Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
"Орхон" бүрэн дунд сургууль элсэгчдээ бүртгэж эхэллээ
2009-08-16 22:45:54 УБ
Орхон бүрэн дунд сургууль
Орхон бүрэн дунд сургууль
Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “ОРХОН” бүрэн дунд сургууль 2009-2010 оны хичээлийн жилийн элсэгчдээ бүртгэж эхлээд байна.

Орхон бүрэн дунд сургууль нь Орхон их сургуулийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Хажидсүрэнгийн санаачлагаар 2000 онд үүсгэн байгуулагдсан. 

ДАВУУ ТАЛУУД

   Материаллаг бааз:

  • Орхон бүрэн дунд сургууль нь  1 ээлжээр 500 гаран хүүхэд хичээллэх боломж бүхий өөрийн байртай. /Шинээр нэмж барих барилгын зураг төслийн ажил хийгдэж дууссан./
  • Багш нарын 85 орчим хувь нь зөвлөх, тэргүүлэх, арга зүйч, магистр зэрэгтэйгээс гадна англи хэлний нэг Америк багштай.
  • 5000 гаран номын фондтой номын сангаар үйлчлүүлэх боломжтой.
  • Гадаад хэлний хичээлүүд лингафоны кабинетэд явагдана.
  • Мэдээлэл зүйн хичээл дээр хүүхэд бүр интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер хэрэглэх боломжтой.
  • Сурагчдад хөдөлмөр болон гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор хөдөлмөр сургалт, зургийн кабинетуудыг тохижуулсан.
  • 6 настангуудын анги тусдаа тоглоомын өрөө болон бие засах газартай.
  • Өдөр өнжүүлэх бүлэг ажиллах тул сурагчид сургууль дээрээ өдрийг өнгөрүүлэх боломжтой.
  • Илчлэг, чанар сайтай хямд хоолоор үйлчлэх цайны газартай.
  • Автобусаар үйлчилнэ.
  • Орхон бүрэн дунд сургуулийн дээр дурьдсан материаллаг баазаас гадна сурагчид Орхон их сургуулийн бүх тоног төхөөрөмж, урлаг спортын зал, 80 сая төгрөгийн үнэ бүхий 30000 номын фондтой номын сан, лингафоны 2 танхим, компьютерын 3 лаборатор зэргээр үйлчлүүлэх бүрэн боломжтой.

Сургалт, үйл ажиллагаа: 

  • 1-11-р ангид математик, англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судлана.
  • Нэг анги 15-20 сурагчтай.
  • Шинээр элсэн орж байгаа сурагчдын сурлагын төвшинг тогтоож, тухайн хичээлийн жилд хүргэж чадах сурлагын төвшинг шинээр тодорхойлон эцэг эх, багш, сургууль гэсэн гурвалсан гэрээг байгуулж хамтран ажиллана.
  • Сурагч бүрд хүрч ажиллахыг эрхэм зорилгоо болгож, хичээлийн хоцрогдолтой сурагчдад давтлага, нэмэлт хичээлүүдийг хэсэгчилсэн байдлаар үнэ төлбөргүй олгоно.
  • Сурагчдад гүнзгийрэн судалж буй хичээлээр нь давтлагуудыг тогтмол үнэ төлбөргүй олгоно.
  • Сурагчдыг дүүрэг, хот, улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээн, түүнчлэн ахлах ангийн сурагчдыг нэгдсэн шалгалтанд өндөр төвшинд бэлтгэн оролцуулахын төлөө зүтгэн ажиллана.
  • Сурагчдын дунд онол практикын бага хурлуудыг тодорхой сэдвээр үе шаттайгаар жил бүр явуулдаг.
  • Хотын хэмжээнд геометрийн стандартын түргэн бодолт, гар зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
  • Сурагчдынхаа авъяас чадварыг нээн хөгжүүлэх, төлөвшүүлэх,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аэробэк, бүжиг, төгөлдөр хуур, даам шатар, теннис, сагсан бөмбөг, хувцас дизайн, гар зургийн дугуйлангууд хичээллэнэ.
  • Орхон бүрэн дунд сургуулийн төгсөгч нь Орхон их сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтанд шатлан суралцах боломжтой.

“ОРХОН” бүрэн дунд сургуулийг 2007-2008 онд төгссөн төгсөгчдийн нэгдсэн шалгалтын нийлбэр онооны дундаж дүн дүүргийнхээ хэмжээнд 1-р байрт шалгарсан нь бидний томоохон бахархал юм. /2008-2009 оны төгсөгчдийн нэгдсэн шалгалтын дүнг дүүрэг, хотын хэмжээнд жагсаасан дүн хараахан гараагүй  болно./


СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Бусад хувийн хэвшлийн дунд сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулахад хямд буюу 520000 төгрөг

Хөнгөлөлтүүд

  • 9 сарын 10-ны дотор төлбөрөө төлвөл: 10%
  • Нэг айлын 2 хүүхэд суралцвал: нэг хүүхэд нь 10%
  • Нэг айлын 3 хүүхэд суралцвал: нэг хүүхэд нь 15%
  • Дүүрэг, хот, улсын хэмжээний олимпиадуудад амжилттай оролцсон сурагчид сургуулийн удирдах зөвлөлөөс баталсан зохих журмын дагуу төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөгдөнө.
  • /Дээрх хөнгөлөлтүүд давхцахгүй./

    ХАЯГ

    Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Ш/х-176, Улаанбаатар 210136 (Хан-Уул дүүргийн тамгын газрын байрны зүүн талд)

    Утас: +976-11-345547, +976-70110655, +976-99092104

    Факс: +976-11-341276

    И-майлl: info@orkhon.edu.mn

    Вэб: www.orkhon.edu.mn 

     

     




    Сэдэв: Боловсрол, шинжлэх ухаан

    Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

    Монгол он тоолол
    Нараар цаг баримжаалах нь
    Эмэгтэй, Та орондоо хараал хэлдэг үү?
    Дэлхийн гүнийг хэрхэн судалдаг вэ?
    Хүний мах гахайн махтай төстэй ........
     

    Төстэй мэдээнүүд

    Сэтгэгдэлүүд