Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Ерөнхийлөгч авлигачдын нурууг тэнийлгэв
2009-07-27 05:51:43 УБ

Ерөнхийлөгчийн caнаачилж, УИХ-аар соёрхон батлуулсан Өршөөлийн тухай хуулиар эдүгээ шоронд ял эдэлж байгаа хүмүүсийн бараг тал хувь нь наранд гарахаар болоод байна.

Түүгээр ч зогсохгүй хэрэг үйлдээд мөрдөн шалгагдаж байгаа хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь ээ. Анхандаа "Авлигын хэрэг үйлдсэн этгээдийг хэн боловч өршөөхгүй" хэмээн эрхэм Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд хатуурхаж л суусан.

Гэвч явцын дунд Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгагдаж байсан болон тус газрын мөрдөн байцаалтын дагуу ял эдэлж байгаа нэлээд хэдэн эрхмүүд суллагдах нь тодорхой болоод байна.

"Авлигачдын нурууг бөхийлгөнө" хэмээн бардам амлаж гарч ирсэн Ерөнхийлөгч ийнхүү шалдан бөгсөөрөө сууж авлигачдын "толгойг илж" байгаа нь яах аргагүй шахаанд орсноос зайлахгүй гэж учир мэдэх хүмүүс ярилцаж байгаа юм.

УИХ-ын соёрхон баталсан Өршөөлийн тухай хуулиар бол анх удаа хорих ялаар шийтгүүлсэн насанд хүрээгүй хүүхдүүд, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Үүнд хамрагдах хүмүүс дотор авлигын хэргээр ял шийтгүүлсэн болон албан тушаалын гэмт хэрэгтэн байхгүй нь тодорхой. Мөн хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас дөрвөн жилийг, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар заажээ. Дээрх бүх өршөөл болон ялаас хөнгөвчлөх шийдвэрийг ирэх сарын нэгнээс өмнө хэрэгжүүлэхээр байгаа.

Гэтэл хоригдлуудын дунд өршөөлд хамрагдах хувийн тэмцэл аль хэдийн өрнөөд байна. Тухайлбал, Булган аймгийн Онцгой дэглэмтэй хорих ангид хоригдлууд бослого гаргаж, өлсгөлөн, суулт зарлан нөхцөл байдал хүндрээд байгаа. Өнөөдрийн байдлаар хоригдлуудыг өршөөлд хамруулах Ажлын хэсэг байгуулагдан, судалгааны ажилдаа ороод байгаа. Урьдчилсан тооцоогоор 2500 орчим хоригдол суллагдах тооцоо гараад байгаа ч ийм олон ялтан нэг дор суллагдах тухай мэдээ нийгмийг цочирдуулж магадгүй гэж үзэн холбогдох газруудаас "1000 орчим хоригдол өршөөлд хамрагдана" гэсэн мэдээллийг зориуд тараагаад байгаа ажээ.

Хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээp хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор өршөөлийн тухай хуульд тусгажээ. Үүнд Монголын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан "Алтан-Дорнод-Монгол" компанийн захирал С.Паушокийн өдүүлсэн хэрэг ч орчихсон яваа сурагтай. Мөн цаазаар авах ял сонссон бол энэ хуулиар уучлагдан хорих ялаар солигдож байна. Харин хуульд хамаарахгүй хэд хэдэн ялын хэмжээ байгаа. Үүнд: Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан бол, мөн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн бол энэ хуульд хамааруулахгүй юм байна.

Ийнхүү шинэ Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн тухай хууль батлагдаж, төрийн өршөөлийг үзүүлэхээр боллоо. Гурван жилийн өмнө буюу Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор Өршөөлийн хууль гаргаж, 2400 хүн суллагдаж байсан юм. Тэр үед эрүүгийн нөхцөл байдал нэлээд хүндэрч, өршөөлөөр суллагдсан зарим нь гарч ирсэн дороо таксины жолооч дээрэмдэн, хулгай дээрэм, хүчин хийж эргээд л өргөст торныхоо цаана сууж байсан гашуун түүх бий. Арга ч үгүй юм.

"Өршөөлөөр суллагдсан хоригдлуудыг ажилд авна"
Тэднийг хэн ч ажилд авахгүй. Ажил олгогч бүр ЦЕГ-аас ял шийтгэлгүй гэсэн бичиг авчрахыг шаарддаг. Хэрвээ ял шийтгэл эдэлж байсан бол ажилд авдаггүй бичигдээгүй хуультай. Тэгэхээр архи ууж, гудамж метрлэн, "сурсан ажил"-аа хийхээс ч өөр яах билээ дээ.

Өршөөлийн хуулийн дагуу эдүгээ 2400 хүн хорихоос суллагдах тухай хэвлэлээр цацагдах болов. Мэдээж гэмт хэрэг хийсэн, хэргийнхээ ялыг биеэр эдэлж байгаа эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийг өршөөнө гэдэг сайн зүйл. Гэхдээ ямар ч асуудалд хоёр тал байдаг учраас өнгөрсөн хойно нь харамсахгүй байхсан. Ийн хэлэх болсон нь удаан хугацаанд яригдаж, дээр дооргүй хүлээн байж өршөөгдөж байгаа хүмүүсийг төрөөс олгож байгаа өршөөлийг хүний дайтай эдлээсэй гэж хүссэнийх.

Учир нь төрийн өршөөл, уучлалаар хорихоос суллагдсан"' хүмүүсийн цөөнгүй нь эргээд гэмт хэрэгт холбогддог. Тэд төрийн төдийгүй, гэр бүлийнхээ уучлалыг даахгүй, хатуухан хэлэхэд амар хялбар амьдрах гэсэндээ эргээд гэмт хэрэг үйлдэх нь бий. 2006 онд төрийн өршөөлөөр суллагдсан хүмүүсийн багагүй хувь нь эргээд хоригдсон гашуун түүх бий.

Мөн нэг хэсэг нам тайван байсан нийгэм айдаст автаж, иргэд ганц нэгээрээ гадуур гарахаас ч эмээх хүртэл нь амгалан тайван байдлыг алдагдуулсан үе 2006 оны сүүлч, 2007 оны эхээр тохиосон.

2006-2007 онд улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг ихэссэн. Мөн хүний амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгч шил даран гарч байв. Энэ бүхнийг дурдсан шалтгаан нь тун удахгүй төрийн өршөөлөөр 2400-аад иргэн хорихоос суллагдана. Хамгийн гол нь өршөөлд багтаж, хорихоос суллагдахаас илүү энэ нийгэмд зохицож амьдрах боломж тэдгээр хүмүүст хэр байгаа юм бол? Хоригдлуудыг бөөнөөрөө суллагдангуут л "Өршөөлөөр суллагдсан хоригдлуудыг ажилд авна" гэсэн зарлал гаргаад тэднийг ажилд авах хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компани л лав байхгүй байх. Тэгэхээр хоригдлуудыг нийгэмшүүлэх ажлыг өршөөл үзүүлсэн төр засаг нь давхар шийдэх ёстой бус уу? Адаглаад ажил олгогч эздийг "ял шийтгэлгүй" гэсэн цагдаагийн тодорхойлолт шаарддаг ялгаварлан гадуурхах явцуу үзэл, коммунист сэтгэхүйгээс нь салгаж байж энэ олон хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай ярих ёстой байсан юм шиг ээ.

Нэр бүхий авлигачид өршөөлд хамрагдана
Зөвхөн долдугаар сарын нэгний үймээний хэрэгт ял шийтгүүлэн хоригдож байгаа залууст хаяглагдаж байсан Өршөөлийн тухай хууль нэлээд өргөн хүрээнд үйлчлэхээр болж анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт ял эдэлж байгаа, хэрэг нь шүүхийн шатанд яваа, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд яваа гээд нийтдээ 2400 гаруй хүн өршөөлд хамрагдахаар болоод байгаа. Үүний дотор манай улстөрчид, албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэг ч мөн өршөөгдөхөөр болжээ. Хэдийгээр Өршөөлийн хуульд "Авлигын гэмт хэрэг хамрагдахгүй" гэсэн хаалт бий ч албан тушаалтан томчуудын хувьд гэмт хэргийн зүйл анги нь авлига биш албан тушаалын гэмт хэргээр явж байгаа учраас өршөөлд хамрагдахаар болжээ.

Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэж байх үед Авлигатай тэмцэх газар 60 гаруй хэрэг гаргаж өгч байсан бол хуулийн албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхээр болсны дараа энэ жагсаалт арван хуруунд багтахаар болжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр,"УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гүндалай, ОБЕГ-ын дарга асан П.Даш, Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарын хүмүүс өршөөлд хамрагдахаар болсон байна. Мөн тэдний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа учраас намтрын хуудсанд нь "Ял шийтгэл эдэлж байсан" гэдэг чимэг зүүлт ч мөн орохгүй гэсэн үг. Энэ байдлаас болж өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэсийнхэн "Бидний хоёр жилийн турш хийсэн ажил талаар боллоо" хэмээн халаглаж суугаа гэнэ.


Ц.Мөнх




Сэдэв: Улс төр

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна.
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ?
Монголчууд Индианжин мөхөх замдаа орох уу
Их хаадын тухай статистик тоо баримт
Хууль үйлчлэхээ байсан цагт төр мөхдөг бус уу!
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

1. ganaa | 2009-07-28 02:43:29
arai ch dee minii mongol uneheer haramsaltai bn tord hdn mal nar gartsn ta nar neeree bolj ogwol bugdiig ni buudah yum san uneheer usan tolgoitoi mangar malnuud
2. Maya | 2009-08-14 06:55:40
Bi ene shine eronhiilogchd estoiunen goloosoo durgui teneg maliig yahgej gargadag bn heden erdes bayrlagaa said bhdaa hamag gadaadiihand ogchihood odoo bolhoor tegeed avilgaltai temtsene ene tergeed hutsaad bgan maa ooroo ulaan avilgalchbizdee? hervee ene heden horigdoluudni boonooroo garaad irvel bi ergeel monooh hiideg ajiluudaa hiine shuu dee ooriigoo Mongol hun gej helheeseech ichih yumdaa. Huurhuu eh oron mini...
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: