| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Манай оюутны байрны харуул гээд гурван хүн байх. Нэг нь байнга л инээж явдаг нүдэнд дулаахан өндөр ах, нэг нь барагтай юм дуугараад байдаггүй мөртлөө өөдөөс нь харахаар дальдчаад өөр тийшээ хардаг гуч орчим насны залуу , харин гуравдах нь нөгөө хоёроосоо насаар ахимаг ааш муутай хөгшин. Гэхдээ би гурвуулантай нь сайхан мэндлээд л өнгөрнө. Нүүрний буянтай хүн чинь сайхан ш дээ. Хааяа шөнө дунд хагасалж ирчихээд хаалга онгойлгоод өгөөч гэхээр яасан их оройтож ирж байна вэ гээд онгойлгож өгнө. Харин бусад хүүхдүүд хэн нэг найзыгаа шөнө дунд дуудаж гадаах хаалга онгойлгуулах жишээний.
Нэг өдөр өдөржингөө компьютер дээр юм хийж суугаад нүд өвдөн оройн салхи амьсгалахаар гадаа гарч үүдний сандал дээр хөлөө завилаад хана налан нүдээ анин суулаа. Гэнэт хажууд хоолой засах чимээ гарч , тамхины утаа үнэртэхэд нүдээ нээн харвал яхир ааштай хөгшин харуул зогсож байв. Тэр намайг оройд ямар их оройтож байгааг , бас их ядарсан царайтай байгааг гайхан хэсэг юм ярьж зогссоноо
- Монгол охидууд бүгдээрээ ийм хөөрхөн үү? гэж асуулаа. Мэдээж би тиймээ л гэж хариулсан. Би Монголд очвол хөөрхөнүүдийн тоонд орохгүй ээ гэтэл итгэж ядан над руу харж зогссоноо
- Найз залуутай юу? гэж асуулаа. Байхгүй гэтэл яагаад байхгүйг нь нилээн шалгааснаа
- Надад сургуульд сурах, ажил хийх гээд цаг зав байдаггүй. Хэрвээ би найз залуутай болвол өдөрт дор хаяж хоёр цаг зарцуулах хэрэгтэй. Энэ бол одоохондоо хэцүү байна гэж хэлж байж шалгаалтыг нь дуусгаж билээ. Харин тэр дахиад л
- Чи надад нэг Монгол найзаа танилцуулж өгөөч гэхэд нь хамаг цус хөөрөөд ирэв. Муу хөгшин төгцөг ийм юм бодож л түрүүнээс хойш хэл ам сугалах гээд байжээ гэсэн бодол толгойд орж ирэхтэй зэрэгцээд яах гэж байгаа юм бол гэсэн сониуч бодол бас төрөв.
- Та яах гэж байгаа юм бэ?
- Манай ахын хүү байдаг юм. Одоо гучтай. Түүнд эхнэр олж өгөх гэсэн юм гэлээ. Гэнэт өөрийнхөө бодсонд инээд хүрээд
- Зөндөө л олон Солонгос хүүхэн байхад яагаад заавал хэл ус , соёл мэдэхгүй Монгол хүүхэнтэй танилцуулах гээд байгаа юм бэ?
- Солонгос хүүхэнтэй суувал мөнгө их хэрэгтэй . Харин Монгол хүүхэн тийм биш гэсэн.
Гэсэн гэдэг үгэнд гайхан
- Хэн тэгж байна вэ ? гэвэл
- Манай гэрийн тэнд ажил хийдэг гурван Монгол залуу байдаг юм. Тэд нар нэг удаа надад тэгж ярьсан. Хэрвээ Монгол хүүхнүүдийг дэлгүүр дагуулж яваад, сайхан хоол авч өгөөд, сая төгрөг харуулбал шууд гэрлэнэ гэсэн гэнгүүт толгой дундуур татаад авах шиг л боллоо. Үнэхээр Монгол хүмүүс тэгж хэлсэн гэж үү гэсэн асуултад минь өвгөн бүр торох ч зүйлгүй Тийм гэж хариулаад тэр хүмүүсийн нэр ус, зүс царайг нь хэлэхэд таньдаг хүмүүс байсанд бүр дотор минь буцалж байлаа.
Эрчүүд минь хүүхнүүдээ үнэлэхээ байжээ. Харь нутгийн хүн дагаад явсан хэдхэн хүний аашаар , аягаар бусад бүх хүүхнүүдийг дүгнэж байдаг. Өөрсдөө бүсгүйчүүдээ тэгж дорд үзэж байхад , харийхан яах бол?
Манай эхнэр ч бас намайг энд байхад мөнгөтэй хүнтэй тааралдвал тэрэнтэй явалдана ш дээ гэж хэлсэн гэхийг нь бодох бүрд сэтгэл эмзэглэмээр. Эм хүн эр хүнийг дагаж амьдардаг ёсон бий гэтэл хань үр хүүхдийнхээ дэргэд сайхан амьдраад , бусдын дор оруулалгүй аваад явж чадахгүй байж тэгж доромжилж болохгүй биз дээ.
Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн хэсэгхэн охид бүсгүйчүүдийн эдийн хүсэл , шуналын сэтгэлээс болоод олон сайхан бүсгүйчүүд өөрийн мэдэлгүй янхан , биеэ үнэлэгч гэсэн нэр авч байна шүү дээ. Бодолтой ухаантай , зөвхөн өнөөдрийг харж биш алсаа бодож амьдраасай...
Эрчүүд минь бүсгүйчүүдээ хүндэлж дээдэлж байгаасай...
Сэтгэгдэлүүд
gadnii huntei suusan bval mungu harsan yanhan bdag genee
chi uuriguu uud ni tatah geed busdiig doosh ni chirhee boli doo cham metiin bichseniig unshaad gadnii huntei suusan huuhen yanhan bdag gesen oilgolt taraad bna shuu dee. hun yamar ch huntei suuh erhtei.hervee ugui bol gadnii huntei sugiig horison huuli gargahaas uur zamgui. mgl zaluud durguidee bish zugeer l hair setgel gej neg yum bnaa hun uuruu ch medehgui shiidver gargadag.ter l huni hajuud bhiig husdeg ...
gadnii huntei suusan huuhniidiig ingej doosh ni hiihee boli za
ter humuus duns yanz buriin sonin uchral bgaa
hunii erh!!!!!!!!!!!!!!!!
Сэтгэгдэл бичих