| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Ай, яахин мартаж болох билээ. Тэр холын бөгөөд дэндүү ойрхон он жилүүдийг. Хүн нь хүнээ хэмлэж үзэл бодлоо хамгаалсан тэр урт өдрүүдийг. Нар нь хүртэл жаргахаа мартаж улирахаа мэдэхгүй үргэлжилсэн хүнд өдрүүдийг яахин мартах. Би болоод бид сайн мэдэхгүй тэр л өдрүүд, сарууд, жилүүд. Ялсан нь ч ялагдсан нь ч хохироод л үлдсэн ялагчгүй тэмцэл.
Гэхдээ би боддог юм тэд тэр урт хар өдрүүдэд байсан бүхнээ алдсан ч ирээдүйнхээ гэрлийг зүрхэндээ бадраасан. Үүнийг аз гэх эсвэл эз гэх алин болохыг хэлж үл чадна. Тэр зүрхний галтай ардад атаархах ч шиг. Харин тэд цаг хугацааны эргүүлэг тоолонд юуг ч алдаж үзээгүй бидэнд атаархах.
Монголчууд бид чамин тансагийг чалчих ч босгож мэддэггүй ард түмэн. Бид зүсэм талх балга ус ямар үнээр олддогийг мэдэхгүй. Хөлсөө цустайгаа зуурч талх хийж иддэгийг ойлгохгүй. Тэр талхнаас ганц зүсэм идэхэд л цаддаг гэвэл үнэмшихгүй. Талх тийм үнэтэй.
Харин бид тэр барьсан талхыг доороо сандайлсан атга шороогоороо наймаалцаж олж иддэг. Бид их баян хүмүүс. Худалдаж авч л чаддаг хүмүүс. “Хар гэртээ хаан, бор гэртээ богд “ гэж толгой мэдсэн том хүмүүс. Авдрын алт дуусах өдөр бийг ухахыг хүсдэггүй. Ингэж идсэн талх хоол биш хор болохыг ухаардаггүй. Энэхүү “бэлэнчлэх” гэх сэтгэлгээ дэврэн дэвэрсээр одоо хүмүүс хөлсний үнэртэй талх идэж, цусны үнэртэй шороон дээр суухыг хүсдэггүй болж байна.
Энэ юуг өгүүлнэ вэ? Монгол улс уул өөд биш уул уруугаа хөгжлийг хайж явна. Хөгжлийг эсвэл мөхлийг олох эсэхийг таны мэргэн оюун болгоох буй за.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих