Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Хамгийн сайн найзуудтайгаа хамгийн хямдаар
2009-06-24 15:45:41 УБ
be dance
2008 оны 11-р сард зах зээлд нэвтэрч үүрэн холбооны хамгийн отгон брэндээр мэндэлсэн боловч одоо 150 мянган гишүүдээр эгнээгээ тэлээд байгаа брэндийн нэр юу вэ?

Тийм ээ. Be брэндийн талаар мэдэхгүй хүн, сонсоогүй залуус гэж байхгүй болжээ. “Be...” брэндээс 150,000 залуустаа зориулсан маш олон гэнэтийн Surprise-ийг барьсаар л байна. Ве үйлчилгээний төвийн үргэлжлэл болгож Be Music Club, Be Sport Club байгуулагдаж, Ве брэндийн сүлд дууны шүлгийг зохиох уралдаан, графит зургийн анхны тулаан, амьд хөгжмийн амьд тулаан, Universe Best Sons шоу, спортын тэмцээн, шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн энэ жилийн анхны задгай талбайн шоу Be4U фестивалыг амжилттай зохион байгууллаа. Энэ бүгд залуусын санаачилгаар, залуусын оролцоотойгоор хийгдсэн бөгөөд “Be...” брэндийг залуус өдрөөс өдөрт улам гоё болгосоор л.

Харин Be ээлжит бэлэг болгож “Найзуудын хөнгөлөлт” үйлчилгээг хамгийн Сool охид, хамгийн Саак залуустаа зориулан гаргаж байна. Хамгийн дотны таван найзтайгаа хүссэн үедээ 55 төгрөгөөр ярих боломж зөвхөн “Вe...”-ийн залууст зориулагдлаа. Үйлчилгээг авахыг хүсч байгаа бол ON гэсэн мессэжийг 250 дугаарт илгээгээрэй. Ингэснээр Мобикомын дурын 5 дугаарыг “Найзуудын хөнгөлөлт” үйлчилгээний гишүүдийн жагсаалтандаа бүртгэж, хүссэн үедээ минут нь 55 төгрөгөөр ярих боломжтой. Найзуудтайгаа хүссэн үедээ ханатлаа ярих боломжтой боллоо. Найзын хөнгөлөлт үйлчилгээний сарын суурь хураамж 355 төгрөг бөгөөд үйлчилгээгээ 2 сараар сунгахад 5%, 3 сараар сунгахад 10% хөнгөлөлттэй.

“Ве...” брэнд урамшуулалт мессэж, хосын хөнгөлөлт, найзын хөнгөлөлт гэсэн үндсэн гурван хөнгөлөлттэй боллоо. Харин Be-ийн дараагийн surprise юу байх бол?




Сэдэв: Бизнес

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

“КОМПЬЮТЕР БҮРТ ИНТЕРНЭТ” АЯН
Содон санаагаар хамгийн их орлого олсон 9 тохиолдол
Дипломоо хэрхэн амжилттай бичих талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж хамтран ажиллана
“ОРОН СУУЦ 4000” СЕМИНАР
ИРГЭД, БАРИЛГЫН КОМПАНИУДЫН АНХААРАЛД
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд