| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
“Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн зарим зүйл заалт , хэсгийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн нэгдэх хэсгийн дөрөв дэх заалт Шүүхийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.6.5 д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхээс тогтоох нь
1. “Өршөөл үзүүлэх тухай ” хуулийн /цаашид хуулийн гэх/ зарим зүйл хэсгийг доор дурьдсанаар тайлбарласугай.
1.1 Хуулийн гуравдугаар зүйлийн 3.1 д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээд” гэдэгт 2009 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 24,00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн хүмүүс хамаарна.
1.2 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 заасан “Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн”гэдэгт урьд нь хорих ял шийтгүүлж байсан , хорих ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцсон буюу ялгүй болсон, хорих ялыг нь тэнсэж хянан харгалзсан болон мөн хуулийн 62,63 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа шинээр гэмт хэрэг үйлдээгүй, уг хугацаа дууссан , хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн боловч нэг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй уг хугацаа дууссан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн боловч нэг шийтгэх тогтоолоор анх удаа хорих ял шийтгүүлсэн болон шийтгүүлж байгаа итгээдийг тус тус хамааруулан үзнэ.
1.3 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-д заасан “Арван найман насанд хүрсэн этгээдийг ойлгоно
1.4 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.2 –т заасан “ Арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй” гэж нэг буюу түүнээс дээш төрүүлсэн болн үрчилж авсан , түүнчлэн нэг өрхөд хамт амьдарч байгаа дагавар хүүхдийн аль нэг нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 18 насанд хүрээгүй байхыг хэлнэ.
Мөн зүйл , хэсэгт заасан “жирэмсэн” болох нь эмчийн магадлагаа эсхүл эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байвал зохино.
1.5 Хуулийн дөвөрдүгээр зүйлийн 4.1.6 д заасан өөрийн шууд асрамжинд байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхдүүдтэй гэж шууд асрамжинд нь байгаа төрсөн болон үрчилж авсан дагавар хүүхдийн эх нь нас барсан нас барсан гэж зарлагдсан эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон байхыг хэлнэ.
1.6 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4,1 дурьдсан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2009 оны зургаадугаар 23-ны өдрийн цагаас өмнө шүүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх паспорт түүнтэй адитгах бусад баримт бичиг иргэний бүртгэлийн тухай хуульд заасан төрийн захиргааны эрх бүхий байгууллагын бүртгэл тодорхойлолт мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргээр тогтооогдсон байвал зохино.
1.7 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4,2 т заасан энэ хуулийг 4.1.5 д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй гэдгийг 2009 оны зургаадугаар сарын 23 ны өдрийн 24 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгэл эдэлж байгааарван найман насанд хүрээгүй хүүхдэд уг хуулийн наймдугаар зүйлийн 8.1.7 дахь заалт хаалт болохгүй гэж ойлгоно.
1.8 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3 заасан” Болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтан гэдэг хөнгөн хүндэвтэр хүнд гэмт хэргийг анх удаа болгоомжгүй үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээд хамаарна.
1.9 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх мөрдөн байцаах прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байвал зохино.
1.10 Хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх мөрдөн байцаах прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байвал зохино.
1.11Хуулийн тавдугаар зүйлийн 5.1.1.,5.1.2. заасан хүнд, онц хүнд, хүнд гэмт хэрэг үйлдэж гэдэгт уг гэмт хэргийг снаатай үйлдсэн байхыг ойлгоно.
1.12 Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл хэсэг тус бүрээр оногдууулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялын хөнгөнийг хүндэд нь багтаах эсхүл бүгдийг нь буюу заримыг нь нэмж нэгтгэх зэргээр мөн хөөлиун 57,58-р зүйл заалт журмаар шийдвэрлэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.
1.13 Хуулийн зургаадугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага уг хуулийн заалтыг баримтлан ялтны хуулийн хэрэг ял шийтгэлийн тухай тэмдэглэл бүртгэл д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ.
1.14 Хуулийн долдугаар зүйлийн 7,1-д заасан хөнгөн хүндэвтэр гэмт хэргийн хувьд хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурор яллагдагчийг шүүхэд шилжүүхээгүй тохиолдолд шүүгч захирамж гаргаж яллагдагчийг шүүхэд шижүүлсэн тохиолдолд шат шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хэрэв сэжигтэн яллагдагч шүүгдсэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ.
1.15Хуулийн наймдугаар зүйлийн 8.1.3 т заасан ГУрав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн гэж ойлгоно. Харин эрүүгийн хуулийн 78-р зүйлд зааснаар ялгүйлд тооцогдсон бөгөөд ялгүй болсон бол энэ ойлготод хамааруулахгүй.
1.16 Хуулийн наймдугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй үндэслэлүүд нь 2009 оны зургаадугаар сарын 23 ны өдрийн 24 цагаас өмнө бий болсон байвал зохино
1.17Хуулийн наймдугаар 8.1.1 ээс 8.1.7 д заасан этгээдэд уг хуульд заасан өршөөл үл хамаарна.
1.18 Сэжигтэн яллагдагч шүүгдэгч ялтныг энэ хуульд заасан аль илүүл ашигтай үндэслэлрээр нэг удаа өршөөлд хамааруулна
1.19
Члтныг үндсэн болон нэмэгдэл ялаас энэ хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх тухай асуудлыг Улсын Их Хурлын 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн 53-р тогтоолоор байгуулагдсан комисс зохион байгуулана. Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүх буруу хэрэглэсэн тохиодолд дээд шатны шүүх ур хэргийг давж заалдах буву хяналтын журмаар хянан хэлэлцэхдээ алдаа зарчлийг залруулан зөвтгөж байвал зохино.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих