Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Apple шалдаа буув
2009-07-19 12:11:41 УБ

Microsoft болон Apple хэмээх 2 компаний хоорондох маркетингийн тэмцэл тун сонирхолтой бөгөөд нэлээн ширүүнээр удаан хугацаанд үргэлжилж байгааг зарим уншигчид анзаарсан байх. Өөр өөрийн давуу тал, онцлогийг хадгалсан энэхүү шилдэг 2 компаний хувьд шинэ зууныг гартал ноцтой тэмцэл байгаагүй бөгөөд Apple-ийн iPod хөгжим тоглуулагч, бүтээгдэхүүний шинэлэг шийдэл болж чадсан iPhone гар утасны байлдан дагуулалт, Mac компьютерүүдийн шинэчлэлтэй холбоотой "Get a Mac" сурталчилгаанууд Microsoft-д “төвөг удаж” эхлэх болсон байна.

Тогтворгүй ажиллагаатай, хэрэглээний тухгүй байдал, вирусны бай гэх мэтээр Apple-ийн элдвээр гоочилсон PC-ийн эсрэг жил гаруйн сурталчилгаанд тэсвэр алдсан Microsoft өнгөрсөн 4 сараас эхлэн уг компаний эсрэг тун бодлоготойгоор ширүүн сөрөг дайралт хийж эхэлсэн бөгөөд түүний анхааралдаа авсан гол бай нь Mac-ийн зах зээлд худалдаалагдаж буй үнэ байсан юм. Үнэндээ Macs versus PCs үнийн өрсөлдөөнд ялагч нь маргалтгүй тодорхой.

Интернэт болон ТВ-ээр PC платформын зөөврийн компьютерүүд нь хэрэглэгчдэд хүрч буй үнэ нь хямд, гүйцэтгэх үүрэг нь илүүг харуулсан сурталчилгаанууд Apple Mac-ийг “гоёмсог боловч хэт үнэтэй” болгож харагдуулж эхэлсэн байна.

Microsoft COO Kevin Turner-ийн Worldwide Partner Conference-д мэдээлснээр Apple-ийн хуулийн хэлтэс өрсөлдөгчийнхөө энэхүү сурталчилгаанд ноцтой анхаарал өгч бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулаад зогсохгүй, Microsoft-оос сөрөг сурталчилгаагаа зогсоохыг хүртэл хүссэн аж.

Үнэндээ Apple-ийн MacBook Pro компьютерийн 15" болон 17"  дэлгэцтэй шинэ загварууд аль хэдийнээ $300-оор, 13" MacBook Pro компьютер $100-оор хямдарчихаад байгаа юм байна. Гэсэн хэдий ч 2.13GHz процессор бүхий 13" MacBook ноутбуукууд доод тал нь хамгийн хямддаа $999 үнэтэй хэвээрээ байсаар л байна.

Mac компьютерүүд хуучнаа бодвол хямдарч буй ч Microsoft-ийн хувьд өрсөлдөгч рүүгээ хандсан “хямд үнэ, давуу тал” сурталчилгаагаа удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж байсаар байгаа төдийгүй ирээдүйд цаашид ч хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Microsoft-ийн явуулж буй сүүлийн үеийн Laptop Hunter худалдааны сурталчилгааг дараах хаягаар үзээрэй.




Сэдэв: Технологи

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Iphone-ийг модем болгон ашиглах
Хамгийн муу 10-н технологи
"Hack"-ийн түүхээс
Сибирийн төмөр зам
Түр сааталтай холбоотой мэдээлэл
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: