Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
УИХ долдугаар сарын 1-ний үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгнө
2009-08-04 10:10:32 УБ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2008 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17/18 дугаар зөвлөмжийг үндэслэн 2009 оны долдугаар сарын 24-ний өдөр 126 тоот захирамж гаргаж, 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан талаар бид мэдээлж байсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Р.Гончигдорж, Д.Одбаяр, Д.Тэрбишдагва, Д.Энхбат, Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонго, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвням нарын 14 хүн багтжээ.

Ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн, нарийн мэргэжлийн шинжээчдийг оролцуулж шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, санал, дүгнэлтээ 2009 оны аравдугаар сарын 15-ны дотор багтаан УИХ-д танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасан байна.

Тус ажлын хэсэг 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг хийж гүйцэтгэх юм.

Ингэхдээ Онц байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2008 оны долдугаар сарын 3-ны өдрийн 52 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлиг болон уг асуудлаар холбогдох бусад хууль, эрх зүйн актуудын хүрээнд нийгмийн дэг журам сахиулах, онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах чиг үүрэг бүхий дараах байгууллагуудыг хамруулан ажиллана. Үүнд:

1.Батлан хамгаалах яам, Монгол Улсын зэвсэгт хүчний Жанжин штаб;
2.Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар; Цагдаагийн ерөнхий газар; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар;
3.Онцгой байдлын ерөнхий газар;
4.Тагнуулын ерөнхий газар.

Ажлын хэсэг нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах байгууллагууд хэрхэн ажилласныг тодруулах чиглэлээр дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Үүнд:
-тухайн байгууллагууд хууль тогтоомж, дүрэм, журмаа хэрхэн хангаж ажилласантай танилцах;

-Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа, тагнуул, хилийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын түвшинд байгуулагдсан шуурхай штабын ажлын үр дүнгийн тайлан, илтгэх хуудсыг авч, шаардлагатай бол холбогдох албан тушаалтнаас тайлбар, тодруулга авч дүгнэх;

-дээр дурдсан байгууллага тус бүр өөрсдийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн, зэвсэг, галт хэрэгсэл, хүчтэй үйлчлэх химийн хорт бодис, согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглосон Онц байдлын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар танилцах;

-нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудад тухайн үед шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийн хангалт, үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоо хэр байсныг судлах;

-түүнчлэн иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг, техник хэрэгслийн ашиглалтад хяналт тогтоох тухай шийдвэрийн биелэлтийн талаар мэдээлэл сонсох юм байна.

Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хүрээнд:

- нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий цагдаа, тагнуул, цэргийн болон бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, харилцан ажиллагааг хэрхэн хангасан талаар танилцуулга, тайлбар, тодруулга авч үнэлэлт, дүгнэлт өгөх;

-Нийгмийн дэг журмыг сахиулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцсон зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, байгууллага, тэдгээрийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжоор цагдаа, дотоодын цэрэгт зөвшөөрөгдсөн зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглах эрх, үүргийг эдлэхдээ хуулийн хүрээнд тогтоосон дүрэм, журмыг хэрхэн хэрэгжүүлсэн тухайд дүгнэлт гаргах;

-Цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй иргэнийг албадан саатуулах, биед нь болон авч яваа эд зүйлд үзлэг хийх зэрэг ажиллагааны явцад хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааг хэрхэн хангасан талаар холбогдох мэдээ, судалгаа авч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн эрх бүхий албан тушаалтны мэдээллийг сонсох;

-Онц байдлын үед галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу иргэний эрх, эрх чөлөөний баталгааг зөрчсөн цагдаагийн ба цэргийн албан хаагч, төрийн албан хаагчид бий эсэх, тэдгээрт хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэсэн эсэх тухай судлах;

-Онц байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох, бусдад учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэм хорыг хууль тогтоомжид заасны дагуу арилгуулах талаар зохиож байгаа ажлын явц, үр дүнгийн байдалтай танилцах чиглэл өгсөн байна.




Сэдэв: Улс төр

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна.
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ?
Монголчууд Индианжин мөхөх замдаа орох уу
Их хаадын тухай статистик тоо баримт
Хууль үйлчлэхээ байсан цагт төр мөхдөг бус уу!
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

1. sengee | 2009-08-04 12:07:57
zov dugnelt ogno gedegt ergelzej bna buh uneniig hojim l heleh bh daa Hu nam yamar ayultai yum hiisniig odoo delgehgui bailgui dee
2. хохирогч | 2009-09-04 13:30:46
энд хохирсон аж ахуй нэгжүүдийн хохиролыг хэзээ хаана яаж барагдуулах юм бэ бид хаана хэнтэй уулзах ёстойг хэвлэл мэдээлэлээр ч юмуу хэлж өгөөч
3. zochin | 2009-11-10 17:52:57
hen buudaH SHIIDVER GARGASANIIG L MEDMEER BAIDAG





HEN BUUDAH SHIIDVER GARGASANIIG L OLOH NI CHUHAL DA







 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: