| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Италийн Милан хотноо боксын ДАШТэмцээн энэ сарын 1-12-нд болж байна. Нийт оролцогч орны тоо зуу хол даван, өмнө байгаагүй рекорд тогтоосон 15 дах удаагийн энэхүү ДАШТ-д манайхан 9 жинд боксчид маань хүч, чадал ур техник, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар монголын 3 боксчин өнөө орой медалийн төлөө үзнэ.
48 кг
48 кг-д Азийн аварга, Бээжингийн зуны Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба эхний даваанд хийлэн, тэмцээний 5 дах өдөр Улаанбаатарын цагаар 22.05-ийн орчим дараагийн даваанд Словакийн Ковач Мирославтай тоглож өрсөлдөгчөөсөө эхний үеэс илүү болохoo харуулж 3:1-ээр, хоёрдугаар үед 5:1, төгсгөлийн раундад 2:1-ээр нийтдээ 10:3-аар ялсан. Азийн аварга, Бээжингийн зуны Олимпийн аварга П.Сэрдамба хоёр дах тоглолтоо Бразилийн Карвахо Паулотой хийлээ. Дэлхийн рейтингээр 7-д эрэмбэлэгдсэн бразил боксчин тийм сүрхий өрсөлдөгч байж чадсангүй. Манай залуу гавьяат эхний үед 4:0, хоёрдугаар раундад 5:2, төгсгөлд 6:5, нийт 15:7-оор илүү байж яллаа. Одоо Азийн аварга, Бээжингийн зуны Олимпийн аварга П.Сэрдамба гуравдах тоглолт буюу ДАШТ-ний хүрэл медалийн төлөө Европийн аварга Армяны Хованес Даниелянтай 9-нд хийнэ.
51 кг
Италийн Милан хотноо зохиогдож байгаа сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 51 кг-д эхний өдөр рингэнд гарсан Азийн хүрэл медальт Н.Төгсцогт эхний даваанд энэ жилийн Азийн шинэхэн аварга Энэтхэгийн Майенгбам Сингхтэй тоглон 5:2-оор хожигдож яваад тоглолтын сүүлийн раундад оноог 10:10 болгон тэнцүүлж улмаар хувийн оноогоор илүүрхэн өөртөө болоод багийхандаа анхны ялалтыг авчирлаа. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "I was a little lucky," гэжээ. ДАШТ-ний 51 кг-д Азийн хүрэл медальт Н.Төгсцогт хоёр дах тоглолтоо Словакийн Сенки Петертэй тоглолтоо хийж эхний үед хоёр тамирчин тэнцүүхэн тоглосон ч манайх 4:3-аар, хоёрдугаар раундад Н.Төгсцогт илүүрхэн оноог 10:5 болгон, төгсгөлийн үед 12:7 болгон хожлоо. Н.Төгсцогт гуравдах тоглолтоо Ирландын Деклан Герратитай хийн эхний үед Геррати яльгүй оноогоор илүү буюу 2:3-аар буюу манай хүн дийлдсэн юм. Мөн энэ үед Төгсцогтын хэд хэдэн цохилтонд оноо дарагдсангүй ч хоердугаар үед манайх өөрөө удирдаж, бас довтлоод ороод ирэх үед амжилттай контор хийж, долоо оноо бөөндөж, өрсөлдөгчдөө нэг оноо алдаж тоглолтын хувь заяаг нэг мөсөн өөртөө эргүүлэн 7:1 болгов, төгсгөлийн раундад 7:3 болгон нийт 17:7-оор илт сайхан яллаа. 9-нд Н.Төгсцогт дөрөвдэх тоглолт ДАШТ-ний хүрэл медалийн төлөө олимпийн хүрэлтэй Винченцо Пикардитай тоглоно.
54 кг
Италийн Милан хотноо зохиогдож байгаа сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дах өдөр 54 кг-д оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Идэрхүү эхний даваанд Беларусийн Хацигов Хаважитай тоглон эхний үед 4:0, дараа нь 5:3, төгсгөлийн үед 7:4, нийт 16:7-оор яллаа. Э.Идэрхүү хоёр дах тоглолтоо Английн Лук Кембеллтэй тун сонирхолтой хийлээ. Манай тамирчин битүү хамгаалалт бүхий өрөлттэйгээр тоглон, ганцаарчилсан цохилт хийн эхний оноог авснаар оноо 2:2, хоёрдугаар үед манай боксчин хоёр оноо авч таван оноо алдсан. Төгсгөлийн раунд эхлэхэд англи залуу хоёр оноо авч, онооны харьцаа 6:9 болж өрсөлдөгч боксчин онооны давуутайгаар тоглолт өрнөх явцад рингэний шүүгчээс английг сануулсаар байтал удаа дараа манай тамирчны толгойг дарсан гэж үзэн торгоход Э.Идэрхүүд хоёр оноо нэмэгдэн онооны харьцаа 8:9 болж, улмаар манай боксчин сүүлийн минутад оноог тэнцүүлж, гучаад секундэд нэмж хоёр оноо авч нийт 11:9-өөр хоёр дах өрсөлдөгч Европ тивийн аварга Английн Лук Кембеллийг яллаа. Э.Идэрхүү гуравдах тоглолтоо Ирландын Невинтэй хийн эхний үеийн эхний оноог авч 2:2, хоёрдугаар үед манай боксчин өөрөө урагшаа довтолж санаачлагыг гартаа авсангүй, нэг ч оноо авалгүй харин өрсөлдөгч нь зургаан оноо салган, төгсгөлийн үед нэгэнт оноогоор хол тасарсан ирланд тойрч зугтан оноогоо хамгаалах тактик барин манайх 2:2, нийт 4:10-аар манайх ялагдлаа.
57 кг
57 кг-д Азийн аваргын хүрэл медальт Б.Жавхлан БНХАУ-ын Ли Янтай тоглолоо. Дэлхийн хүрэл зүүж байсан Ли Яаныг энэ жилийн тивийн аваргаар манай боксчин нутаг дээр нь 7:5-аар хожиж байсан ч Миланы рингэнд эхний үед хятадын Ли овогт дөрвөн оноо, манайх нэг оноо, хоёр дах үед өрсөлдөгч тамирчин тав, төгсгөлийн раундад дөрвөн оноо авсаар 13:1-ээр өмнөд хөрш даагаа нэхэн манай боксчныг хожиж байна. Энэ удаа Б.Жавхлангийн маань тоглолт нэг л гарч өгсөнгүй, тоглолтын санаачлагыг Ли Яан авч тоглолоо. Манай залуу хэрнээ асар хурдан туршлагажиж байгаа Б.Жавхлан маань энэ бүхнээс суралцаж дараа дараагийн том тэмцээнд оролцох арвин туршлага хуримтлуулж байгаа биз ээ.
60 кг
60 kг-д Азийн аварга З.Энхзориг эхний даваанд Хорватын Палич Флиптэй таарч эхний раундад 6:1, хоёрдугаар үед 5:1, гуравдугаар үед 3:2, нийтдээ 13:5-аар илүүрхэв. 60 kг-д Азийн аварга З.Энхзориг хоёр дах тоглолтоо Пуэрто-Рикогийн Педраза Хосетой тоглон эхний үед аль, аль нь оноо авч чадаагүй ба пуэрто-рико энэ үед битүү хамгаалалттай тоглож байсанаа хоёр, гуравдугаар үед задгай тоглож эхэлсэн. Нэг оноогоор манайх 3:2-оор илүү байсан ч төгсгөлийн үед оноо тэнцэн, улмаар нэг оноо алдан 3:4-өөр Б.Энхзориг дийлдлээ.Уг ялах боломж бүрэн байсан гэж харагдаж байлаа.
64 кг
64 kг-д Дэлхийн Цомын мөнгөн медальт манай У.Мөнх-Эрдэнэ эхний даваанд Словакийн Глонер Беллатай таарч эхний өдөр тоглон эхний үед 9:0, 2-р үед 5:1, гуравдугаар үед 15:0-оор нийт 29:1-ээр ялжээ. Дэлхийн Цомын мөнгөн медальт У.Мөнх-Эрдэнэ хоёр дах тоглолтоо Румыний Лупу Траяантай хийж, эхний үед 4:2-оор, дараагийн үед 9:6, төгсгөлийн раундад 5:3-аар нийт 14:9-өөр хожлоо.Тоглолтын туршлагаар манай тамирчин илүү гэдгээ харууллаа. У.Мөнх-Эрдэнэ гуравдах тоглолтоо Италийн Дарио Вангелитэй хийлээ. Эхний үед 4:2, хоёрдугаар үед 2:1, төгсгөлийн раундад хүнд цохилтонд оруулан улмаар есөн оноо бөөндөж 9:1, нийт 15:4-өөр яллаа. Энэ удаа нутгийн боксчин манай хүнд “юм” болсонгүй. Маргааш, 9-нд Дэлхийн Цомын мөнгөн медальт У.Мөнх-Эрдэнэ дөрөвдэх тоглолт буюу ДАШТ-ний хүрэл медалийн төлөө Украйны Ключко Олександртай хийнэ.
69 кг
69 kг-д Ж.Отгонжаргал эхний даваанд Данийн Келлер Торбинтой тоглон өрсөлдөгч тамирчин нь туршлага заан эхний раундад манай боксчин хоёр, өрсөлдөгч нь долоо, хоёрдугаар үед манай тамирчин нэг, дани ес, төгсгөлийн үед манайх нэг, өрсөлдөгч нь зургаа оноо, нийт 22:4-өөр данийн Келлер Торбин яллаа. Хэдийгээр нуруу чацаар ижил боловч манай тамирчинд туршлага, өөртөө итгэлтэй дайчин байдал аргагүй дутмаг харагдана. Гэхдээ монгол залууд энэ тэмцээн ихээхэн зүйл өгөх нь дамжиггүй.
75 кг
75 kг-д Т.Чулуунтөмөр эхний даваанд Домниканы Влайзе Алберттай таарч эхний раундын 2:16 минутад оноогоор цэвэр ялжээ. Т.Чулуунтөмөр хоёр дах тоглолтоо Молдавийн Виктор Котуяншчитай тоглон эхний үед тун тэнцүү байж, манай боксчны угтуулсан цохилт оновчтой болж оноо 3:3, хоёрдугаар үед өрсөлдөгч 1:3, төгсгөлийн раундад 1:0 нийт 4:10-аар молдав боксчин ялсан. Манай боксчин сүүлийн үед нэлээд цуцаж байсан ч хүнд жинд дэлхийн аваргын тэмцээний рингэнд чамгүй амжилт үзүүллээ.
81кг
81 kг-д С.Эрдэнэбаяр эхний даваанд Иорданын Алтеймат Ахмадтай тоглон эхний үед 1:4, хоёрдугаар үед 1:3, төгсгөлийн раундад 2:3, нийт 10:4-өөр итгэлт төгс ялжээ. С.Эрдэнэбаяр хоёр дах тоглолтоо Ганын Ампонсахтай тоглон эхний үед 5:0-оор илүү явсан ч хоёр дугаар үед Ганын тамирчин яван чангарч дөрвөн оноо, манай тамирчин хоёр оноо авч, бас өрсөлдөгч энэ хооронд хоёр удаа хүнд цохилт хийн, манай боксчинг хоёр удаа тоолууллаа. Гуравдугаар үед оноо 2:4, нийт 9:8-аар манай боксчин хүнд гартай, тэнэсэн замбараагүй цохилттой ганын боксчинг буулган авлаа. С.Эрдэнэбаяр гурав дах тоглолтоо 7-нд Францын Боухениатай хийн эхний үед манай тамирчин таван оноо алдан, хоёрдугаар үед манай тамирчин 3:8-аар, төгсгөлийн раундад 2:4, нийт 5:17-оор ялагдлаа. Ийнхүү хүнд жингийн манай хоёр Миланы дэвжээнд сайн амжилт гаргасан гэж болно.
Италийн Милан хотноо зохиогдож буй боксын ДАШТэмцээний медалийн төлөө тоглолтууд 9-нд, 11-нд хагас шигшээ тоглолт болж, 12-нд дэлхийн аваргууд тодорно. Хоёр жилийн өмнө АНУ-ын Чикагогийн ДАШТ-д Азийн аварга цолтой Э.Бадар-Ууган гайхамшигийг бүтээн дэлхийн аваргын мөнгөн медаль авч, улмаар дараа жил Олимпийн аварга хэмээх өндөр цолонд хүрсэн. Өнөөөдөр монголын гурван хөвгүүн ДАШТ-ний медалийн төлөө тоглох гэж байна. Түүх давтагдаасай, түүхийг давуулан давтаасай... Хурай хурай хурай...
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдVendetta di Mou!Дорнын Говь Мастер Кросс Азийн Залуучуудын АШТэмцээнд Төгсцогтын ялалт үргэлжилж байна КАМА СУТРА ба ОЛИМП... Ванкуувэр ба "спортсмээн" Зоригт |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих