| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Тэднийд хэн ч ордгүү. Тэр өөрөө гэртээ хэнийг ч оруулхыг хүсдгүү. Тэдний гадаа өвс ногоо, мод бургаас ургаад аглаг зэлүүд. Цонхоо ч, хаалга ч онгойлгох нь үгүй.
Тэдний гэрийн гаднаас сардаа нэг удаа эхүүн үнэр ханхалдаг. Тэр үнэрийг үнэртэж эхлэхээс өмнө хэдэн өдрийн турш тэр шаналан гуниглан суудаг. Түүнийг гуниглан сууж байхад нь түүнтэй би танилцсан.
Тэгээд би түүнээс зөвшөөрөл авч зөөлөн зөөлөн алхаж орсон. Тэдний гэрийн таац нь намхан, шал нь хэтэрхий нимгэн байсан. Миний бие өндөртөө болсон уу, хүнд жинтэйдээ болсон уу дөнгөж ортол тэр чангаар орилж хашгарсан. Би айсан. Яасныг, юу болсныг би мэдээгүй. Тэгээд тэднийхээс гарахад бүх юм улаан өнгөтэй болсон байсан. Тэр маш их уйлсан. “Чамайг оруулдаггүй байж” хэмээн хэлсэн.Би уучлал гуйгаад баяртай гээд явсан.
Түүнээс хойш бүх юм цагаан өнгөтэй болсон. Тэднийд очихдоо байнга би нимгэн борооны цуваа өмсөж очих болсон. Тэгээд ч би тэднийд орохдоо анхаарал сэрэмжтэй, болгоомжтой байх болсон. Түүнийг уйлах вий, орилох вий гэхээс эмээдэг болсон.
Бид хоёр бие биендээ аз жаргал бэлэглэж эхэлсэн. Тэр инээж эхэлсэн. Намайг хүсдэг болсон. Тэр намайг гэртээ байлгах, оруулах, гэрийн хаалганыхаа хонхыг даруулах дуртай болсон. Бид хоёр бие биедээ хайртай болсон. Тэдний гэр ч уужим саруул, цэлгэр болсон.
10 сар өнгөрсөн. Байдал өөрчлөгдөж эхэлсэн. Тэдний ороход тав тух, тохилог биш болсон. Тэр хэлсэн “манай гэрт бид хоёроос өөр хэн нэгэн байх шиг байнаа” гэсэн. Би ч янзан бүрийн юм бодоогүй. Намайг эзгүй хойгуур тэдний гэрээс аварга том мангас гарч ирсэн гэсэн.
Тэднийд би дахиж очоогүй.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдТаньд би гомдохгүйHeidi Klum-ийн үс засалт Hair style at New York Fashion Week Өвөрмөц загвартай номын тавиурууд Victoria Beckham-ийн үсний засалтууд |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
er erdee l xairtai l daa ter zaluu gomo baisiim uu?
tom mangas gexleer suns ni zailaagui bailgui xoorxii
тэнэгтээч::
зочин:
өө бүүр тэнэг
ddddd:
их сайн.магтий
??:
яааг зөв
Сэтгэгдэл бичих