Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Шинэ Златан ирлээ
2009-08-08 21:43:20 УБ

Австрийн 20 настай довтлогч Марко Арнаутовичийн савангийн дуурь дуусч

нэг юм албан ёсоор манайд ирлээ. Түүнийг Голландын Твенте багаас авлаа. Үнэ 9 сая евро. Аль хавраас л манайд ирэхийн хүслэн болоод, багийн цугларалтанд ирээд, манай эмч нартай хамтарч бэртэлээ эмчлүүлж байгаа. Тэрээр одоо бэртэлтэй байгаа бөгөөд, түүний бэртэл хэр хүнд эсэхийг нь мэдэж байж гэрээ байгуулах гэж нэлээд удсан. Зүйрлэгддэг Златанаасаа илүү тоглогч болж, Майкон, Хулио Сезарын нарын замналаар шилдэг тоглогч болохыг хүсье

Италийн аваргууд супер цомын төлөө Бээжинд ирээд байгаа билээ. Маргааш тэд Лациотой тоглоно. Моуриньо Лациотой 2 тоглож 2 хожиж байсан статистиктэй байгаа. Тэнд очоод бай хугацаандаа нэлээд ажил амжуулаад байна манайхан. Шинэ фэн клуб байгуулснаа ерөнхийлөгч Мораттигийн нэрээр нэрлэж Хятадууд. Америкийн фэн клуб Марко Матерацци гэж нэрлэж байсан юм.

 Плеимакер хайсаар. Тэдний нэрсэнд Эдэрсон нэмэгдээд байна. 23 настай Францын Лионы тоглогч. Түүнээс гадна, Ван Дэр Ваарт, Шнайдер, Деку гэсэн нэрс байгаа. Ван Дэр Ваартын хувьд Реалаас явах нь тодорхой болсон. Үнэ гайгүй 10 сая евро орчим. Харин манайхан түүнээс илүү Шнайдерыг илүү сонирхож буй. Үнэ 18 сая, Ван Дэр Ваартаас бараг 2 дахин илүү үнэтэй.

Мөн Бразилийн залуу хагас хамгаалагч Дуглас Костаг сонирхож байгаа юм байна. 19 настай тэрээр Гремиод тоглодог. Гэхдээ ирвэл ирэх улиралд гэнэ.

Сери Б-д тоглодог Сассоуло баг манайхтай сайн харилцаатай байдаг багуудын нэг. Харин тэд манай академийн 3 тоглогчийг зээлээр авч тоглуулахаар болж. Залуустаа амжилт хүсье.




Сэдэв: Спорт

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Азийн Залуучуудын АШТэмцээнд Төгсцогтын ялалт үргэлжилж байна
КАМА СУТРА ба ОЛИМП...
Ванкуувэр ба "спортсмээн" Зоригт
Уран гулгалт хүрэл зэвсгийн үед үүсчээ
Интэр - Челси
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: