| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Харин визний дээд хугацааг 10 жил болгон тогтоож, олон дахин орох эрхтэйгээр визний хєнгєлєлт vзvvлэхээр болсон юм. Энэ тухай ноот бичгийг єнєєдєр гадаад хэргийн сайд Батболд болон Их британи улсаас манай улсад суугаа онц бєгєєд бvрэн эрхт элчин сайд Торда Абот-Вот нар солилцлоо.
Хэлний чиглэлээр сурах болон ажиллах, амьдрах зорилгоор манай иргэд Их британи улсад зорчих хvсэл маш их байдаг. Ялангуяа 1990-ээд оноос хойш тус улсыг зорих иргэдийн тоо эрс єссєн. Гэсэн ч нэг удаа виз хvсэхэд гуч хоног, тvvнээс дээш нэг жилээр виз дарагддаг байсан бол энэ удаагийн ноот бичгийг солилцсоноор энэ хэмжээ харьцангуй уртсаж байна. Гол нь виз мэдvvлж байгаа иргэд бодит vнэн мэдvvлэгээ ирvvлвэл манай улсын vvд хаалга нээлттэй байх болно гэдгийг тус улсаас манай улсад суугаа элчин сайд онцолж байсан. Тvvнчлэн ийнхvv визний хєнгєлєлт vзvvлж байгаа нь Их британи улс манай улсыг итгэл хvлээсэн улс гэж vзэж байгаа учраас нэг удаагийн визээ 6 сараас 10 жил хvртэл хугацаатай олон дахин орох виз болгон хєнгєвчилж байгаа хэрэг юм.
Тvvнчлэн Их британи буюу бидний нэрлэдгээр Англи улсад виз мэдvvлэхэд Бээжин дахь консулийн газар нь манай улсыг хамаардаг. Тиймээс визний мэдvvлгээ Бээжин дэхь консулийн газраар дамжуулан хvсэлт гаргадаг.
Ер нь виз хvссэн иргэдийн 60 хувь нь баяртай мэдээ хvлээн авдаг бол vлдсэн нь бодит мэдvvлэг єгєєгvй гэсэн шалтгаанаар буцаагддаг байна. Мэдээж хvссэн иргэн бvрийг Их британи улс хvлээн авахгvй ч гол нь бодит vнэн мэдээлэл єгсєн хvнийг авахад бэлэн гэдгээ дээр хэлсэн. Энэ дашрамд дурдахад манай гадаад харилцааны яам Их британи улстай хийсэн энэ визний хєнглєлт шиг хєнгєлєлт авахаар Канад болон Автрали, Япон зэрэг улсуудтай яриа єрнvvлж байгаа юм байна.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих