гэдгийг ямарваа нэгэн этгээдийн зүгээс цахим болон цаасан хэлбэрээр албан ёсоор бидэнд мэдээлсэн тохиолдолд бид тухайн мэдээллийг хэрэглэгчид урьдчилан сануулсны үндсэн дээр устгах эрхтэй байдаг билээ.

Шинэ үйлчилгээний нөхцөлд бид дараах хэдэн зүйлсийг нэмж тусгах болно.

  • Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь ямар нэг байдлаар хууль зөрчиж байгаа гэж үзэгдсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн оруулсан бүх мэдээлэл болон хэсэгчилсэн бүлэг мэдээллийг (ямар нэгэн блог гэх мэт) нийтэд харуулах жагсаалтад оруулахгүй байх.
  • Хэрэглэгчийн зүгээс санаатайгаар Банжиг.Нээтийн болон бусад хэрэглэгчийн аюулгүй байдал, эрх ашигт халдах үйлдэл гаргасан тохиолдолд тухайн хэрэглэгчийн бүртгэлийг түр хааж,  Банжиг.Нээт дээрх бүх хийсэн үйлдлийн түүхийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх
  • Нэгэнт хэрэглэгчдийн оролцоотойгоор оршин тогтнож байдаг портал сайтын хувьд хэрэглэгчдийн оруулсан мэдээллийг хэрэглэгчид өөрсдөө үнэлж, цэгнэх боломжийг түлхүү тусгах. Олон хэрэглэгчдэд таагүй санагдсан мэдээллийн нийтийн жагсаалтаас хасах болон мэдээллийг бүхэлд нь устгах хүртэл арга хэмжээ авах.

Бид интернетийг, тэр дундаа Банжиг.Нээтийг Монгол хүмүүст хэрэгтэй зүйл байгаасай гэж хүсдэг, цаашлаад энэ нь Монгол улсын, Монгол хүмүүсийн хөгжилд тодорхой хэмжээнд тустай зүйл байгаасай гэж хүсдэг.

Харин бид Банжиг.Нээтийг эрх чөлөөгөө эдэлж байгаа нэрээр бусдын эрх чөлөөнд халддаг, чөлөөт нийгэм нэрээр муу муухайг сурталчилдаг, миний орон зай нэрээр хууль бус зүйлсийг хөөргөн дэвэргэдэг "муухай оромж" байлгахыг хүсэхгүй байна.

300.000 шахам бүртгэгдсэн хэрэглэгчидтэй, өдөр тутам олон арван мянган хүмүүсийн зочилдог портал сайт, мэдээллийн хэрэгслийн хувьд бид өндөр хэмжээний нийгмийн хариуцлага, ёс зүйн зарчимыг баримтлах ёстой.

Үйлчилгээний нөхцөлдөө дээрх зарчмын өөрчлөлтүүдийг тусгаснаар бид нийт хэрэглэгчиддээ илүү аюулгүй, илүү тав тухтай, илүү сэтгэл хангалуунаар үйлчлүүлэх боломжийг олгож байгаа гэж үзэж байна.

Ойрын өдрүүдэд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг хууль эрх зүйн талаас нь нягтлан шалгаад албан ёсоор зарлах болно.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Банжиг.Нээтийн хамт олон.




Сэдэв: Технологи
Шошго: Банжиг.Нээт

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хурдны галт тэрэг "Шинкансен"
Google-ээс хайлт хийх зөвлөмж
2010 он нь Xbox-ийн түүхэн дэх хамгийн том жил байх болно
Сувдны тухай домог
Гадаадад буй Монголчуудад
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. erhtsas | 2009-02-26 13:22:01
Яг ийм арга хэмжээ авах цаг нь болсон гэж бодож байна. Хааяа эрх чөлөө, хувийн орон зай, миний үзэл бодол нэрээр хэн дуртайгаа доромжилж, нэр төрд нь бүдүүлэгээр халдах цаашилаад олон хүмүүсийг хамруулсан хэрүүлийн чанартай бичлэг бичигчид олширч байгаад би хувьдаа их дургүй байдаг.

За ямар ч байсан би хувьдаа ойлголоо, бусдыг нь ч бас ойлгоно гэдэгт итгэж байна.
2. munkhoo178 | 2009-02-26 14:23:33
Zuv, zuv. Demjij baina. Gehdee olon humuusiin durguig hurgesen ch uuriin sanaa bodloo bichsen bichlegiig ustgahgui biz dee. Jisheelbel Yagtiimeegiinh shig. hehe.
3. medicalscience | 2009-02-26 14:36:05
энэ маш зөв гэж бодож байна шүү. хэн юу хийх хувь хүний эрх боловч хувь хувьдаа хариуцлагатай хандаж байх хэрэгтэй.
4. tsomkosk | 2009-02-26 14:48:19
Hey sain baina uu mini blogiig haahgui bizde
5. anjigai | 2009-02-26 15:13:36
САдар самуун, айдас хүйдэс, хэт үндсэрхэг үзлийг сурталчилсан, хөхүүлэн дэмжсэн болон бусдын нэр хүнд, оюуны бүтээлд санаатайгаар халдсан тохиолдлуудад хатуу арга хэмжээ авах цаг болсоон.
Нэг хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг нь жам билээ.
Сайн, зөв шийдвэр гаргаж байгаа та бүхэндээ гялайлаа.
6. bolor7erdene | 2009-02-26 15:25:55
Дэмжиж байна, хоёр гараа өргөөд дэмжиж байнаа. Оюуны бүтээлийг нэр усгүй, өөрийн мэт ойлгогдохоор нийтэлж байгаа коопийдогчдийг мэдээлэхэд л боллоо гэдэг сайхан санагдлаа. Ёстой их баярлалаа
7. manduuhai_2009 | 2009-02-26 15:26:33
Demjij bna shuu.
8. Tlg_UB | 2009-02-26 15:47:59
Маш зөв, ялангуяа садар самууныг дэлгэсэн блогууд, бичлэгүүдийг журамлах болсон. Дуртай бол тэр порно сайтруугаа ороод үздэгийн байгаа биз. Энд гол нь хүүхдүүд цөөнгүй ордог учраас энэ тал дээр арга хэмжээ аваачээ, анхаараачээ гэж сануулж байсан.
9. sarulka | 2009-02-26 15:48:34
2 хоног шахуу таг болсон нь ийм учиртай байсан юмуу.би ч банжигийг таг болчлоо энэ тэр гээд нэлээд сандарч санаагаар унахаас наагуур юм болсон шүү.
10. chuka999 | 2009-02-26 15:55:51
маш зөв алхам байна гайхла шд
11. Drejo | 2009-02-26 18:05:21
Блог гэж тэгээд юу болох юм бэ.

Коммунист намын сурталуудыг нийтлэгч байх юмуу.
Хэвлэн нийтлэх эрх Чөлөө хаагдав. Гашуудаж байна.


Садар самууны хувьтайд бол Тэр 18 нас хүрсэн гэдэг Чагт шал тэнэг хэрэг болсын .18 Тийм Үгүй. Далайцэрэн давсаан гэдэгтэй яг адилхан. Садаруудыг ЫП-гаар нь шууд хаачих л хэрэгтэй байхгүй юу.

12. sune_2 | 2009-02-26 20:23:08
санал нэг байнээ
13. embi_3 | 2009-02-26 20:33:38
Банжиг маань амарч байна гэсэн чинь өөр шалтгаан байсан бололтой хэхэ

За юутай ч хүний оюуны бүтээлийг хүндэлж хамгаална гэдэг чинь их сайн хэрэгээ. Энэ тал дээр дэмжилгүй яахав.
14. yrunhiilugch | 2009-02-26 20:46:30
Хэвлэн нийтлэх эрх минь хаагдаж байна! Арай ч дээ.
15. yrunhiilugch | 2009-02-26 20:47:46
Блогоо блогспот-луу нүүлгэе! Намайг дага. www.miniih.net
16. yrunhiilugch | 2009-02-26 20:51:10
Ингэлээ гээд блогыг минь хаах гээд үз л дээ! Би одоо үг хэлэх эрхээ эдэлж байна! Та нар намайг яах юм!?
17. jrgldlgr | 2009-02-26 22:01:14
demjij bna
18. shima_97 | 2009-02-26 22:06:41
yanz byriin xeryyl margaan , gytgen doromjilson, sadar samuund uruu tatsan ongo yastai zyil l bichxee bol'chixooch dee.
tegwel xen ch xenii ch yumuug xaaxgyi sh dee!!!
yalanguya CHATaa sain anxaarax tsag n' boljee. Zaluus il todoor bie ynelex bagajaa bolgoj bna sh dee.
BLOG bol bas ch gaigui. OWSON DOTROOS ZYY erextei l adil. gants negiig n' xaagaad irengyyt l busdad n' nam bolox blgyi dee. Manaixan tiim sh dee "DANDAA AYALDAN DAGAGCHID".
19. e_86 | 2009-02-26 22:24:02
Үнэхээр сайхан санаа байна. Энэ бол бидний эрх чөлөөний талбар гэлээ гээд хууль бус үйлдэл, садар самууныг дэврээх талбар биш. Бид өөрсдийгөө тэнгэр язгууртан хэмээн омогшидог л бол үнэхээр зөв санаа байна. Баярлалаа. Хүндэтгэсэн Эзра Паунд.
20. Sienna_mn | 2009-02-26 22:37:06
Сэтгэл хангалуун дэмжиж байна. Та бүхний ажил үйлсд өндөр амжилт хүсье. Сайхан өөрчлөлт байна
21. TARCHLAAN | 2009-02-26 23:02:42
ZOW
22. tumlee | 2009-02-27 07:04:02
Би ийм үе ирнэ гэж туйлын их хүлээж байлаа, Банжиг.нэт -н хамт олонд болон нийд удирдагч админ блогчидод маш их баярлалаа. Мөнгө магтаалаас илүүтэй ирээдүйдээ оруулж буй асар үнэтэй хувь нэмэр гэж бодож байна. Банжиг вэб хэрэглэгчидийн дийлэнхи нь насанд хүрээгүй хүүхдүүд гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэрээс хэтэрсэн, садар самуун суртачилсан, оюун санаанд хурцаар нөлөөлсөн олон видео бичлэгтэй блогуудыг цэгцэлж эхлэж байгаа тань маш их таалагдлаа, улам бүр ихийг хийгээрэй. Банжиг.нэтийн нэгээхэн хэсэг байдагтаа өнөөдөр туйлын их баярлаж байна. Яагаад вэ гэвэл хүмүүс бид ирээдүйнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө бүгдийг за гэж хэльеэ гэдэг хирнээ ядаж л доторхой хэмжээний филтэр блог дээрээ тавьчихдаггүй нь харамсалтай санагддаг, юм үзсэн мэддэг эрх чөлөө гэж яриад тэрхүү олон садар самуун, сэтгэл зүйд хурцаар нөлөөлөх блогуудыг дэмжээд байгаа хүмүүс хэлэхэд. Соёлтой өндөр хөгжилтэй орнуудад харин ч тиймэрхүү блогуудыг хааж цагдах нь битгий хэл, заавал филтэр суулгасан байх шаардлагыг тавьдаг. Тэр битгий хэл кино нь хүртэл тодорхой нас сэтгэхүй заасан заагтай байдагийг хэлмээр байна. Миний хувьд энэ бүхнийг анхнаас нь анхаарч энэ олон блогийн эсрэг зогссон шалтгаан маань, интэрнэт кафе ажилуулдаг нэлээн хэдэн залуус блогуудаас сүүлийн үед асар их садар самуунтай видёонууд хүмүүс үзэх болсон тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдүүд энэ хэрэгт холбогдож байгааг хэлэх нь зүй болов уу. Зөвхөн интэрнэт кафе ч биш, Тийм болохоор энэ асуудалыг жигдэлж эхэлж буйд туйлын их баяртай байна.
23. boss_zbt | 2009-02-27 10:09:10
zuv zuv demjij bna
24. ganxvv | 2009-02-27 14:41:02
Би ч гэсэн гараа өргөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хүмүүсээ нэг нь нийтийн төлөө байцгаая
25. angelic_universe | 2009-02-27 14:42:39
Зөвөө зөв. Аливаад эрх үүрэг байдаг шигь эрх үүргээ дагаад хариуцлага байх ёстой шүү дээ.
26. lover_girl | 2009-02-27 14:48:39
Дэмжиж байна өө.
27. Frank_Moon | 2009-02-27 15:21:50
Эрх мэдэл хэн нэгний гарт байх цагт эрх чөлөө оршин тогтнохгүй билээ. Харин эрх мэдэл олон хүний гарт байхад тэнд эрх чөлөөний үнэр дөнгөж үнэртэх бөлгөө.
Банжигнээтийн гишүүд бид үүргээ ухамсарлан эрх чөлөөгөө гартаа авах нь зөв. Хэрэв бусдад таалагдахгүй л бол тэр бичлэг, тэр санаа буруу гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2-с дээш хүн таалахгүй байнаа гэдэг бол бусад хүмүүс ч мөн адил гэсэн үг юм даа. За тэгээд ирээдүй бидний л гарт байгаа даа. Манайхаан.

Сар шинийн мэнд.
28. good_life88 | 2009-02-27 17:24:05
demjij bnoooooooooo
29. altnaa_A | 2009-02-28 18:13:02
Sar shiniin mend Her zereg udaan haah ium be?
30. ohin_5 | 2009-02-28 20:42:01
yum buhend tsag gej baidag bol hiih geed baigaa alhmaa heregjuuleh ni zuv Mongoliin neg ch gesen tsever yos zuitei yum baiglde
31. bbujin | 2009-03-01 00:57:55
За зарим бурангуй, цоорхой тархитай нөхдүүдийн амыг хаах л юм байна. Ялангуяа тэр дээр Ерөнхийлөгч нэрээр бичсэн нөхөр. Блог нь хаагдчихаад чарлаж байгаа юм байх даа. Хн...
32. ireedui_admin | 2009-03-01 08:46:29
Thh... odoo neg tseverlemeer bolson.
33. mendsaikhann | 2009-03-01 13:50:29
садар самуун, аллага хүчирхийллэл бол дэмий зүйл дээ угаасаа. хаах нь зөв.
харин блог гэдэг утгаараа хувь хүний үзэл бодлын талбар учраас улм төрийн юмуу үндэсний үзлийн талаар бичсэн бол хаана гэдэг санаа бол бүтэхгүй зүйл юм. садар самуун эротик, айдас, аллага гэх мэтээ хооронд нв ялгах хэрэгтэй л дээ.

за за мэдэх юм алга.
банжиг яагаад хаагдсаныг ч мэдэх юм алга.
Банжигийн хамт олонд ажлын амжилт
34. yagtiimee | 2009-03-02 14:01:49
Эхлээд та нар гацдаггүй ажиллагаатай сэрвэртэй болчихоод олон юм хуцаж байгаарай
35. tsasnii_chimee | 2009-03-02 14:18:46
yaaag tiim
36. 8854 | 2009-03-03 14:08:19
би санал нэгдэж байна. үгэнд учир, суманд гичир гэж бий зарим нөхөдүүд үгээ бодож бичээрэй. банжигийн хамт олондоо амжилт
37. Cbi7 | 2009-03-03 17:38:24
блогтоо оруулсан программм болон тоглоомоо устгачих уу?
38. gaavka | 2009-03-03 20:31:05
goy ym bn aa
39. buugii23 | 2009-03-06 13:47:04
Ягтиймээгийн зөв шүү. Эхлээд серверээ гацаахгүй байвал зүгээр байна ш д. Мань мэт нь ямар гэртээ нэттэй биш. Тэгээд бодоод үз дээ. Зөвхөн блог бичихийн тулд нэтэд орж ирэнгүүт сервер ажиллахгүй ч байх шиг. Тэгээд лалар царайлаад буцна ш д.
Эрх үүрэг гэж яриад байгаа ч эрх ашиг гэдгийг бас мартаж болохгүй л байх.
40. deegii_230 | 2009-03-09 13:46:07
ooriin sanaa bodloo bichih zobch busadiin ereh zoloond haldaj hetrhii bichcj bolohgui
41. uugantsetsegss | 2009-03-12 21:26:43
demjij bna,
42. suvd_222 | 2009-03-22 21:32:34
demjihgui bn kkk
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!