Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Германы сургуулийн систем
2009-07-01 10:43:01 УБ

Германд сургууль нь Grundschule буюу бага сургуулиар эхэлдэг. Сургуульд орох албан ёсны нас нь 6 бөгөөд 5-тайгаас нь мөн оруулж болдог. Бага сургууль 4 жил үргэлжлэх бөгөөд 4 -р ангиа төгсөөд Hauptschule, Realschule, Gymnasium мөн IGS буюу Gesamtschule-д цаашид ордог. Эдгээр сургуулиудад ороход мэдээж бага сургууль дүнгийн байдлаас харгалзан тодорхойлолт хийж өгдөг.

Hauptschule нь манай хуучны 8 жил гэсэн үг. Энийг төгсөөд цаашдын амьдрал бол "бүрхэг" гэсэн үг. Энд ихэвчлэн сурах дургүй, эцэг эх нь анхаардаггүй нэг ёсны "нийгмийн эмзэг" давхаргын хүүхдүүд байх шиг санагддаг. Энэ сургуулийг төгсөөд "ажилгүйчүүдийн эгнээнд" элслээ гэсэн үг. Гэхдээ хэдэн жилийн дараа "юм боддог" хүүхдүүд мэрэгжлийн сургуулиудын дэргэдэх Realschule-г оройгоор төгсөж болдог.

Realschule нь манайхаар 10 жилийн сургууль юм уу даа. Энийг төгссөн хүүхдүүд ихэвчлэн цаашид мэрэгжлийн сургуулиудаар дагнадаг. Эсвэл Gymnasium-д дүнгийн хувьд тэнцээгүй энэ сургуульд орсон хүүхдүүд төгссөний дараа мэрэгжлийн сургуулиудын дэргэдэх ангиудад Gymnasium-ын хэмжээнд Abitur хийж болдог. Германд ихэнх хүүхдүүд энэ сургуулийг төгсөөд байх шиг байдаг.

Gymnasium буюу гимназ нь 13 жил ба Abitur хэмээх шалгалт өгч тэнцсэнээр цаашид их сургуульд суралцах эрхтэй болно. Гимназ-д орох  хүүхдүүд дүнгийн хувьд дээгүүр байх ёстой.

Аль ч сургуульд хичээлийн явцад хангалтгүй дүн үзүүлвэл тодорхой хугацааны дараа 1 шатаар доош сургууль руу шилжүүлдэг.

IGS буюу Gesamtschule нь дотроо Hauptschule, Realschule, Gymnasium 3 сургуулиудыг агуулсан сургуулийн цогцолбор.

Сургуулиудын ПС роом нэг ер нь иймэрхүү...

Бага сургууль нь монголын бага сургуультай бараг адил бөгөөд гэхдээ зөвхөн 1 багшаар дагнадаггүй. Багш нар нь хоорондоо солилцож дуу хөгжим, шашин, хөдөлмөр гэх мэт зарим хичээлүүдийг өөр ангийн багш орно. Энэ нь миний бодлоор зүгээр ба хүүхдүүд анхнаасаа 1 багшид дасахгүй олон багшийн "нүүр" үзэж өснө гэсэн үг.

Бага сургуулийн ангиуд ерөнхий дүр зураг иймэрхүү...

Ихэвчлэн ангиа хүүхдүүдийн хийж бүтээсэн зүйлээр гоёсон байдаг.

Нэгдүгээр ангид орох анхны өдөр хүүхэд бүр эцэг эх, ах дүүсээсээ ийм Schultüte  авдаг авдаг ба энэ нь ихэвчлэн сургуульд хэрэглэх жижиг сажиг зүйлс, тоглоом, амттан чихрээр дүүргэсэн байдаг. Нэг ёсны бэлэг гэх юм уу даа...

Дээр үед монголд хүүхэд байх үед манайд Германы Отто каталог эсвэл ээжийн маань Бурда сэтгүүлүүд дээр ийм "уут" барьсан хүүхдүүдийн зураг хараад юу юм бол гэж их гайхдаг байж билээ. Гэхдээ зөнгөөрөө бэлэг бол уу гэж боддог байсан яг л байна лээ л дээ. хэхэхэ

Зө миний мэдэх зүйл одоогоор энэ л байна даа.  

Блогтой хүүхний асуултанд хариулсан байхаа гэж найдаж байна... хэхэхэ




Сэдэв: Боловсрол, шинжлэх ухаан

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хар хот - Мөхсөн хотын түүх
Та БААТАР мөн ҮҮ? харьцуулаад ҮЗЭЭРЭЙ. та ч БОЛЖ чадна.
Сонирхолтой газарзүйгээс: Үүл манан
ЦАГААН САР ҮҮСЭЛ........ТҮҮХ........................
Монголчуудын он ба цаг тоолол
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Pearl | 2009-07-17 12:55:33
Germand tetgelgeer surahad herhen beltgej yaj hamragdah bolomjuud bdag talaar bichvel sain baina .
2. лхагваа | 2009-08-12 12:28:57
Г.Галбадрахын нийтлэлүүд маш их таалагддаг. танд аижилт хүсье. яг энэ асуудлаар чинь зөвлөгөө, лавлах зүйл байвал яаж холбогдох вэ?
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: