| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Явган зорчигч зам гарах бол дарж ногоон гэрэл асааж зам гардаг байхаар тохируулагдсан технологи юм.
Энэ боловсронгуй технологи хэзээ Монголд орж ирэх бол хэмээн хүлээдэг байсан цаг саяхан.
Энэ технологийг Монголд анхлан 10-р хорооллын явган хүний гарцын гэрэл дохио дээр байршин хэрэглэгдэж эхэлсэнд миний бие үнэхээр сайхан хүлээж авсан юм.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө нөгөө гэрэл дохионы хажуугаар явж байгаад хартал нөгөө эд маань эвдрээд ч биш эвдлээд хаясан байгааг харлаа.
Бүр ойртуулаад харая.
Энд хэрэглэгддэг байсан кнопп-ыг нэг бүтэхгүй гар нь аваад харьцан бололтой.
Монголчууд ер нь дандаа хонь үхэр шигээ зам хөндлөн бэлчиж, машин тэргэнд дайруулах шахам гүйлдэж байх малууд уу?
Хажуугаас нь харахад хүн машин нь холилдоод явах нь жаргал байдаг хэрэг үү?
Ямар нэг шинэ юм хийгдэхээр, санаачлагдахаар
-Өө бүтэхгүй. Монголд тохирохгүй. Монголчууд чадахгүй. Монголчуудад падлийгүй гэчээд өөрсдөө ингээд шинэ болгоныг эвдээд сууж болохгүй л байх.
Миний бодлоор бол харин ч та нарт л тохирохгүй, падлийгүй эд юм байна. Монголчуудад хэрэгтэй.
Ингэж шинэ юм хүлээж авч, хэрэглэж чаддаггүй хүмүүс гуйлгачингаараа дуусна гэж ойлгодог юм.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих