Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Аялаад үзвэл ч...
2009-08-20 21:43:51 УБ

Саяхан аялал жуулчлалын "Forbes Traveler" сэтгүүл дэлхийн хамгийн аюул багатай аялал хийж болох 10 орнуудыг гаргасан байна. Үүнд: 

- Карибын ABC арлууд буюу Aruba, Bonaire, Curacao арлууд- эдгээр арлууд нь хуррикан-аас хол ба  олон үндэстэн цугласан их хөлийн газар боловч гэмт хэрэг бага гардаг.

- Дубай -  аюул ихтэй дорно зүгт байдаг боловч, хамгийн аюул багатай газрын тоонд орсон. Тэнд үнэхээр ямар санаа зовох юмгүй аялж болно.

- Ирланд - Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сүүлийн судалгаагаар энэ ногоон арал дээр хамгийн "амгалан" хүмүүс амьдардаг гэсэн байна. Тэд зодолдох, хүнийг гэмтээх дургүй бөгөөд энэ бүхнээ "үгээрээ" гаргадаг байна.

-Cyprus - мөн л дорны аюултай бүсэд оршиж буй "жижигхэн гайхамшиг". Тэнд хүчирхэг эдийн засаг, маш сайн сургалтын систем бий.  Газрын дундад тэнгис дунд орших энх тайван найрамдлын "баянбүрд" гэж хэлж болно.

 

- Шинэ Зеланд - байгалийн үзэсгэлэнт газраасаа гадна гэмт хэрэг маш бага гардаг газруудын нэг. Мөн байгалийн гамшиг учирах нь маш цөөн.

- Mauritius - гэмт хэрэг, аюул ихтэй африкийн ойролцоо боловч хамгийн тайван газруудын нэг. Мөн тэр хавиар пиратууд байхгүй.

 

- Бутан - азийн хамгийн аюул багатай аялалын орон. Хэдийгээр хүн ам нь ядуу ч буддын шашин, гэр бүл болон бусдыг хүндэтгэх үзэл нь өндөр, түүнээс үүдэн тэднийг азийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэж судалгаагаар тогтоосон байна.

- Швейцарь - дэлхийн хамгийн аюул, гэмт хэрэг багатай 5 хотын 3 нь болох Bern, Genf, Zürich тэнд байдаг. Өвлийн амралт тэнд хамгийн гоё.

-  Исланд - хэдийгээр эдийн засгийн хямрал хамгийн ихээр нэрвэгдсэн ч ард түмэн нь найрсаг зангаа алдаагүйгээр барахгүй гэмт хэргийн тоо ч өсөөгүй байна. Үүний гол үндэс нь ихэнх хүн ам нь өндөр боловсролтой  учир гэсэн байна.

- Сингапур - цэвэрхэнээрээ алдартайгаас гадна, хатуу чанга хууль дүрэм, хамгаалалтын байгууллагатай. Түүнээс гадна байгалийн гамшиг бараг тохиолддоггүй.




Сэдэв: Дэлхий дахинд

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Титаник хөлөг онгоцны сүйрэл
Өмнөд туйлыг нээсэн нь /үргэлжлэл/
Өмнөд туйлыг нээсэн нь /1-р хэсэг/
Бид нэг гэртэй
Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Altan | 2009-08-22 04:37:29
.. za mon ch saihan yum daa hezze neg iim bolno doo ???
2. gagi | 2009-08-22 10:15:43
switzerlandiin cenf gedeg hotiig mglchiid geneve gj nereer sain medeh bhaa
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: