| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Үгүй та минээ, Монгол улсад чинь бас гадаад бодлого гэж юм байдаг юм байна. Манайхан гадаад худалдаагаа гадаад бодлоготойгоо андуураад байна уу гэж бодогдоод байсан юм. Гадаад худалдааны эрхийг гадаад яаманд өгчихөөр тэгж бодолгүй яах вэ.
НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Монголд ирэх юм гэв үү. Үгүй бас овоо ш дээ. 200 хэдэн орон дотроос миний эх орныг дэлхийн наамбэр ван тоож ирж байхад баярлалгүй яах вэ.
Дахиж лав 10 жилдээ тохиохгүй энэ боломжийг алдалгүй эх орноо сайн талаас нь харуулаад нэр хүндээ өсгөөд авах хэрэгтэй шүү Элбэгдоржоо. Монголчуудаас ч бас шинэ санаа гарч болдог юм байна гэдгийг харуулаадахвал тээ!
Дэлхийн дулаарлын асуудлаар ирж байгаа юм гэж сонссон. Ноёнтон дэлхийн дулаарал гээд гүйгээд байдаг. Хойгуур нь Орос, АНУ, Канад, Дани, Норвеги гэсэн 5 улс хойд туйлыг хайлуулах гээд үзээд байдаг . Мөн таарч дээ.
Хойд туйлтай хил залгаа дээрхи нөхдүүд "Тэртэй тэргүй хайлахыг нь зогсоож чадахгүйгээс хойш нэг мөсөн бушуухан шиг хайлуулаад доорхи нефть болон бусад баялгийг нь авъя" гэж ярих болоод байгаа.
Та нар санаж байгаа байх. 2-3 жилийн өмнө Оросууд хойд мөсөн далайн гүнд шумбагч оруулж төрийнхөө далбааг мандууллаа гээд нэг их шинжлэх ухааны ололт юм шиг сурталчлаад байгаагүй юу. Гэтэл цаагуураа энэ манай нутаг шүү гэж зарласан улс төрийн тоглолт байсан шүү дээ.
Ноднин болсон Орос Гүржийн дайныг ирээдүйд хойд туйлын төлөө гарч болзошгүй дайны бие халаалт гэж дүгнэх ч хүмүүс байсан. Сэм ах нэг ч цэргийнхээ хамраас цус гаргалгүй Оросын арми АНУ-ын бэлдсэн /Гүрж/, Америк школтай армитай хэрхэн тулалдахыг хараад авсан гэж байгаа. Гүржүүд хошгороод Америкийн дэмжлэгт найдаж байгаад амаараа шороо үмхэж хүүхэд нохойн доог болоогүй юу. Юу боллоо гэж АНУ, очиж очиж Гүржийн төлөө Оростой дайтаж байх вэ дээ. Манай Монгол шиг улсад л сургамжтай юм болсон. Том улсууд жижиг улсаар яаж тоглодгийн жишээ гээд сурах бичигт оруулчихмаар.
Орос , Гүрж гэснээс энэ дайнтай холбоотой нэг инээдтэй явдлыг яривал: Нэг сэтгүүлч Путинаас “Та Саакишвилийг нэг төмсөгнөөс нь дүүжилнэ гэж хэлсэн үү” гэж асуухад Путин хариуд нь “Та худлаа сонссон байна. Би Саакишвилийг нэг биш хоёр төмсөгнөөс нь дүүжилнэ гэж хэлсэн” гэж хариулж билээ.
Хойд туйлтай хөрш 5 тэгж авирлах нь нэг бодлын арга ч үгүй юм шиг. Мөс хайллаа гээд тооцоод үзэхэд тэр 5-ын хувьд яаж ч бодсон ашиг нь алдагдлаасаа илүү харагдаад байгаа юм чинь. Цаана чинь бүхэл бүтэн арван дөрвөн сая хавтгай дөрвөлжин километр газар нутаг баялагтайгаа хамт байж байхад юун тэр Япон, юун тэр Венеци.
Би газар зүйч биш болохоор тэр их мөс хайллаа гэхэд хуурай газар гарч ирэх үү, эсвэл тэр чигээрээ далай болох уу гэдгийг нь сайн мэдэхгүй байна.
Уг нь ганц гонжгор арал гараад ирвэл тэр мөсийг хайлуулсан улсад биш харин мөс хайлснаас болж живсэн Японд өгчихвөл тээ.
Энийг л би Монголчуудаас гарч болох ШБОС гээд байгаа юм ш дээ. Бүтэхгүй, хүлээж авахгүй гэж айлтгүэй. Хүлээж авахгүй байлаа гээд Монгол ямар далайд живэх гэж байгаа биш. Харин хүлээж аваад НҮБ-ээр хэлэлцээд нааштай хариу гарвал Элбэгдоржоо чи л од болно ш дээ. Японы үндэсний баатар болно гэдэг нь бол тодорхой. Эргүүлээд зээл тусламж, хөрөнгө оруулалт гээд юм ярих нүүртэй болно гэж байгаа.
Хэдий болтол энхийн цагаан тагтаа царайлж дандаа бөөрөнхий хүнд тал зассан юм ярьж явах вэ.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих