Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Өөрийгөө цэнэглэдэг гар утас
2009-07-02 11:06:30 УБ

Эрдэмтдийн ариунаас ариун мөрөөдөл бол цахилгаан эрчим хүчийг утас хэрэглэхгүйгээр дамжуулах. Өдгөө лабораторийн түвшинд хагас метр орчим зайнаас гэрлийн шилэнд утас хэрэглэлгүйгээр эрчим хүч дамжуулж, бараг л “асаах” гээд байна.

Nokia компани энэ чиглэлд бага боловч ахиц гаргаж өөрийгөө цэнэглэдэг гар утас хийж байна. Мөн л лабораторийн түвшинд. Энэхүү ер бусын систем нь агаарт тархсан радио долгионыг цуглуулан авч энерги болгоод, түүнийгээ утасны зай хураагуур цэнэглэх хэмжээний эрчим хүч болгон хувиргах зарчим дээр суурилжээ. Гэхдээ зурагт, радио, гар утасны долгионуудыг цуглуулж авахгүй зөвхөн ойсон, орчны нөлөөнөөс болж гажсан долгионыг ашиглах юм байна.

Цахилгаан соронзон  долгионыг эрчим хүч болгох энэ системийн зорилго хязгаарлагдмал буюу зөвхөн гар утасны зай цэнэглэхэд оршино. Түүнээс биш сарнисан долгионыг цуглуулан ахуйн хэрэгцээнд хэрэглэх эрчим хүч гаргаж авах зорилгогүй, тэгэх боломж ч байхгүй. Nokia компани энэхүү шинэ технологийг суурилуулсан гар утсыг 3-5 жилийн дотор худалдаанд гаргана хэмээн найдаж байна.




Сэдэв: Технологи

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Iphone-ийг модем болгон ашиглах
Хамгийн муу 10-н технологи
"Hack"-ийн түүхээс
Сибирийн төмөр зам
Түр сааталтай холбоотой мэдээлэл
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

1. z | 2009-07-06 17:56:23
gaihamshigtai yum bna manai neg matematikch erdemten neleen deer gaihamshigtai neelt hiisnee olon tumend zarlaj baisan ter yu bolson talaar medeelel baihgui biz ter hunii yarisnaar ene neeltiin tuslamjtaigaar delhiin shinjleh uhaan shine tuvshind usren garna gej baisniig tod sanaj bna jisheen engiin huruun zaind heden arvan zuun jileer ashiglah tsahilgaan erchim huchiig tsugluulah geh met gaihamshigiig buteene gej baij bilee unen baisan bolch...
2. amanjinka | 2009-07-06 21:41:48
харин тэхх сонирхолтой бгаа биз дээ
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: