Skytel
|
Мэдээлэл, Харилцаа холбооны салбарт шинэчлэлийг нэвтрүүлэгч Скайтелаас Эрдмийн их баярыг тохиолдуулан зарласан ШИНЭ ДУГААР, ШИНЭ ГАР УТАС, ХЯЗГААРГҮЙ ЯРИА аян үргэлжилж байна.
Энэ удаад урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид хугацаатай картаар дансаа цэнэглэх бүртээ Скайтелийн хагас сая хэрэглэгчидтэй хязгааргүй ярих 247 үйлчилгээний эрхийн бэлэгтэй. Урамшуулал 9-р сарыг дуустал үргэлжилнэ.
d20-н хэрэглэгч залуус 14,000 төгрөгийн картаар дансаа цэнэглэх бүртээ дансандаа 7,000 төгрөг, 120 хоног бас дээр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий бүтэн сарын турш сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй болно. Харин урьдчилсан төлбөрт SkyCall үйлчилгээний 13,600 төгрөгийн үнэтэй карт 6,600 төгрөгийн данс, 136 хоног, 247 үйлчилгээний 1 сарын эрхийн хамт таны дансанд орно. Харин 15,500 төгрөгийн үнэтэй карт 8,500 төгрөгийн данс, 155 хоног, 1 сарын 247 үйлчилгээний эрхтэй бол 18,000 төгрөгийн карт 6000 төгрөгийн данс, 180 хоног дээр нь 2 сар бүтэн сүлжээндээ хязгааргүй ярих эрхийн хамт таны дансанд орно.
SkyPhone үйлчилгээний хэрэглэгчид 19,500 төгрөгийн үнэтэй картаар дансаа цэнэглээд 247 үйлчилгээний 1 сарын эрхийг 10,000 төгрөгийн данс, 45 хоногийн хамт авах бол 36,000 төгрөгийн картаар дансаа цэнэглэх бүрт 2 сарын турш сүлжээндээ хязгааргүй ярих эрх, 22,000 төгрөг, 90 хоногийн үйлчилгээний эрхийн хамт таны дансанд орно.
Харин 2009-2010 оны шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан 9 дүгээр сарыг дуустал оюутан, залуус, сурагчид та бүхэндээ зориулж дараа төлбөрт VIP, Business Class, NICE үйлчилгээний алтан, азын болон энгийн дугаараа 50 хувь бууруулж, Скайтелийн салбар төвүүдээс сонгосон загварын гар утас худалдан авбал сүлжээндээ хязгааргүй ярих 247 үйлчилгээний 3-7 сарын эрхийг бэлэглэж байна. Шинэ хичээлийн жилдээ залуус та бүхэн шинэ гар утастай болж, найзуудтайгаа Скайтелийн сүлжээнд хязгааргүй үнэгүй ярих боломжтой.
Түүнчлэн урьдчилсан төлбөрт d20, SkyCall үйлчилгээний шинэ дугаарыг 180 хоног, 3000 төгрөгийн данстайгаар, SkyPhone үйлчилгээний шинэ дугаарыг 30 хоног, 3000 төгрөгийн данстайгаар 7000 төгрөг болгож, шинэ дугаар авсан хүн бүрт Тэнгист кино үзэх эрхийн бичиг бэлэглэж байна. Урамшуулал 9 дүгээр сарыг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэлүүд