Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Сар бүрийн эхний өдрийг архигүй өдөр болголоо
2009-07-09 09:28:33 УБ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгох тогтоол баталлаа. Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан санал болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим заалтыг үндэслэн ийм шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журманд өөрчлөлт оруулан үйлчилгээний нийт газрын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шөнийн 00 цагт хаасан байхаар болгожээ. Энэ сарын 1-нээс эхлэн энэхүү шинэчилсэн журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосон байна. Өмнө нь дүүрэг тус бүрдээ архи согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөртэй байсан  ч шинэ журам гарснаар ийнхүү нэгдсэн нэг өдөртэй болж байгаа юм.

Х.Хангай




Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Амиа хорлох оо?
Oлон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд хүргэе!
ЧИ өнөөдрийн ЗАЛУУ хүн МӨН үү? БИД ийм БАЙЖ чадах УУ?
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тойргийнхоо малчдад тусламж үзүүллээ
ДАРХАН хотын БҮТЭЭН байгуулалт (ФОТО сурвалжлага.)
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: