Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Харийн эрсийн өврийг дулаацуулах болсон олны танил Монгол хүүхнүүд
2009-08-28 10:19:10 УБ

Дуучин Минжээ

Охидын анхны хамтлаг “Спайк” нь рок попын ертөнцөд шинэ үзэгдэл байсан гэж урлагийнхан дүгнэдэг юм билээ. Үнэхээр ч өөрийн гэсэн өнгө төрхийг зоригтойгоор харуулж чадсан “Хадаас”-ынхан гэвч төд удалгүй тарж орхисон. Хамтлагийн гишүүн Минжинсор бие даан уран бүтээл хийхээр болж хамтлагаасаа гарсан бөгөөд бууриа сахиж үлдсэн гурваас нь хоёр нь гадаадад сурахаар замд гарцгаасан. Охидын хамтлагийн түүх нэг иймэрхүү үргэлжилдэг. Өөрийн гэсэн хэд хэдэн цомгийг гаргасан Минжээгийн хамгийн сүүлд UB паласт хийсэн бие даасан тоглолт нэг их амжилт авч ирээгүй. Гоо сайхны хагалгаагаар хамраа өндөрсгөн, арьсаа борлуулсан түүний шинэ стиль тэр үедээ бас л шуугиан тарьсан. Гэвч удаа ч үгүй Минжээ залуусын жишгийг даган холын Америкт ажиллаж амьдрах болж, наашаа хаа нэг sms нисгэсэн шиг суух болсон тэрээр Грек эрийн цайг чанах болоод багагүй хугацаа өнгөрч байна. Хөөрхөн ихэр охидын ээж болсон Минжээг нөхөр нь анх монгол бүсгүй гэдэгт итгээгүй гэдэг. Түүний охидыг Жессика, Виктория гэдэг.

Хөтлөгч Д.Халиунаа

Хувийн телевизүүдийн анхдагчдын нэг “25-р суваг”-ийн өөр өнгө төрх Үндэсний TV-ээр ертөнцийг хардаг байсан бидний хувьд шинэ зүйл байсан. Тэдний олон сайхан нэвтрүүлгүүдийн нэг “Теле шоп”, “Байна уу байна уу”-гаар Д.Халиунаа хоромхон хугацаанд олны танил болж амжсан ч төдөлгүй “тайзнаас” буучихсан. Хожмоо “Байна уу байна уу” хөгжмийн нэвтрүүлгийг “Камертон” хамтлагийн дуучин Ганаагийн эхнэр Халиунаа хөтлөх болсон бөгөөд үзэгчид тэднийг том, жижиг Халиун гэж ялгадаг. Том Халиуны хувьд Япон хэлний орчуулагчийн мэргэжилтэй бөгөөд Японы урлаг соёлын тухай олон сайхан нэвтрүүлэг, киног орчуулж үзэгчдэд хүргэсэн. Д.Халиунаа 2003 онд олон насны зөрүүтэй Солонгос эрийн гэргий болж хуримаа ёс төртэй хийгээд авсан. Тухайн үедээ залуусын орох дуртай “Жулиана” баарны эзэн байсан гэх Солонгос эр өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд том болсон нэг хүүтэй гэдэг. Халиунаагийн сонголтыг гэр бүлийнхэн нь хүлээн авсан ч өвөөгийн зөвшөөрсөн хариу хамгийн хэцүү давааны нэг байсан ажээ.

Ийнхүү Солонгос эрийн өрхийг татах болсон Халиунаа “Жулиана”-гийн захирлаар ажиллах болсон ч удалгүй үүдээ барьж өнөө Солонгос нөхөр нэг хэсэгтээ л шүүх цагдаагийн хаалга татах дээрээ тулсан. Удалгүй “цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй” гэгчээр Д.Халиунаа нөхрийн хамт Солонгосыг зорьсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Загвар өмсөгч Оюунтуяа

Монголын топ модель О.Оюунтуяа, монголын мистер Баянхүү нарыг сайхан хос гэж тухайн үедээ шагшиж байсан ч тэдний дурлалын түүх тэгсхийгээд л дууссан. ОУХДС-ийг төгссөн О.Оюунтуяа нь “Хээрийн галуу нисэн үл газраас эрдэм өвөрлөн ирэх”-ээр Германыг зорьсноос хойш даруй тав зургаан жил өнгөрчээ. Ийнхүү тусдаа амьдрах болсон дурлалт хосын түүх нэг хэсэгтээ л сонины хуудаснаа залрах болж нутгаа сахиж үлдсэн дурлалт хархүү Баянхүүг тойрсон дуулиан 2003 оны чихнээс чихэнд дамжих хов живний нэг байлаа. Удаа ч үгүй топыг герман хижээл эрийн гэргий болсон гэх яриа гарч үрийн зулай үнэрлэсэн мэссэж ниссэнээр заяаныхаа ханийг гадаад эрээр сонгосон сайхан бүсгүйчүүдийн тоо нэгээр нэмэгдсэн юм.

Жүжигчин О.Энхтуул

Монголын дэлгэцийн ертөнцөд бүсгүй хүнд баймгүй зоригтой алхам хийж “Бүлээн нурам” кинонд гоо сайхныг жинхэнэ утгаар нь харуулж чадсан жүжигчин О.Энхтуулыг харах гэж тухайн үед залуус нүдээ өгөхөөс ч буцахгүй байсан гэлцдэг. Жүжигчин бүсгүйн анхны нөхрийг Ариунболд гэдэг бөгөөд тэд нэг охинтой. Гэсэн ч тэдний залуу насны хайр дурлал удаан үргэлжлээгүй юм. Ариунболдын хартай зан хэрээс хэтэрч хааяа гар хүрчихдэг байсан царайлаг жүжигчин бүсгүйг салахад хүргэсэн гэдэг. Хэдийгээр анхны амьдрал нь бүтэлгүй болсон ч тэрээр уран бүтээлээ орхиогүй бөгөөд харин ч олон сайхан дүрийг бүтээж драмын тайзнаа амилуулсан. Харин түүний хоёр дахь сонголт герман эр байлаа. Олны танил сайхан бүсгүйтэй суусан азтай герман эр Клаус одоо эхнэрээсээ дутахааргүй олны танил болоод амжсан. Европ школыг илүүд үзсэн Клаусынхан хэсэгтээ Германд амьдрах бололтой.

Загвар өмсөгч Цэрмээ

Солонгосын топ модель Д.Цэрмаа гэх бүсгүйг загварынхан андахгүй. Хааяахан эх орондоо үдлээд буцдаг энэ бүсгүй Монголын загварын тайзнаа тун ч ховорхон үзэгддэг. Солонгосын топ арван загвар өмсөгчийн нэг Д.Цэрмаагийн энэ амжилтын цаана уйгагүй хөдөлмөрч шургуу зан байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь хүний нутагт өөрийн гэсэн школыг бий болгож амжилт гаргахад амаргүй байсан гэдэг. Ямар сайндаа л Солонгос загвар өмсөгчдөөс дутахгүй гэхдээ нойр хоолоо умартан хэлтэй болох гэж зүтгэсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байсан гэх юм билээ. Тэрээр өнөөдөр Солонгосын хамгийн өндөр ханштай загвар өмсөгчдийн нэг бөгөөд өөрийн гэсэн нэлээд олон шавьтай юм байна. Аав ээж олуулаа Д.Цэрмаа өвөөгийн амин охин байсан гэдэг. Тиймдээ ч Солонгос эртэй дэр нэгтгэх болсон хайртай ачаа тун ч харамлаж байж хадамд гаргаж байжээ.

Дуурийн дуучин Урнаа

Ерээд оны эхээр сурагчийн дүрэмт хувцас гангарч, гитар барьсан эгч дүү Урнааг үеийнхэн нь андахгүй сайн мэднэ. Хар нялхаасаа л урлагийн амтыг мэдэрсэн эгч дүүсийн удам судрыг сөхвөл бурхнаас заяасан урлагийн авьяастнууд байсан гэлтэй. Тэдний нагац ах нар нь олны хайртай “муухай” Пүрвээ, Сүхбаатарт тоглодог Дашнамжил нар гэдгийг урлагийн хорхойтнууд андахгүй. Гурван Урнаагийн дунд Урнаа нь дуурийн эх орон Италид амьдардаг. Дуурийн дуулаач мэргэжилтэй, дэлхийг хөндлөн гулд туулсан бүсгүй бий. Монгол бүсгүйн




Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Амиа хорлох оо?
Oлон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд хүргэе!
ЧИ өнөөдрийн ЗАЛУУ хүн МӨН үү? БИД ийм БАЙЖ чадах УУ?
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тойргийнхоо малчдад тусламж үзүүллээ
ДАРХАН хотын БҮТЭЭН байгуулалт (ФОТО сурвалжлага.)
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. tsetse | 2009-08-29 10:49:28
hariin huntei ger bul bolson geed ad uzeh bas hetsuu.tuhain ued mongol zaluus tedniig gergiigee bolgoj chadaagui ni l gol asuudal gej uzej baina.
2. puntsag | 2009-09-02 11:45:25
Odoo yu xelexev de
3. nomino | 2009-09-04 04:45:21
hvn ymar ch songolt hiij bolno. hvnii amidraliig shvvmjleh erx bid nart bhgv...ghd l bi ymar ch tohioldold mongol er hvnig songonoo...tsever mongol tsusa ydaj bi hamgali l da.....

4. oljoo | 2009-09-08 05:22:50
mongol erchuudiin zalhuu hoirgo arhi tamhinii muu zurshil geed toochood barahgui zowlon bii ch awyas chadaltaigaasaa awhuulaad engiin jiriin neg n hari hunii ehner bolchxoor hezuu l yumdaa. tehdee l mongol sain erchuud bas biishdee, mongoloo l songoh n zow
5. zochin | 2009-09-08 11:46:26
argaguiee mongold sain erchuud baigaa ch hovor boljee.ihenh huvi zalhuu, amidralaa avch yavah bolomj baga bolohoor huuhnuudee muu helehed bas hetsuu l baina.

Mongol tsugaa, eh ornoo bodoj baigaa ch arai iluu tansag orchin arai iluu orchin veiin amidrald tatagdahaas uur argaguiee
6. aussie | 2009-09-13 15:12:27
Hediigeer mongoliin niigem hetsuu hatuu baigaa ch ohiduud hariin huntei ger bul bolj baigaach uiliin ur boloh ur huuhduud n zovnoo.Tuuhee mdhgui,tsusaa mdhgyu hun bolnoo.For example: USA and Australia.
Edgeer saihan busguichuudeer hariin huntei ger boloh mongol busguichuudiin enehuu emgelnelt tuuh zogsoh boltguia.
Enhtuul egch salaad gertee irsen genelee.arhi neleen uudag bolson genelee.Minjeegiin Greek nohor chde,End Greekuud med leveliin humuus shde terend neeg ih baharhaad bh yum algaa.Harin ter solongos ch neleen evguidee ugaas koread busgui hun olhod hetsuu boon mongo tsaas tolj bj arau gj aav eejees n guij avdag manai mongolchuud hymdhan aav eejid n ogson bel;gend huurtaad l yvchhiimda haramsmaar l yu. Nuguu Germantai suusan Oyuntai ch ooriigoo amia daagaad hetsuudej baigaadaa.German ger bul restorandaa orhooroo ehner nuhur 2 tus tusdaa idsen hooloo toldog huuhedtei bol 50-50% iar n etgeg eh n huvaaj toloh zarchimtai amidardag.Delhiid hamgiin haramch ulsuud bol German.Manai Oyuntai Mongold dandaa erchuudeer daalguulaad surchikhsan bsan Germand ochood neleen zovson suragtai gehdee zugeeree odoo bol dassan bh lda.
7. mimimi | 2009-09-15 18:36:16
Гоё бичижээ. Ойрд дандаа дайрч давшилсан, муулж дарсан бичлэгүүд л уншаад байлаа. Харин энэ нийтлэл их гоё зөөлөн, уян юм аа. Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: