Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Банжиг Медиаг ашиглан өөрийгөө хэрхэн үнэгүй сурталчлах тухай
2009-04-22 13:26:07 УБ
Banjig Media
Өөрийгөө гэдгийг та өөрийгөө, өөрийнхөө блогийг, өөрийнхөө вэбийг, өөрийнхөө сонинг, өөрийнхөө байгууллагыг гээд их өргөн утгаар нь ойлгоорой. Учир нь Банжиг Медиа нэгэн шинэ боломжтой боллоо.

Иргэний сэтгүүл зүйг дэмжих, уншигч та өөрөө нийтлэгч гэсэн санааг онлайнаар мэдээлэл түгээх сонгодог загвар болох мэдээ, мэдээллийн сайтад хэрэгжүүлэх гэсэн бидний тэмүүлэл та бүхний оролцоотойгоор бодит ажил болж улам өргөжиж байгаа билээ.

Өнгөрсөн 2 сар орчмын хугацаанд нийтдээ 400 шахам гишүүд ямар нэгэн хэмжээгээр Банжиг Медиа руу мэдээлэл илгээж, тэдгээрээс олон тооны мэдээлэл нийтлэгдсэн байна.

Өнөөдрөөс эхлэн та өөрийн оруулсан мэдээлэлдээ өөрийн сурталчилгааг байрлуулах боломжтой боллоо. Мэдээж ямар ч үнэ төлбөргүй, таны илгээсэн мэдээлэл нийтлэгдсэн л бол таны сурталчилгаа хамт харагдах юм.

Энэхүү сурталчилгаа нь мэдээлэл, сэтгэгдлийн хооронд 640pixel өргөн 100pixel өндөр бүхий зайд харагдах юм (жишээг эндээс харна уу, мөн энэ мэдээний доор байгаа Banjig Tube-ийн сурталчилгааг харна уу ). Та сурталчилгаагаа мэдээ нийтлэгчийн профайл засах хуудсандаа оруулж өгөх хэрэгтэй. Энд та энгийн текст, зураг, флэйш баннер оруулж болохоос гадна Banjig AdPlace, Google AdSense-ийн кодоо ч шууд оруулах боломжтой юм.

Энэ боломжийг ашигласнаар та

- Блог хөтлөгч бол : Өөрийн блогдоо илүү олон хүн татах боломжтой болно

- Вэб сайт ажиллуулдаг бол : Вэб сайтынхаа зарим мэдээллийг нийтлэн илүү олон хүнийг татах боломжтой

- Сонин, сэтгүүл эрхлэн гаргадаг бол : Зарим нэгэн материалаа Банжиг Медиа-д оруулж өөрийн мэдээллийн хэрэгслээ сурталчлах боломжтой

- Хэрэв та өөр байгууллага бол : Үйл ажиллагаатайгаа холбоотой нийтэд хэрэгтэй мэдээллийг нийтлээд байгууллагаа сурталчлах боломжтой

болж байна гэсэн үг юм.

Нэмэлт мэдээлэл:

- Сурталчилгааны код хаана оруулах

- Сурталчилгааны код ямар хэлбэрээр бичих

- Банжиг Медиа руу мэдээлэл хэрхэн илгээх

- Банжиг Блогоос шууд Банжиг Медиа руу мэдээлэл илгээх

Та бүхэнд амжилт хүсье!

Гүнээ хүндэтгэсэн,

Банжиг.Нээтийн хамт олон

Сэдэв: Технологи
Шошго: Банжиг.Нээт

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Iphone-ийг модем болгон ашиглах
Хамгийн муу 10-н технологи
"Hack"-ийн түүхээс
Сибирийн төмөр зам
Түр сааталтай холбоотой мэдээлэл
 
Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. kula_kiss | 2009-04-22 21:00:41
ene shan bolomj bna. bayrlalaa...
2. VOM | 2009-04-22 21:10:33
СОНОРДУУЛГА
БИД ДАХИН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛНО ГЭЖ ҮҮ !!!
Америкийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон, америкийн бодологыг Монголд тулгагч, эх орноо бусдад зарагч Цахиагийн Элбэгдорж түүний хамсаатан нарын Америкийн санхүүжилт, тэдний дэмжлэгтэйгээр зохион байгуулсан 2008 оны 7 сарын 1-ний өнгөт хувьсгалаар Хэн хохиров Монголын гэм зэмгүй энгийн нэгэн ард иргэд бид бие сэтгэлээр хохирлоо, олон эцэг эхчүүд үр хүүхдээсээ хагацалаа, монгол улс, ард иргэд, хоёр хэсэг болон хуваагдлаа, монгол улс бүхэлдээ, бүхий л шатандаа хагарал гарлаа, үймээний үеэр амь үрэгдсэн залуучууд ид хийж бүтээх насан дээрээ тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг боллоо. Цагдаа, ард иргэдийг хооронд нь сөргөлдүүлж мөргөлдүүллээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгаа алах тийм харамсалт мөчийг бид нүдээрээ харлаа. Цагдаа ч, цэрэг ч монголын ард түмэн тэд эцэг эх, үр хүүхэдтэй, албан ажлаа хийж байгаа энгийн нэгэн ардын л хүүхэд. Монгол Улсын Үндэсний өв болсон хөгжим соёлын үнэт зүйлс усталаа морин хуурч Батчулуун уйлж байлаа. Хэн хохиров Монголын ард түмэн хохирлоо тэнд орилж байсан Элбэгдорж, Батзандан, Магнай, Уянга, Занаа одоо хаана байна гэртээ зурагт үзээд л бүхний ард цэвэрхэн хоцорч байна. Тэд 2008 оны 7 сарын 2-ны өглөө бид зогсоохыг оролдсон хэмээн ярьж харамсалын царай гаргаж суусан. Тэр үед орилж байсан Ц.Элбэгдорж одоо харин Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж байна ??? яагаад. Монгол Улс, монгол ард түмнээр ингэж тоглож болно гэж үү. Холын тэртээ баян цатгалан улс гүрэн Молдав улсын хувь зайгаар бас л тоглолоо, бас л чулуу, мод шидэж, галдан шатааж, архи дарс тараасан зэргээр ард түмнийг дотроос нь дайтуулж дайсагнууллаа. Монголын ард түмэн бид зурагтаар бэлхэнээ харж л сууна. Тэд өөрсдийн хийсэн, турхирсан жагсаал цуглаан үймээн самуунаа шагнал авсан кино мэт бахархан инээмсэглэн үзэж байгаа. Бидний хайртай хүү анхны алтан хараацай Цахиагийн Элбэгдорж Америк явж алдартай сургуульд юу сурав юу бүтээв, ард иргэдийг 2 хувааж сурч, иргэдийг турхирч сурч, хийсэн муу ажлыхаа ард нь гэмгүй үлдэж сурсан байна, харин одоо Монгол төрийн Ерөнхийлөгч болж улсын эв нэгдэлийн илэрхийлэл болж байж чадах уу.
Гүрж, Монгол, Молдав, Украйн зэрэг жижиг улсуудад үймээн самуун, бослого гарсаар байгааг зурагтаар үзэж суусаар бид хохирох гэж үү, Холын газрын баян Америк улсын гар хөл болсон хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор бид юу болох бэ?
Тэд сонгуульдаа Ц.Элбэгдорж ялвал дуугай байна ялахгүй бол 7 сарын 1-нийг давтана гэж айлган сүрдүүлж монголын хувь заягаар тоглож байна.
Ард иргэдээ Монголын ард иргэд бид ахиж улс төрийн гадны золионы тоглоом болохгүй, бидэнд тэр өнгө, бас эмх замбараагүй байдал хэрэггүй. Бидэнд нэг нар байгаа, нэг нарны доор нэг Монгол улс байгааг санахтун сэрэмжлэхтүн !!!

3. VOM | 2009-04-22 21:10:58

4. BlessingBloom | 2009-04-23 17:29:44
Good idea www.autosport.bblog.mn
5. chuka_9969 | 2009-04-27 20:57:53
hi zaluusaa goe shyy
6. DASO_2017 | 2009-04-28 12:38:15
naad chin bodoh l asuudal shuu ok VOM
http://davkharbayar.blog.banjig.net
7. World_music | 2009-05-04 14:59:34
nice www.ILoveMusic.bblog.mn
8. animal_killer | 2009-05-05 20:42:59
VOM битгий хор найруулаад бай
9. nexthero | 2009-05-17 17:58:09
nice www.nexthero.bblog.mn
10. Odkon_2008 | 2009-05-18 11:10:05
VOM ч гэнэ үү чи бас яагаад хор найруулаад өөрийнхөө үзэл санааг бусдад тулгах гээд байнаа. Монголын ард түмэн тэнэг биш шүү дээ. Хэн нь хэн бэ гэдгийг чамаар хэлүүлэлтгүй мэдэж байна. Элбэгдорж гарсан ч яадаг юм. Хэн нь ч ялгаагүй.
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!