| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Хятадад арван сая гаруй өсвөр насныхан интернэтэд хэт хорхойссоноос үүдэн өвдөн шаналж, эцэг эхчүүдийг төдийгүй эрх баригч коммунист намыг сандаргаж байна. Иймд хүүхдүүдийг компьютерээс тусгаарлан, тусгай зусланд хүмүүжүүлэхээр явуулдаг болсон тухай долоо хоног тутмын Шпигель сэтгүүл мэдээллэж байна. “Дэн Сэньшань бол сайн хүү, гагцхүү компьютерийн ард их удаан суудаг байлаа. Тэгээд аав ээж нь хүүгээ тусгай зусланд явуулав. Гэтэл 14 хоногийн дараа тэрээр нас баржээ.15 настай хүүг зодож, шийтгэсэн хүмүүс тусламж дуудсан ч оройтсон” хэмээн нийтлэлийн зохиогч Сандра Шульц ярьж байна. Зусланд Дэнийн эцэг эх, хүүгээ хүргэж ирэх үедээ ээж нь “хүүхдүүдийг энд зоддоггүй биз дээ” гэж асуусан гэдэг, мөн түүнд үгүй гэж хариулан, манай зусланд сэтгэл зүйн хамааралтай үйл ажиллагаа явуулдаг гэв.
Эцэг эх нь явсаны дараа хүмүүжүүлэгчид нь Дэнийг олон километрийн хол зайнд гүйлгэн, унахад нь явган сандалаар салж хугартал зоджээ. Улмаар шөнийн гурван цагийн орчим эмнэлэгт хүргэгдсэн хүү дөчөөд минутийн дараа амьсгал хураав. Энэ тохиодол ганц биш гэнэ. Хятадын өсвөр үеийнхэн ихэнх цагаа онлайн тоглоом тоглох эсвэл хоорондоо чатладаг аж. Шинжээчид компьютерийн нөлөөг, орон даяар зэрэгцэн түргэн тархаж байгаа хар тамхины нөлөөлөлтэй харьцуулж байна. Улс даяар залуучуудыг интернэтийн хорхойсолоос салган, хүмүүжүүлэх уриа бүхий хувийн төв олноор байгуулагдан, 400 хол давлаа. Тэнд хувь хүнээс ямарч онцгой шаардлага тавилгүй хүлээн авдаг бөгөөд хамгийн гол нь хүүхдүүд дуулгавартай байхад болдог гэнэ. Тэгээд төлбөрөө авдаг. Эцэг эхчүүд ийм зусланд хүүхдээ хоёроос гурван сар байлгахад 5000-29 мянган юань буюу 500-3000 евро төлнө. Гэвч ашиг харсан байгууллагын ажиллагаанаас улбаалан, шаналасан эцэг эхчүүдийн тоо байнга өсч байгаа аж.
Шаньдун мужийн нэгэн зусланд өсвөр насныханыг цахилгаан тогоор цохиулах арга хэмжээ авсан байхад Хэбэй мужид 135 хүүхдийг Өвөр Монголын нутгаар 28 хоног 850 км марш гүйлт хийлгэжээ. Дэнийн үхлийн талаар олон сонинд бичиж, түүний эцэг эхэд сая гаруй юань буюу ойролцоогоор 100 мянга гаруй евро нөхөн төлбөрт авчээ. Гэсэн ч энэ мөнгө тэднийг тайтгаруулна гэж үү.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих