Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч ..????
2009-07-03 20:09:58 УБ

 

Олон зууны тэртээгээс хүүхнүүд ямар эрэгтэй хүнд татагддагийг мэдэх гэж эрчүүд мэрийсээр ирсэн. Чи царай зүс, бие хаагаараа хэнд ч гологдохгүй. Гэтэл таалагддаг бүсгүй чинь чамайг тоогоогүй хэрнээ жинхэнэ царай муутын туйл, намхан, бүдүүн залуутай сугадалцчихсан алхаж явна.

Бидний эргэн тойронд ийм жишээ олон байдаг. “Тунгалаг тамир”-ын Долгор хүртэл царайлаг, хүдэр биетэй, зоригтой эр Эрдэнийг огт тоохгүй мөртлөө хялар царай муутай, доголон Дондогийн хойноос унан тусан гүйнэ. Хүүхнүүд ямар эрчүүдэд татагддаг вэ? Социологийн судалгаагаар ч энэ хачин жигтэй асуултын хариуг олох гээд бараагүй юм. Уг нь хүүхнүүд ямар залууд дуртайгаа судлаачдад дуртайяа ярьдаг л даа. Гэхдээ тэд ингэж ярихдаа жинхэнэ эр хүн гэдэг бол гадаад төрхөөрөө Apollo Belvedere шиг, ёс суртахуунаараа Mahatma Gandhi шиг байх хэрэгтэй гэдэг боловч сексийн сонголт дээрээ ярианыхаа эсрэгээр Gandhi шиг галбиртай, Belvedere шиг араншинтайг илүүд үзнэ. Эцэст нь учраа олохоо больсон судлаачид “сексапильность” гэсэн шинэ тодорхойлолтыг гаргажээ. Логик ухаанаар тайлбарлахын аргагүй сексийн татах чадварыг хэлж байгаа юм уу даа. Сексопилность гэдгийг бүтээгч багагүй хүчин зүйл байдаг гэх боловч тэр нь юу юм бэ?, юугаар илэрдэг юм бэ? гэх зэрэг нь урт хугацааны турш оньсого хэвээр л байв. Тархины ажиллагааны идэвхжилт, цус судасны систем, гормон ялгаруулдаг эрхтнүүдийн ажиллагааг хянаж чадах машин бүтээснээс хойш л эмэгтэйчүүд гэдгийн нарийн судалцгааж эхлэсэн юм.

Дэлхий даяар олон арван лабораторит эмэгтэйчүүдийг судлах ажил буцалж эхлэв. Эрдэмтэд эмэгтэйчүүдийг барин туршилтын туулай болгон тэдэнд янз бүрийн мэдрэгч багаж зүүж, сексийн тухай төрөл бүрийн асуултуудаараа зовоож эхэлсэн юм. Ялангуяа, эдгээр туршилтад Америкийн Секс, хүйс, үржлийн судалгааны Кинсигийн институт товойж гарчээ. Энд анх удаагаа хүнээс өөрийнх нь сексийн онцлогийн талаар шалаад байх нь утгагүй гэдгийг ойлгосон гэнэ. Яагаад гэвэл сексийн идеал онцлог нь хүний ухамсрын гүнд далдлагдсан асуудал.

Ерөнхийдөө бол бүсгүйчүүд өөрсдийн мөрөөдлийн залууг дүрслэхдээ бүх нийтийн дунд тогтсон сайхан хүний нийтлэг шинж эсвэл сэтгэлтэй хүнийхээ дүр зураглалаас бүтээдэг ажээ. Сайн дураар судалгаанд хамрагдсан охидод эрчүүдийн зураг үзүүлэн сонгуулахад тэдгээрийн ихэнх нь өөрийн улсынхаа гайгүй гэсэн залуучуудтай төстэй гол төлөв алдарт нисгэгчид шиг богино халимаг үстэй, ширүүн харцтай эрчүүдийг сонгож байлаа. Даанч эмэгтэйчүүд мэдрэгч аппаратыг яагаад ч залилаж чадахгүй. Эдгээр “зальтай” төхөөрөмж хүний зүрхний цохилтын өөрчлөлт, хүүхэн харааны агшилт, хөлсний бага зэргийн ялгаралт бүхнийг мэдрэн бичиж байдаг. Эдгээр техникийн үзүүлэлтийн үр дүнд үндэслэн эрдэмтэн мэргэд эр хүний сексийн аварга суутны зураглалыг гаргасан юм. Энэ зураглалыг өөрийнхтэйгээ харьцуулаад үз дээ.




Сэдэв: Эрүүл мэнд, гоо зүй

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

ЭР ХҮНИЙ ЧИМЭГ хэмээх САХЛЫГ яах ёстой вэ?
ЭМЧ НАР ХЭЗЭЭ АЖИЛ ХАЯЖ ЭХЭЛСЭН БЭ?
Хүний цусны бүлэг
Шулуун хими ээ гэж.........
Өөрсдийнхөө төлөө өөрсдөө л..... /Уриалга/
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

1. leon999 | 2009-07-03 20:28:04
emegteichvvdee gej
2. amanjinka | 2009-07-03 22:12:49
яажэээн хэ хэ
3. punkie | 2009-07-03 23:12:38
ter zurag ni haa bnaa
4. haraalhiigch | 2009-07-04 01:02:03
хэ хэ тэхээр сайн сэксддэг эр хүнд хүүхнүүл унан тусан гүйнэ гэсэн үгүү. ойлогсонгүй тэхээр хайр гэж эмэгтэйчүүдэд байх хэрэг байна уу
5. amanjinka | 2009-07-04 01:04:26
хэ хэ өөр өөрынхөө бодсоноор болоо
6. maralaa | 2009-07-04 16:40:22
shal hudlaaduu yum bichijee tehtee zaval tsarai ene ter gehgui ch ter hunii zan aranshin ter huniig tatah chadvartai l bhgui yu >/ tsarailag goy zaluuchud eronhidoo ih zantai uhan muutai amidralas hol tasarsan yalanguia ar gerin yumuu nuhur bolj chadadgui uchiraas emegtei hun tim yumnas bolj songolt hine l dee ter tsarai muutai gj haragdadd bga hun yag harval shn ch haragddg hun bdag shdee tgd eron emegtei huniig tatah chadvar mun hairlaj chddg bdag bolohor ter yumuu daa aaa ali esvel seks ntrtei ch bs sain bj bolno l doo ergeti hunii dutagdaltai tal ni naad zahin my huvtsas talagdahgui bgam boluu gj tim jijig shajig zuil eronhidoo boddg oor yumiig bodoh heregtei shd bs denduu emzeg ter ni jhn tim
7. dustbin | 2009-07-04 20:35:19
zuraglal ni? bi haritsuulii l da kkk
8. mei | 2009-07-05 21:16:22
heterhii tsarailag gangan erchyyd uhaan muutai amidral gedeg yumnii talaar yamarch oilgolt bhgyi ihenh ni avgaichuuld biye yneldeg, heterhii uhaantainuud ni joohon maanag tiim bolohoor byh yumniii yag altan dundaj l hamgiin zov songolt
9. ibex | 2009-07-09 20:55:33
Зураг нь хаана байнаа
10. amanjinka | 2009-07-10 03:16:21
xe xe
11. dogii | 2009-08-03 22:37:45
tsarailag ni huuhnuuded biee unelegch, uhaalag ni joohon dongoiduu....baidag shdee...bi sanal neg baina hehe
12. од | 2009-08-10 21:36:06
эмэгтэй хүн олны дотроос сонгож харсан хүн нь түүний зурсан зураг нь өөрөөр хэлбэл төөрөг заяа нь хэ хэ
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: