Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Ходорковский засан хүмүүжиж байгаа туршлагаасаа ярьж байна
2009-08-31 10:20:24 УБ

  GQ сэтгүүл энэ есдүгээр сарын дугаартаа оросын нэртэй олигархуудын нэг, “Юкос”-ын удирдагч байсан Михаил Ходорковскийн засан хүмүүжиж байгаа туршлагаасаа ярьсныг хэсэглэн нийтлэжээ. Нийтлэлийн эх сурвалжууд нь Ходорковскийн хэвлэл мэдээллийн төвийн сайтад  байгаа гэнэ. Ял эдэлж байгаа бизнесмэнийхээр засан хүмүүжиж байгаа  “нөхдийг” хэзээ ч аюултай болон ямагт хор хөнөөлтэй гэж ангилж болно гэж бичжээ. Гэвч хүндлэлийг олж болно гэж нэмж өгүүлээд “лагерьт ихэнхдээ эрх мэдэл, халамж энэрэлийг эрэн хайдаг, энд ямар ч сэхүүн занг мохоодог” хэмээн тэмдэглэжээ.

Үүнээс гадна Ходорковский лагерт өнгөрөөж байгаа цаг хугацааны тухай өөрийн мэдрэмжээ дурссан байна. “Өдөр бүхэн маш удаан өнгөрөх юм, Сар, жил гэдэг анзаарагдахгүй нисэж байна. Ганцхан зүйлийг маш их хүсэж, уйтгарлана, энэ бол компьютер, гэхдээ компьютергүй болохоор бичгийн хэв маань сайжирах талтай” гэв. Мөн тэрээр оросын нийгэм дэх засан хүмүүжүүлэх газрын нөхцөл байдлын талаар өгүүлжээ. “Лагерь бол гэмт хэрэгтнүүдийн хувьд боловсрох, харилцаа холбоо тогтоох их сургууль нь болж байна. Засангийн газар гэдэг бол ангид ертөнц, энд худал хуурмаг бол жирийн хэм хэмжээ, үнэн гэдэг бол огт хамааралгүй зүйл юм. Хор найруулна гэдэг кремлийнхэнтэй адилхан, ялгаа нь гэвэл хязгаарлагдмал хүрээнд явагдана” гэв. GQ сэтгүүл Ходорковскийн дурсамжийг хорин жил засан хүмүүжүүлэх лагерьт гэхдээ түүний ихэнхийг Колымд өнгөрөөсөн зохиолч Варлам  Шаламовын дурсамжтай харьцуулан байрлуулж нийтэлжээ.

Үүнээс өмнө Ходорковский өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэргийн талаар, эдийн засаг, улс төрийн тухай нийтлэлийг хэвлэлд гарган, нэлээд сурвалжлага өгч байсан хэдий ч засан хүмүүжүүлэх газарт ямаршуухан байгаа талаараа огт ярьж байгаагүй юм. Михаил Ходорковский болон Менатеп группын удирдагч байсан Платон Лебедев нарыг 2005 онд санхүүгийн луйврын хэргээр найман жилээр ялласан юм. Ходорковский Чит мужид Краснокаменкс хотын ойролцоох ЯГ-14/10 засан хүмүүжүүлэх газрын оёдлын цехийн бэлэн бүтээгдэхүүн эвхэж хураах ажил хийж байгаа аж. 2009 оноос  Ходорковский болон Лебедев нарт холбогдох хоёрдах эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа эхэлсэн юм. Гэмт хэргийн замаар олсон орлогоо зориуд хууль ёсны болгосон, хөрөнгө шамшигдуулсан хэргээр тэднийг буруутгаж байгаа хэдий ч шүүгдэгчид анхны хэргээ хүлээн зөвшөөрөөгүйн адил энэ удаа бас өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа ажээ.




Сэдэв: Дэлхий дахинд

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хэзээ ч тэсэрч мэдэх бүс нутаг
Ярилцлагын хаан Ларри
ДОХ-той Хятад хүүхний хэрэг шийдэгдэв
Австралийн хулгайч үйлдэл дээрээ унтаад өгчээ /хэхэхэ/
Хятадын интернэт кафенуудад 2008 онд гарсан аймшигт гэмт хэрэг
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: