Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Банжиг.Нээт-д албан ёсны кино нээлтүүд болно
2009-03-24 13:44:09 УБ
Banjig.Net
Banjig.Net
Өнөөдөр Монголд кино урлаг шинэ тулгар хөгжиж, түүхийн шинэ хуудсыг эргүүлж байна. Маш олон уран бүтээлүүд шил шилээ даран мэндэлж, үзэгчиддээ баяр хөөр, ухаарал харуусал бодролыг авчирч байгаа билээ.

Тэдгээр шинэ уран бүтээлүүд гадаадад байгаа Монголчуудад албан ёсоор хүрэлгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл Банжиг.Нээтийн хамт олон гадаадад буй Монголчууддаа зориулан кино булангаа шинэчлэн сайжруулж, Монгол киноны онлайн танхимыг ашиглалтад орууллаа.

Ингэснээр уран бүтээлчид шинэхэн уран бүтээлүүдээ цаг алдалгүй та бүхэнд хүргэх боломжтой болж байгаа юм.

Энэхүү Банжиг кино танхимд та шинэ соргог уран бүтээлүүдийг цаг хугацаа оронзайн хамааралгүйгээр шимтэн үзэхээс гадна уран бүтээлчид, үзэгчидтэй өөрийн санал бодлоо хуваалцах боломжийг гаргаж өгсөнөөрөө онцлог болж байгаа.

Банжиг кино танхим шинэчлэгдсэн хувилбараар 2009 оны 3 дугаар сар 25-ны өдөр та бүхний өмнө нээгдэх болно.

Нээлтэндээ 2009 оны цоо шинэхэн уран бүтээл болох "Хүрэлдэй-Их хааны элч", 2008 оны Улаанбаатар кино наадмын шагналт "2 шөнө 3 өдөр" уран сайхны кинонуудын нээлтийг хийхэд бэлэн болоод байна.

Бид Монгол уран бүтээлчдийнхээ оюуны бүтээлийг ямагт хүндэтгэн өөрсдийн үйл ажиллагаандаа тусган ажиллаж ирсэн.

Үүний дагуу уран бүтээлүүдийг түгээхдээ уран бүтээлчдийн өөрсдийх нь үнэлгээ зааврын  дагуу байршуулан та бүхэнд хүргэж буйгаа хэлэхэд таатай байна.

Та Банжиг кино танхимыг сонирхох бол http://video.banjig.net хаягаар орж сонирхоорой.

Монголын кино урлаг улам хөгжин дэвших болтугай.




Сэдэв: Энтертайнмент
Шошго: Банжиг.Нээт

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Би энэнд дуртай!!!
Дэмий хэдэн зураг оруулаад сууж байна дахиад л....
Амьтадын -Erotık- зурагнууд.....(сонирхолтой)...үзэх...
Таныг эмэгтэй хүн болж төрсний чинь төлөө гүнээ хүндэтгэе
Чинжүү, помидорь хоёрын аз жаргалтай амьдрал
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. amanjinka | 2009-03-23 17:56:49
НЭЭЭГДЭЭЭГҮЙ БНА

ТЭГЭЭЭД ТӨЛБӨРТӨЙ ЮУ?
2. amanjinka | 2009-03-23 17:57:20
МИНИЙ ХӨРШ ЧӨТГӨР ГЭЭЭЭД КИНОГ ОРУУЛААД ӨГӨӨЧ
3. U_n_d_s_e_r_x_e_g | 2009-03-23 18:33:20
Өөө зөө зө гоё л юм нээгдэж байгаан байна. Тэгээд төлбөртэй юм уу? төлбөргүй юм уу?
4. cm | 2009-03-24 00:35:43
Мэдээж төлбөртэй л байж таараа шдээ тэрийг нь төлөөд сайхан үзэцгээ : D
5. vitaminjuulalt | 2009-03-24 10:19:03
Мэдээж уран бүтээлчид маань өөрсдийн хөдөлмөрөө зориулж хийсэн зүйл шүү дээ.
Өөрийг тань ажил хийлгэчээд цалингүй биз дээ гэж асууж байгаагаас ялгаагүй зүйл шүү.
Одоо Үнэгүй юм гэдэг ойлголтоосоо салцгаая.
6. zzz_zoloo | 2009-03-24 12:18:34
2009 onii 3 sariin 25-nd neegdene... гэнээ
7. chaamaa | 2009-03-24 14:28:19
маргааш нээгдэх юм байна тэ, маргааш орно оо
8. hosbayartz | 2009-03-25 02:58:18
Saihan medee bna.Tumniihee toloo hiisen buhend chin talarhaj baigaagaa helehed taatai bna.
9. dr_tlg | 2009-03-25 15:10:00
bolj l baina iimerhuu yum bainga hiij baigaarai amjilt
10. cm | 2009-03-26 15:39:03
26-н болчихлоо юу бодож байнаа?
11. orhonchimeg | 2009-03-26 16:38:04
Bolg bn Tsaashid tuuhen kino gargaj ogoorei
12. sSendeR | 2009-03-26 22:39:49
tgeed haana bnaa ter neelt chin?

13. aagii_dea | 2009-03-26 23:54:48
tgd hugatsaandaa neegeech ee hoosh
14. solyaris | 2009-03-27 22:50:29
Ашгүй дээ төлбөртэй гэсэн үү хэхэ
15. Garzolz | 2009-03-28 06:33:49
3 sariin 25 n aaaaali hediin ungurtsen 28 boltson bna
16. aagii7452 | 2009-03-29 11:52:07
huuchin mongol kino tavj uguurei 25 n ungursun bna
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!