Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж СЕХ мэдээлж байна
2009-05-24 01:51:55 УБ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш өглөөний 07.00 цагт орон даяар эхэлнэ. Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил хангагдсан гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэг сая 600 мянган нэр бичигджээ.

Энэ удаагийн сонгуулийг шударга явуулахаар хэд хэдэн өөрчлөлт хийсэн байгаа. Тухайлбал, санал өгсөн сонгогчийн хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийхээс гадна иргэний үнэмлэх дээр лацаар тэмдэг дарах юм. Ингэснээр нэг сонгогч өөр өөр газар иргэний үнэмлэхээрээ санал өгдөг байдал гарахгүй хэмээн СЕХ үзэж байна.

Мөн өмнөх сонгуулиудад нэг ижил саналын хуудас тараадаг байсан бол энэ удаа нутаг дэвсгэрээр нь өөр байх юм. Өмнө нь аймаг, сум, хот, дүүргийн нэрийг бичих зориулалттай үлдээсэн зайнд хүн гараар бичин тэмдэглэдэг саналын хуудас хэрэглэж байсан бол энэ удаад хот, дүүрэг, аймаг, сумын нэр нь саналын хуудас дээрээ хэвлэгдсэн байгаа юм.

Өчигдрийн байдлаар нийт сонгогчдын 90 гаруй хувь нь сонгогчийн үнэмлэхээ авчээ.

                                                                                                                           /2009.05.23/




Сэдэв: Улс төр

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр
Богд хаант Монгол улс байгуулагдсаны 100 жилийн ойг яаж тэмдэглэх вэ?
Эмгэнэлт инээдэм буюу Монголын хүн амын өсөлт 20000 туркээс хамаарна
Монгол - Minegolia болж Хятадад Эзлэгдэх үү ?
Амьдын зол үхсэний хохь болох уу?
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: